Охидоороо гоёдог мисс Пүрэвсүрэн
2013/04/25
Топ модель Д.Пүрэвсүрэн Алтны магнат Ц.Мянганбаяртай нэг хэсэг хамтын амьдрал зохиосон ч тэд 2 тийш салан тус тусын амьдралаа хөөсөн билээ.
Топ модель Д.Пүрэвсүрэнгийн амин хайртай охин М.Мөнхжинтэйгээ авахуулсан зураг өчигдөрхөн интернэт сайтаар багагүй тарж, хүмүүс “Ямар том болоо вэ, ээжээсээ ч илүү үзэсгэлэнтэй бүсгүй болох нь” хэмээн сэтгэгдэл үлдээж байсан. Үнэхээр ч Пүүжээгийн нялх гүнж нь том охин болжээ. Алтны магнатын танхи охин ээжийгээ дагуулахааргүй үзэсгэлэнтэй бүсгүй болох нь ээ.
Тэрээр өнгөрсөн жилээс 2 дахь амьдралаа эхлүүлсэн бөгөөд дахин бяцхан гүнжтэй болсон юм. Бяцхан охины аавыг Ганбаяр гэдэг бөгөөд уул уурхайн компанийн захирал, нэлээд бэл бэнчинтэй нэгэн.
Тэрээр ийнхүү 2 хөөрхөн охиноороо гоёсон зургаа өөрийн фэйсбуук хуудаснаа оруулсан байна.