Нийслэлийн сонгуулийн дүн мэдээ гарч эхэллээ. Улаанбаатар хот 12 тойрог, 45 мандаттай. Энэ дунд Баянзүрх дүүрэг 3 тойрогт, Сонгинохайрхан дүүрэг 2 тойрогт, бусад нь тус бүр нэг тойрог болж буй.

Баянзүрх дүүргийн нийт 10 мандаттай гурван тойргоос хамгийн олон санал аван Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох болзол хангаад буй 10 хүнийг намын харьяалал болон авсан саналын тоотой нь танилцуулж байна.

Баянзүрх дүүрэг 2-р тойрог

  • Гантөмөр Ууганбаяр – МАН 13,523
  • Чимэддорж Батзориг – МАН 12,869
  • Түмэндэлгэрийн Батцогт – АН 11,872

Баянзүрх дүүрэг 3-р тойрог

  • Амарбаясгалан Баяр – МАН 13,583
  • Батбилэг Мөнхбаатар – МАН 12,819
  • Энхболд Одонтуяа – МАН 12,481

Баянзүрх дүүрэг 4-р тойрог

  • Ганбаатар Жаргалсайхан – МАН 17,905
  • Үнэнбат Оюунзул – МАН 16,626
  • Түмэндалай Даваадалай – МАН 16,577
  • Дашбаатар Жавхлан – МАН 16,526