“Газрын тухай багц” хуулийг УИХ-аар хэлэл- цүүлэхээр бэлдэж байгаа билээ. Түүний нэг нь “Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай” хуулийн төсөл юм.
 
Газрын тухай хуулийн төслүүд нэг л мэдэхэд УИХ- аар хэлцэгдэж, нэг л мэдэхэд батлагдахдаа тулчихсан байдаг. Хуулийн зорилт. Энэхүү хуулийн зориулалт нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч эрх бүхий этгээдийн газрыг гэрээ хэлцэл хийх замаар харилцан тохи ролцож чөлөөлөх, тохиролцоонд хүрээгүй бол албадан чөлөөлөх, нүүлгэн суурьшуулах, газар чө лөөлсөнтэй холбогдсон нөхөн олговор олгох хүний эрх, өмчлөх эр хийг хамгаалахтай холбогд сон харилцааг зохи цуулахад оршино гэсэн байх. Хэдийгээр иргэн, төр хоёрын харилцааг зохицуулна гэсэн боловч тохиролцоонд хүрэхгүй бол шууд албадна гэсэн байгааг та анзаарсан байх. юун хүний эрх, өмчлөх эрх. Өөрөөр хэлбэл таныг гэртээ байж байхад гаднаас төрийн албан хаагч орж ирээд “Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хууль”-ийн дагуу таны газрыг чөлөөлж, төр авна гэж хэлэх эрх нээгдэнэ гэсэн үг.
Иргэн та хаана ч хандаад, ямар ч шүүхэд өргөдөл гомдол гаргаад нэмэргүй. Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуульд зааснаар иргэн таны газар эзэмших, өмчлөх эрх хоёр дугаарт харин иргэдийнхээ газрыг албадан чө лөөлж, бульдозрдах эрх төрд олгогдоно гэсэн үг. Мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгэн хотын төвийн аль ашигтай байрлалд газар авахын тулд иргэн таныг гуйж царайчлалгүйгээр төрийн нэрийн өмнөөс албадан нүүлгэж, “Гудамж төсөл” хэрэгжүүлнэ ч гэх юм уу эсвэл элдэв том зочид буудал, олон нийтэд зориулсан төсөл хэрэгжүүлэх нэрийн дор дээрэм хийх эрх нь төрийн нэрийн өмнөөс хуулийн дагуу гэдэг том бамбайтай болно. Өмнө нь хууль бусаар газар авдаг, дээрэмддэг байсан бол дээрх хууль батлагдсанаар хуулийн дагуу “дээрэм” хийж болно гэсэн үг. Энэхүү хуулийн тавдугаар бүлгийн 23,2- т “Эвлэрүүлэн зуучлах зөвлөлийг 22 хоногт багтаан аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр тэдгээрийн дэргэд байгуулна” хэмээн заасан байх. Гэтэл мөн бүлгийн 24 дүгээр зүйлийн 24,2- т “Тухайн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын алба нь Эвлэрүүлэн зохицуулах зөвлөлийн ажлын алба байна” гэсэн байх. Өөрөөр хэлбэл энд эвлэрүүлэх, зохицуулах зөвлөл гэгч нь ИТХ нь өөрсдийн гаргасан шийдвэрийг өөрсдөө батлах, иргэдийн санал хүсэлтийг эс хайхрах муйхар бодлого хуульчлагдана гэсэн үг юм.
