Уралдааны үеэр хүүхэд амиа алдаагүй л бол болоо гэсэн хандлагатай байж болохгүй
23 цагийн өмнө
Увс аймгийн Тариалан сумын 100 жилийн ойд зориулсан хурдан морины уралдааны зам ямар эрсдэлтэй байсан талаарх бичлэг сошиалд тавигдсан билээ. Тэгвэл энэ асуудлын талаар иргэн Ц.Отгонбаатартай ярилцлаа.
-Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Увс аймгийн Тариалан сумын 100 жилийн ойд зориулсан хурдан морины уралдааны зохион байгуулалт маш муу байсан. Монголчууд хүүхэд, морь эсэн мэнд ирвэл наадам сайхан боллоо хэмээн ярьдаг. Гэтэл ийм хэрцгий, эрсдэлтэй зам дээр хүүхэд, морь хоёрыг уралдуулж амь насанд нь заналхийлсэн гэж монгол хүнийхээ хувьд үзэж байна. Уралдааны замыг янзлах бүрэн боломж, бололцоо байсан. Яаж ч бодсон ямар нэгэн уралдаан, тэмцээн, үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа бол замаа заавал урьдчилж шалгадаг биз дээ. Учир нь уралдаанд оролцож буй хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг тооцох ёстой. Энэ утгаараа уралдааны замыг саад бартаатай байгаа эсэхийг нь заавал шалгадаг юм. Сошиалд тавигдсан уралдааны бичлэгийг хараад хэлэх ч үг олдсонгүй. Хүүхдүүд ямар дайнд орж байгаа биш дээ. Битүү тоос босчихсон. Тэгээд хөөрхий хэдэн унаач хүүхдүүд нь морьтойгоо жалга руу нисэж байсан шүү дээ. Монгол орон өргөн уудам газар нутагтай. Нэг сумын 100 жилийн ой тэмдэглэхэд морь уралдах газар олдохгүй байна гэж байхгүй. Хэн ч харсан ийм зам дээр морь уралдана гэдэг үнэхээр байж боломгүй зүйл.
-Тухайн замыг янзлахад цаг хугацаа их орох байсан юм болов уу?
-Үгүй. Энэ бол цэвэр зохион байгуулагч нар нь ямар ч сэтгэлгүй хандсаны тод жишээ. Ядахдаа ачааны гурван Хова машинаар элс авчраад асгахад тэр зам тэгшрэх бүрэн боломжтой харагдсан. Сэтгэл маш дутмаг гэдэг нь анзаарагдлаа. Ямар ч тэнэг хүн тухайн замыг хараад эрсдэлтэй байна уу, үгүй юу гэдгийг гадарлана. Морь уралдахад тохиромжгүй гэдгийг ч мэдэх бүрэн боломжтой байсан. Гэтэл ийм зам дээр хүүхэд, морь уралдуулж амь насыг нь эрсдэлд оруулж, эрүүл мэндээр нь хохироолоо. Хурдан морины уралдаанд зам хамгийн чухал байдаг учраас аль болох саад бартаа багатай тэгш талыг сонгох ёстой. Энэ бол монгол хүн бүрд байдаг ойлголт шүү дээ. Монгол хүн хурдан морь битгий хэл, өдөр тутамдаа унадаг морио хүртэл бартаа саадгүй газраар жолоог нь татаж явдаг. Гэтэл санаатайгаар хүүхдүүдийг заналхийлж байгаа юм шиг тийм эрсдэлтэй зам дээр уралдаан зохион байгууллаа. Үүнийг юу гэж ойлгох уу.
–Энэ бүгдээс хамгийн чухал нь хүүхдийн эрх, эрүүл мэнд биз дээ?
-Тийм. Сошиалаар зарим хүний хүүхэд амиа алдаагүй байна, юун сүртэй юм бэ гэх хандлага ажиглагдлаа. Хэдийгээр хүүхэд амиа алдаагүй ч маш ноцтой, сүртэй асуудал мөн. Уралдааны үеэр хүүхэд амиа алдаагүй л бол болоо гэсэн хандлагатай байж болохгүй. Тэр жалга руу морьтойгоо унасан хүүхдийн сэтгэл зүй ямар байх уу. Ямар ч үед жалга руу морьтойгоо унасан хүн, би зүгээр ээ гээд босдоггүй биз дээ. Морьтойгоо жалга руу унасан хүүхдүүдийн хувьд наад зах нь толгой хөдлөх, гар, хөл хугарах гэх мэт бэртэл авсан байгаа. Одоогоор хэдэн хүүхэд бэртсэн талаарх албан ёсны мэдээлэл алга. Гэхдээ хүүхэд гэмтэж, бэртсэн бол Увс аймгийн Тариалан сумын 100 жилийн ойг зохион байгуулсан наадмын коммис бүрэн хариуцлага хүлээх ёстой. Энэ бол зүгээр өнгөрөөх асуудал биш юм. Хүүхдийн эрх ярьдаг хүмүүс одоо л дуугарах ёстой. Нэн түрүүнд хүүхдийн эрх шүү дээ. Би Монгол Улс хүүхдийн эрх ашгийг жаахан орхигдуулаад байна уу гэж хардаг. Хариуцлага тооцохын хувьд Монголын морин спорт уяачдын холбооны салбар нь сум, орон нутгийн уяачдын холбоо. Тиймээс юун түрүүнд Монголын морин спорт уяачдын холбоо уралдааны коммист арга хэмжээ авна гэж найдаж байна. Ер нь бол хариуцлага тооцох ч ёстой. Унаач хүүхдүүдийн эрх ашгийн төлөө дуугарна гэдэгт итгэлтэй байна. Мөн энэ харамсалтай үйл явдал бидэнд маш том сургамж юм.
Аливаа баяр наадмыг зохион байгуулахдаа хүн ардынхаа аюулгүй байдлыг бүрэн тооцож, урьдаас бэлтгэлтэй байхгүй бол ямар үр дүнд хүрч болохыг нүдээр үзлээ.
А.Даваадулам
Зочин · 17 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 23 цагийн өмнө
DYYDLGR80955877VANXANDN
Зочин · 23 цагийн өмнө
SEXSDI TAASHAALG SEXSEER ALNI SEXSD BOOBN XXNO