Т.Аубакир: Багш нарын цалинг 76 хувь, тэтгэврийг 8.6 хувь нэмэхээр хэлэлцэж байна
7 цагийн өмнө

Багш нар ажил хаялт зарлаад 10 гаруй хонож байна. Тэд үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардаж байгаа юм.
Багш нарын цалинг ирэх нэгдүгээр сараас 50 хувиар нэмэгдүүлэхээр Засгийн газар болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо хэлэлцээрт хүрчээ. Харин 11 сард 26 хувь нэмэхээр хэлэлцсэн байна. Улмаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүргүүлсэн байна.
Энэ талаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Өнгөрөгч баасан гарагт хэлэлцээр хийсэн. Улмаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бүртгэсэн. Өнөөдөр төсөв дээр ямар бололцоо байгааг судалж байна. 2026, 2027 оны төсөвт багш, эмч нарын цалингийн нэмэгдэл өндөр үр дагавартай. Цалин нэмэх эсвэл хасах тийм амар зүйл биш. Тиймээс манай яам дангаараа шийдвэр гаргах боломжгүй. Тиймээс бүлэг дээрээ хэлэлцэнэ. Хэлэлцээрт багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс 50 хувиар, арваннэгдүгээр сарын 1-ээс 26 хувиар нэмэгдүүлж, 3.5 сая төгрөгт хүргэнэ гэсэн байгаа.
Ингээд үндсэндээ 76 хувиар цалин нэмнэ гэсэн үг. Үүний тулд төсвийн хөрөнгө оруулалт, төсөв хөтөлбөр гэхчлэн бүхий л зүйлээс төсөв хасаж байна. Энэ амаргүй зүйл. Мөн тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тусгасан. Үүнд 2.1 их наяд орчим төгрөг шаардлагатай. Шийдвэр эцэслэн гараагүй байна. МАН-ын бүлгээс эцсийн шийдвэр гарна" гэлээ.







Зочин · 7 цагийн өмнө
SAWI BIEE UNELELN BOOW XXI ALNI SEXSDEX80955877