Биднийг ийм хууль хэлцэгдэж, батлагдах гэж буйг мэдээ ч үгүй байхад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадны байгууллагууд энэхүү хуульд шүүмжлэлтэй хандаж, иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар анхаарч, хол богдох газруудад зөвлөмж хүргүүлээд байгаа аж. Олон улсын хүний эрхийн Эмнести Интер нэшнлээс “Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориу лан газар чөлөөлөх тухай Монгол Улсын хуулийн төсөл”-д дараах зөвлөмжийг ирүүлээд байгаа аж. Хуулийн төсөлд газар чөлөөлөлтөд өртөж буй талуудын ашиг сонирхлыг хамгаалж болох механизмуудыг оруулахыг оролдсон ч манай улсын нэгдэн орсон хүний эрхийн гэрээний үүргээ хэд хэдэн чиглэлд дутуу тусгасныг онцолсон байх юм. Тухайлбал албадан нүүлгэхийг шууд хориглох нь зүйтэй бөгөөд “Олон улсын хүний эрхийн хуульд албадан нүүлгэлтийг “хувь хүн, гэр бүл/ суурьшсан иргэдийн саналыг үл харгалзан тэднийг амьдарч буй орон гэр/газар нутгаас нь бүр эсвэл түр зуурын хугацаагаар зохих хууль эрх зүйн болон бусад хамгаалах арга хэрэгслээр хангахгүй нүүлгэн шилжүүлэх”-ийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Олон улсын хүний эрхийн хэд хэдэн гэрээ, хэлцлүүд нь Засгийн газруудыг албадан нүүлгэлтээс татгалзаж, цэг тавихыг шаардсаар байгаа ба энэхүү хуулийн төсөлд ч үүнийг тусгах хэрэгтэй” гэж үзжээ. Одоогийн хуулийн төсөлд газрыг албадан чөлөөлөх нь эцсийн шийдэл (4.1.8-р зүйл) гэж заасан боловч, хуулиар Засгийн газарт албадан нүүлгэхээс зайлсхийх эсхүл багасгах бүх хувилбарыг судлах үүрэг оногдуулах ёстой. Зарим тохиолдолд, нөлөөлөлд өртөж буй иргэдтэй зөвлөлдсөн нь илүү үр дүнтэй байдаг гэжээ. Бид нийгмийн хэрэгцээг “зайлшгүй” гэж тодорхойлсон ч гэсэн нүүлгэн шилжүүлэх/ суурьшуулах явдлаас зайлсхийж болохыг онцлон тэмдэглэж байна. Эмнести Интернэшнл байгууллагаас иргэдийн газар нутаг, амин зуулгын асуудлыг онцгойлон авч үзсэн байна. Энэхүү хуулийн төс лийн 10-р зүйлд газар чөлөөлөлтөд өртөгчид “тохиролцсоны үндсэн дээр” мөнгөн хэлбэрээр, газраар солих эсхүл хослуулсан байдлаар нөхөн олговор авч болно гэж заасан байна.
Хувь хүн эсхүл олон нийт газраас хамааралтай амьжиргаатай (жишээлбэл газар тариалан эрхлэх эсвэл мал маллах) бол олон улсын стандартад нөхөн олговрыг бодит газрын хэлбэрээр бус бэлэн мөнгөөр олгох санал тавихыг хатуу хориглож байна. Газраа чөлөөлсөн хүмүүст ижил эсхүл илүү чанартай газрыг нөхөн олговор гэж санал болгоно гэдгийг хуульд тодорхой оруулах хэрэгтэй гэжээ. “Хуулийн төсөлд 9.3-р зүйлд заасан бэлчээр, ус ашиглах эрхээ хуваалцахад хүрсэн малчин иргэнд үзүүлэх сөрөг нөлөөлөл байгаа эсэхийг тогтоож, шаардлагатай тохиолдолд түүнд зохих дэмжлэг, туслалцаа үзүүлнэ” гэж заасан нь тодорхой биш байна. Энэ нь ижил эсхүл илүү чанартай газрыг малчдад олгож одоогийнхтой нь адил эсхүл илүү нөхцлөөр ашиглах боломжтой болгох гэж тодорхойлох ёстой гэжээ. Чанар гэдэгт хүмүүсийн хэрэглэсээр ирсэн ус болон бусад байгалийн нөөц баялгийг оруулна. Цаашилбал, энэ заалт нь зөвхөн малчдаар хязгаарлахгүй тариаланчид, уурхайчид зэрэг газар ашигладаг бусад хүмүүст хамааралтай болгох хэрэгтэй” гэсэн байна. Мөн Хуулийн төслийн 33, 38-р зүйлд амин зуулгын асуудлыг гаргасан ч орон байрны асуудлыг анхааралгүй орхисон байна. Хуулийн төсөлд зохих орон байрны хувилбараар хангах талаар тодорхой заалт оруулах ёстой гэж Эмнести Интернэшнл үзжээ.
