Даваа гарагт Канадын хамгийн том хот Торонтогийн нисэх буудалд газардсан Delta Air Lines компанийн онгоц хөмөрсний улмаас найман зорчигч гэмтэж бэртжээ.

Уг онгоц АНУ-ын Миннеаполис хотоос 80 зорчигчийг тээвэрлэн Канадын Торонто хотод ирсэн юм байна.

Ослын улмаас найман зорчигч бэртсэний гурав нь хүнд гэмтсэн, тэдний нэг нь хүүхэд байсныг Канадын CBS олон нийтийн суваг мэдээлжээ.

Канадын Онтарио мужийн захирагч Даг Форд уг ослын улмаас хүний амь үрэгдээгүйг батлаад эрх баригчид бэртэж, гэмтсэн зорчигчдод шаардлагатай бүх тусламж үйлчилгээг үзүүлж байгааг мэдээлсэн байна.

Ням гарагт Канад улсын зүүн хэсгийг хүчтэй цасан шуурга дайрсан юм. Даваа гарагт Торонто хотод салхины эрч буураагүй байсан нь онгоц газардах үеэрээ хөмрөх шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.