О.Амгаланбаатар: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд эхний удаад таван жил, давтан бол найман жилийн хорих ял онооно
7 цагийн өмнө
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуулийн шинэчилсэн найруулга” хуулийн төсөл санаачилсан талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Миний бие өнгөрсөн зургаан сарын хугацаанд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуулийн шинэчилсэн найруулгын судалгааг хийлгээд бэлэн болголоо. Засгийн газраас санал авахаар албан бичиг явуулж байна. Тус албан бичгийн хариу ирсний дараа УИХ-д өргөн барина.
Монгол Улсын хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нөхцөл байдал хурцадмал байдалтай болсон. Бидний хийсэн судалгаанаас харахад хэрэглэгчдийн нас залуужиж байна. УИХ 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хууль өнөөдрийн байдалтай уялдаж чадахгүй байгаа учраас зайлшгүй өөрчлөх шаардлагатай.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хууль үнэхээр хангалттай чанга биш байна. Хил гаалиар нэвтрүүлсэн төрийн албан хаагчид ял шийтгэлгүй, нүдэн балай чихэн дүлий байж байна.
Хар тамхитай холбоотой зүйл хамгийн боломжтой хэсгийг онилдог. Монгол Улсыг цаашдаа авч явах залуус хар тамхинд живчихвэл ирээдүй үнэхээр бүрхэг болно. Тиймээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой зүйлд оролцсон хил гааль, цагдаагийн байгууллага, нуун дарагдуулж буй төрийн албан хаагчдад оноох ялыг хоёр дахин өндөр болгох заалтыг Эрүүгийн тухай хуульд оруулахаар хуулийн төсөлд тусгасан.
Зургаан сарын хугацаанд судалгаа хийхдээ хар тамхи хэрэглэсэн хүнд эхний удаад таван жил, давтан хэрэглэсэн бол найман жилийн хорих ял оноох талаар нарийвчилсан зохицуулалт оруулсан. Хадгалсан, тээвэрлэсэн, зохион байгуулсан этгээдүүдэд тэнсэн харгалзах ял оноохгүй байна.
Хар тамхитай холбоотой этгээдүүдийг төрийн зардлаар эмчилгээнд явуулдаг. Мансуурагчдыг төрийн мөнгөөр эмчилдэг зүйлийг зогсоох хэрэгтэй" гэв.
Зочин · 5 цагийн өмнө
SHAALGYYLI80955877TSAGAAR
Зочин · 7 цагийн өмнө
ALNI SEXSDI80955877XUSSEN SEKSEER BAIRLALAAR80955877
Зочин · 7 цагийн өмнө
SEXSYNDE GOEOOR MANSYYRI BOOW XOXOOD BOOB DOLOOGD80955877