Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийн төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа
4 цагийн өмнө
МАН-ын бага хурал өчигдөр болж, Ерөнхий сайдад ЕТГ-ын дарга Г.Занданшатарын нэр дэвшүүлээд байна. Тэгвэл заалнаас нэр дэвшин Ерөнхий сайдад өрсөлдсөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр "Эдийн засагт нүүрлэж буй хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах нь энэ цагийн хамгийн чухал асуудал болж байна. Энэ ч үүднээс бодит өөрчлөлт, үр дүн авчрах шийдэл бүхий эдийн засгийн эрх чөлөөний бодлогыг дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад өрсөлдлөө. Энэ цаг үед нэн яаралтай төрөө жижиглэж, төсвөө танах, том төслүүдийг эрэмбэлэн хойшлуулах, инфляц өдөөж буй импортын хэрэглээгээ хязгаарлах нь бодит алхам болохоор байна.
Харин эдийн засгаа тэлэх үүднээс иргэд, ААН, хувийн хэвшлээ дэмжиж, чөлөөт зах зээлийг эрхэмлэх, төрийн өмчит компаниудаа олон нийтийн болгон баялгийн болон орлогын дахин хуваарилалтыг татвар, нийгмийн даатгалын тогтолцоогоор шинэчлэх нь бодлогын шийдэл болохоо танилцууллаа.
Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж ил тод, нээлттэй, ёс зүйтэй, эрүүл улстөр, үзэл санаанд суурилсан бодлогын өрсөлдөөнийг төлөвшүүлэхээр өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа. Итгэж дэмжин саналаа өгсөн намын хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.
Хамт өрсөлдсөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар танд амжилт хүсье. Таны тэргүүлэх Засгийн газар олон түмний хүлээлтэд нийцэн, итгэлийг дааж ажиллана гэж итгэж байна" гэжээ.
Зочин · 3 цагийн өмнө
SEXSXN80955877