Түр орон байр нь газраа чөлөөлсөн хүмүүсийн оршин сууж байсан газар болон амьжиргааны эх сурвалжтай нь аль болох ойр байх шаардлагатай. Өрх толгойлсон/ ганц бие эцэг, эхтэй гэр бүл, ядуу, эмзэг бүлгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхдээ онцгой анхаарал тавих хэрэгтэйг дурдсан байна. Эмнести интернэшнлын анхааралд өртсөн өөр нэг томоохон асуудал нь хуулийн төсөлд хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудлыг дутуу дулимаг, хангалтгүй тусгасан явдал аж. Газар чөлөөлөлтөд өртөгч иргэдийг хүний эрхийн аливаа зөрчлөөс хамгаалах үүднээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх үйл явцыг санал болгож эхлэх үеэс бие даасан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл ХЭҮК нь идэвхтэй байж, бие даасан хяналт-шинжилгээ, үнэлгээндээ иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулах, хүний эрхийг зөрчиж буй талаарх гомдол олон нийтээс хүлээн авсан даруй бие даасан хяналт-шинжилгээ, үнэлгээ санаачлан хийх бүрэн эрх мэдэлтэй байх ёстой. ХЭҮК нь зөвхөн засгийн газрын тайланд үндэслэн судалгаа хийх бус газар чөлөөлөх явцад эсхүл дараа нь аливаа хүний эрхийг зөрчсөн гүйцэтгэгч компанид хариуцлага тооцох шүүх эрх мэдлээр хангагдах хэрэгтэй. Мөн ХЭҮК- ийн аливаа бие даасан хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнд арга хэмжээ авах, эрх нь зөрчигдсөн хүмүүсийн хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгох ёстой. Гэвч хуулийн төслийн 13,1, 13,2-д зааснаар ХЭҮК нь уг хуулийн хэрэгжилтийн явцад дуугүй байх ёстой бөгөөд газар олгогдож, бүх ажил гүйцэтгэгдснээс хойш хоёр жилийн дараа л уг газар чөлөөлөх хуулийн хүрээнд хүний эрх зөрчигдсөн талаар дүн шинжилгээ хийх боломжтой болох аж. Энэ нь бид эхлээд эрхийг нь зөрчье, хөөн хэлэлцэх хугацаа дууссны дараа ХЭҮК үйл ажиллагаа явуул гэсэнтэй адил утгатай. малтмал олборлох салбар өргөжиж буй өнөө үед уг хуулийн төсөлд уул уурхайн асуудлыг үл оруулсан нь анхаарал татна. Уг Хуулийн төслийн танилцуулгыг харахад Ашигт малтмалын тухай шинэ хуулийн төслийг тусад нь боловсруулж, уул уурхайтай холбоотой асуудлаас үүсч болзошгүй газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ гэж ойлгогдож байна. Иргэдийн ашиглаж байгаа газар нь хууль эрх зүйгээр хамгаалагдах нь чухал бөгөөд энэ нь олон улсын стандартад нийцэж, Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд ямар нэг байдлаар сулрах ёсгүй.
 
Тодруулбал, уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар лиценз олгохоос өмнө орон нутгийн иргэдтэй газрыг нүүлгэн суурьшуулах хувилбарын талаар хэлэлцүүлэг хийсэн байх ёстой. Хэрэв орон нутгийн ард иргэд газар чөлөөлөлтөд өртсөн газар нутагтаа үлдэхээр сонговол, байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг багасгах арга хэмжээ авах ёстой. Уг хуулийн төсөл нь гэр хорооллыг барилгажуулах болон хот байгуулалттай холбоотой газар чөлөөлөх бусад үйл явцыг хөндсөнгүй. Уг нь энэ асуудал хамгийн түрүүнд энэхүү хуульд тодорхой тусгах ёстой баймаар. Засгийн газар болон Хотын захиргаа Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмаа ард иргэдтэй бүрэн, ил тодоор хэлэлцэн боловсруулах ёстой. Гэвч энэхүү хуулийн төслөөр дээрх асуудлыг дордуулсан, сулруулсан байгаа нь хачирхалтай. Тухайлбал, газар чөлөөлөх асуудлаархи хуулийг дагалдан гарах журмын төсөлд “наад зах нь инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй” үнэгүй хувилбар газраар хангах ба хэрэв газар чөлөөлтөд өртсөн хүмүүс өгсөн газрыг аваад өөр газрыг хууль бусаар ашиглаж буй нь тогтоогдвол тэдэнд ямар нэгэн нөхөн олговор эсхүл газар олгохгүй гэж заасан байна. Газар олгож байгаа нь энэ гээд зам харилцаа, сургууль, эмнэлэг, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагатай нь ойр газар олгохгүй бол иргэд яах вэ. Олдсон жаахан газраа зараад эргээд л хотын төвд амьдрахаар буцах магадлал өндөр. Ингэснээр газар улам үнэд орж, газрын наймаачдын алтан үе дахин эхлэх болно. “Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай” хуулийн төсөл нь хэний эрх ашгийн төлөө боловсруулагдсан юм бол. Ямар ч л байсан иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдэд ашигтай байх хуулийн төсөл биш байна.
Газрыг албадан чөлөөлөх нь эцсийн шийдэл байх бөгөөд энэ тухай шийдвэрийг зөвхөн шүүх гаргана хэмээн уг хуулийн төслийн 4,1,8-д заасан байх. Өнөөдөр манай улс ямар шүүхтэй байгаа билээ, иргэд нь эс итгэх, албан тушаалтан, эрх мэдэлтний талд шийдвэр нь гардаг шүүх засаглалтай улс оронд энэхүү хууль нь хууль бус үйлдлийг гааруулах бас хөшүүрэг болно. Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх үү эсвэл нийтийн ашиг тусын тулд газраа чөлөөлөх үү. Нийгэм гэж хэн бэ. Эрх мэдэлтнүүд үү эсвэл энэхүү хуулийг өргөн баригчид уу.

 

Монголын үнэн сонин