УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга аль нэг намын Хяналтын ерөнхий хорооны даргыг хавсран гүйцэтгэж болдог юм уу
3 цагийн өмнө
Хуучин нийгмийн үед “...Нам, засаг минь” гэдэг бараг л маани мэгзэм мэт холбоо нэр бүхий төртэй байлаа. Монгол Улсад тэр нийгэм солигдоод, ардчилсан хэмээх тодотголтой Үндсэн хуулийн дагуу замнаад даруй 33 жил өнгөрсөн.
Гэвч, нам засаг минь хамтдаа төрийг удирдсаар байгаа аж. Аятай сайхан бус аягүйхэн саар явдлаас үүнийг харж ойлгож байна. Уг нь, Үндсэн хуульд зааснаар улс төрийн аливаа нам эвсэл нь УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. УИХ-ын сонгуульд олонх болох юм бол намын даргаа Ерөнхий сайдад зүтгүүлнэ.
УИХ-д суудал авбал Ерөнхийлөгчийн сонгуульд кандидатаа нэр дэвшүүлнэ. Ийм л эрх зүйг Үндсэн хууль, бусад хуулиар олгосон. Гэтэл, бодит амьдрал дээр төрийн эрх барьсан намын Удирдах зөвлөл, эсвэл Бага хурлаас гарсан шийдвэр нь төрийг, улс төрийг тэр чигт нь өөрчилдөг.
Тэгэхдээ бас самраад хаячихдаг юм байна. Ойрын өдрүүдийн энэ ороо бусгаа, учир зүй нь олдохгүй үйл явдлуудын үндэс шалтгаан нь ердөө л МАН хэмээх намтай холбоотой юм.Өнөөдөр УИХ дээр хамгийн олон удаа гишүүдийн амнаас гарч байгаа нэг үг бий. “...Намын зовлонг төрийн зовлон болголоо” гэж байна. Угтаа, намын асуудлаа төрд халдаасан бурууг л бие бие рүүгээ чихэж байна.
Яг юу болсныг сөхөж харвал, намын асуудал төр рүү “гулссан” нь нам, төр хоёрт ижил эрх мэдлийг хэрэгжүүлдэг албан тушаалыг нэг хүн хашиж байгаатай холбож ойлгож болно.
Анх удаа УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшээд гишүүн болсон Б.Баярбаатар гэж залуу байдаг. Тэрээр УИХ-д нэр дэвшихээсээ өмнө МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан. Анх удаа УИХ-ын гишүүн болсон ч УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо гэдэг чухал албан тушаалд дэвшсэн. Гэсэн ч нам дээрээ хашиж байсан Хяналтын ерөнхий хорооны даргын ажлаа хавсран гүйцэтгэж байгаа юм. Тэр утгаараа, МАН дээрх асуудлыг Төрийн ордон руу чирж оруулж ирсэн хүн нь яахын аргагүй Б.Баярбаатар болж байна. Яагаад гэхээр, МАН-ын даргад нэр дэвшсэн УИХ-ын даргыг телевизийн ярилцлагаар “гөвлөө” гээд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаасаа хөөх шийдвэрийг Хяналтын ерөнхий хорооноосоо гаргаж байгаа юм. Хуучин нийгмийн үед монопол ганц нам нь иймэрхүү “эсэргүүнүүд”-ийг цөлдөг, хорьдог байсан. Хөнжил гудсыг нь ч сөхөж, онгичдог байв.
Харамсалтай нь, ардчилсан замаар замнаад 30 гаруй жил болж буй Монголын төрд байж болох үгүй нь эргэлзээтэй юм. Ер нь бол, сонгогчдын олонхын саналыг аваад УИХ-ын гишүүн болсон хүнийг намын үзэмжээр хаалт, шахалтад оруулах нь УИХ-ын бүрэн эрх, сонгогчийн төлөөлүүлэх эрхэд халсан үйлдэл болно.
Тиймээс “...УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга аль нэг намын Хяналтын ерөнхий хорооны даргыг хавсран гүйцэтгэж болдог юм уу” гэдэгт нэн яаралтай хариулт, бас бодитой арга хэмжээ хэрэгтэй болж байна. Эс тэгвээс, одоо цаашид Б.Энхбаяр зүгээр байхгүй, Б.Баярбаатар “хариуцлага” тооцмоор санагдвал УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороогоороо оруулаад бүрэн эрх рүү нь довтолж мэднэ. Тэр эрх нь Б.Баярбаатарт байна. Өөрөөр хэлбэл, нам дээрээ хийдэг ажлаа УИХ дээр хийх эрхийг түүнд олгожээ. Үүгээрээ МАН-ын асуудлыг төрд гулсуулсан суваг нь тэр хүн гэсэн үг. Нөгөө талаас, Б.Энхбаяр ч гэж Б.Энхбаяр юм л даа. Улс төрийн галзуурлын энэ үе ийн гол дүр болж гарч ирээд, сүүлдээ улс орны ирээдүй хэттэй холбоотой асуудлаар улс төрийн акц хийгээд байгаа нь зохимжгүй байна.
Магадгүй, цаг тайвширч, төр горимдоо орохоор Б.Энхбаяр энэ хэдэн өдөрт ямархан хэмжээний “гал”-аар наадчихсан нь нэхэж яригдахаар л харагдаж байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 3 цагийн өмнө
TANILTSI80955877TSAGN SEXSEER
Зочин · 3 цагийн өмнө
DYRTAI SEKSEER VNZN GOE UILCHLEED80955877
Зочин · 3 цагийн өмнө
ZALYYSN SEXSY XAMTRAGCH ERCHUUDN SEKSY VANAGLGCH SEXSYN NZ AMRAG BOLI80955877
Зочин · 3 цагийн өмнө
XUMUUSN ANUSN NUXN DOLOOJ TAWIYYLN80955877
Зочин · 3 цагийн өмнө
XALYYXN SEKSYGEER SHAALGN XUCHINDEX XUNTEI80955877
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDAAD BOOWN XOXI DOLOON80955877
Зочин · 3 цагийн өмнө
Болно. Асуудалгүй. Сайдын суудлын төлөө эгзэгтэй цаг үед сүр сүр гүтгэлэг хийж сайдын суудал горьдож явах чинь хүний адгийн араншин.
Зочин · 3 цагийн өмнө
ALNI SEKSEER ANUZN80955877URN SHINEGENE AMSI
Зочин · 3 цагийн өмнө
2ER ZALYYSTAI AXTAI ER XUNTEI SEXSEER BOOB XXN BOOBN GUN DOLOOJ80955877ALNI SRXSEER