Ахмадууд тэтгэврийн зээлийг 100 хувь олгохыг ШААРДАВ
7 цагийн өмнө
Тэтгэврийн зээл олгоход баримтлах өр, орлогын харьцааг 50/50 хувь болгосон шийдвэрийг ахмад настнууд эсэргүүцсээр байна.
Монголбанкнаас тэтгэврийн зээл нь хэрэглээний зээл учраас өр, орлогын харьцааг тусгайлан өөрчлөх боломжгүй, харин олгох хугацаагаа арилжааны банкууд өөрсдийн журмаараа шийднэ гэж буй. Харин ахмадууд үүнийг нь эсэргүүцэн 10 гаруй хоногийн турш төрийн ордны баруун хаалганы дэргэд чимээгүй суулт хийж байсан бол өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгуулж, төрийн засгийн удирдлагуудад хандан мэдэгдэл гаргаснаа танилцуулав.
Ахмад настан "Тэтгэвэр бол бидний амьдралын баталгаа болохоос өрөнд оруулах хэрэгсэл биш. Гэвч Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос баталсан 50/50 нэртэй журам нь биднийг хоёр дахин өрөнд унагааж, амьжиргааг боомилж байна. Ахмад хүн зээл авахдаа аялал зугаалга, тансаг хэрэглээний төлөө биш, амьд үлдэхийн төлөө түлээ нүүрс, өвчтэй биедээ эмчилгээнд зориулдаг. Энэ бүхэнд бидний тэтгэвэр хүрэлцэхгүй болсон тул өөрийгөө барьцаалдаг.
Тэтгэврийн зээл бол хэрэглээний зээл биш юм. Энэ бол сонголт биш гарцаагүй байдал. Гэвч арилжааны банкууд бидний энэ зовлонгоор бизнес хийж, давхар хүү тооцон ашиг олсоор байна. Монголбанк хяналт тавихын оронд шударга бус нөхцөлийг хуульчилж хамгаалж байна. Тиймээс Монголын төр, Монголбанкны Мөнгөний бодлогын хороонд дараах шаардлагыг тавьж байна.
- 50/50 хувийн журмыг яаралтай хүчингүй болгож, 100 хувь болгох.
- Бодлогоо ахмадуудын амьдралд нийцүүлэн шинэчлэх
- Давхар хүү, хүүгийн бодлогыг ил тод болгож, шударга хүүгийн хязгаар тогтоох
- Ахмадуудыг орлогогүй, баталгаагүй байдалд оруулсан алдаатай бодлогын хариуцлагыг Монголбанк хүлээх
- Банкуудад ашиг өгөх, ард түмний амьдралд дэмжлэг үзүүлэх зээлийн шинэ системийг бий болгох
- Бидэнтэй уулзаж бодитой санал солилцох хүртэл энэ асуудлыг нээлттэй байлга
- Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хугацааг 36 сар хүртэл сунгах нөхцөлийг бүрдүүлэх
- Зээл авахад арилжааны банкууд өмнөх зээлээ төлөөд дахин зээл ав гэдэг шаардлагыг болиулах.
Бид тэтгэвэр нэм, зээл тэглэ гэж шаардаагүй. Бид зөвхөн шударга ёс, амьдралд нийцсэн хандлагыг хүсэж байна" гэлээ.
Одоогоор бодитоор 1,000 гаруй хүний гарын үсгийг цуглуулсан бөгөөд мөн цахимаар гарын үсэг цуглуулж буйгаа хэвлэлийн хурлын үеэр тодотгож байлаа.
Мөн өөр нэгэн ахмад настан "Засгийн газар, УИХ, Яам нь удахгүй амарлаа, наадам далимдуулаад намар болтол амраад явчихна. Иймд асуудлыг долдугаар сарын 4-ний өдөр гэхэд шийдэж өгөхгүй бол Даваа гарагаас эхлэн тэмцлийн хэлбэрээ өөрчилнө. Бид хуулийн дагуу тэмцэнэ" гэв.
Зочин · 5 цагийн өмнө
Тэтгэвэрийн зүйлийн хүүг бууруулах л хэрэгтэй гэж бодож бна. Хамгийн гол нь найдвартай учираас
Зочин · 7 цагийн өмнө
BOOBN XXNO80955877