Цахим залилангийн гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ. 

Дэлхий даяар онлайн луйврын давтамж байнга хувьсан өөрчлөгдөж, өсөн нэмэгдсээр байна. Цахим залилан нь фишинг, хувийн мэдээллийг хулгайлах, зээлийн картын луйвар гэх зэрэг өргөн хүрээний үйл ажиллагааг хамардаг. Эдгээр тохиолдлууд өдөр бүр давтагдаж, дэлхийн хэмжээнд хувь хүн, бизнесийн байгууллагуудад хохирол учруулсаар байна.

Цагдаагийн байгууллагад 2023 оны эхний долдугаар сард 8,674 гэмт хэрэг бүртгэгдсэний фэйсбүүк цахим хаяг хакердуулсан 1,274 бүртгэгдэж 14.6 хувийг эзэлж байсан бол 2024 оны эхний долдугаар сард бүртгэгдсэн 7,601 гэмт хэргийн 1,145 нь фэйсбүүк цахим хаяг хакердуулсан гэмт хэрэг бүртгэгдэн 15.0 хувийг эзэлж байна.

Иргэд өөрсдөө цахим залилангийн гэмт хэргийн талаар мэдлэг мэдээллээ зузаатгах замаар урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв арга. Монголд цахим залилангийн гэмт хэргийн түгээмэл тохиолдож буй нэг төрөл бол хүний хувийн мэдээллийг сайтар судалж фэйсбүүк аккаунтыг хакердан авч ойр дотны хүмүүсээс нь мөнгө авах залилангийн хэрэг ихээр гарах болсон.

Фэйсбүүк цахим орчинд хиймэл оюун ухаан ашиглан таны зургуудыг хувиргадаг тоглоом маш ихээр дэлгэрэх болсон. Тус тоглоом нь хөгжилтэй шоглосон маягаар хүний анхаарлыг татахуйц бөгөөд заавал өөрийн цахим хуудсаар нэвтрэх шаардлагагүй бөгөөд тоглосон тохиолдолд л та фэйсбүүк хаягаа алдах эрсдэлтэй юм.   

Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байгаа хүмүүсийн нас, хүйс, боловсрол энд ямар ч хамаагүй байгаа бөгөөд тухайн иргэд интернэт орчинд цагийг их өнгөрүүлж байгаа учир энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна. Фэйсбүүк цахим хуудсаар нь дамжуулан интернэтэд нэвтрэх боломжтой программ хангамжийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэх эсвэл ашиглах зорилготой хүмүүсийг мөнгөөр залилах шинжтэй хакерын үйлдэл юм.

“Мөнгө зээлээч гэж чат ирсэн бол та заавал утастаж асуу, Хэрэв тодруулахгүй бол алдах магадлал 100%”  гэдгийг санаарай.