Уяач М.Цогт-Очир: Чадвартай, чадалтай эрийн хуйх морь унадаг болохоос биш охин шиг юмнууд чадахгүй
өчигдѳр
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны VIII Их хурал “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриатайгаар Төрийн ордны “Их Монгол” танхимд өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Тус их хуралд 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн 500 гаруй уяач холбооныхоо ерөнхийлөгчийг сонгохоор ирсэн аж.
Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчид Баасансүрэнгийн Нямжав, Дашзэвгийн Дагвадорж, Пунцагбалжирын Энхмөнх гэсэн гурван хүн нэр дэвшсэн ч П.Энхмөн нэрээ татсан билээ. Одоогоор холбооны ерөнхийлөгчийг сонгох их хурал үргэлжилж байна.
Өнөөдрийн хурлын үеэр "Түдэвтэй хурд" морин спорт, уяачдын холбооны тэргүүн, сумын алдарт уяач М.Цогт-Очир унаач хүүхдийн эрүүл аюулгүй байдал, морин спортын уралдааны талаар дараах зүйлийг ярилаа.
Тэрбээр "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд сэрвээний өндөр хэмжих нь зөв зүйл. Даанч хэрэгжиж өгөхгүй алдаа гараад байна. Сэрвээний өндөр хэмжих бүрд сайхан биетэй төрсөн монгол адуу хэлмэгдэж байгаа юм.
Унаач хүүхдүүдийн цалингийн хэмжээ уралдаанаас хамаараад харьцангуй байдаг. Хөдөө орон нутгийн уяачид ах дүү болон өөрийн хүүхдээрээ хурдан морио унуулдаг учраас хөлс мөнгөө тохирдог. Унаач хүүхдүүдийн ар гэртээ нь гэрээ хийдэг. Сар морь унуулбал нэг сая төгрөг. Айраг, түрүү, аман хүзүүдвэл бай шагналын 20-30 хувийг өгч байгаа.
Чадвартай, чадалтай эрийн хуйх морь унадаг болохоос биш охин шиг юмнууд чадахгүй. Хүүхдүүд хүсэл сонирхлоороо хурдан морь унадаг.
Бид хүүхдийн эрхийг зөрчиж байгаа зүйл байхгүй. Харин хурдан морь унахыг нь хоривол хүүхдийн эрхийг зөрчиж буй хэрэг. Би найман настайгаасаа хурдан морь унаж эхэлсэн. Тэр үед гэрт хэвтэхээр нойр хүрдэггүй байсан учраас айл руу гүйж очиж унадаг байлаа.
Морийг чаддаг хүн чадвартай байж унадаг. Эс бөгөөс чадваргүй, шургаж унаад гар хөлөө бэртээчихдэг хүүхдүүд хурдан морь унана гэж байхгүй. Ирээдүйд уяач болох, морь унах хүсэл сонирхолтой, цусанд нь шингэсэн хүүхдүүд л морь унана.
Эрсдэл аль ч спортод байдаг. Бид аюулгүй байдал, сайн сайхныг бодож яваа. Би тиймэрхүү муу муухай зүйл ярьж, бодохыг хүсдэггүй. Аль болох надаас хол байгаасай гэж хүсдэг.
Гэхдээ нэг хурдан морийг өвөлд тэжээвэл дунджаар 10 сая төгрөгийн зардал гаргах шаардлагатай. Монголд хамгийн үнэтэй адуу 800 сая төгрөгт хүрсэн" хэмээн ярилаа.
Зочин · 6 цагийн өмнө
Унаач хүүхдийн дотор олон охидууд морь унаж байгааг чи мартав уу. Хэлэмгий хүн болох гэж мангар ,тэнэгээ илчлэх гэж хөөрхий амьтан
Зочин · өчигдѳр
MUU MALUUD UURSDIIG MORI BOLGOOD HUNEER UNUULAAD BVAL YAH BOL
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh