ХҮН-аас гарсан Ж.Золжаргал 28414 сонгогчийн саналаар анх удаа УИХ-ын гишүүн болжээ
60 минутын өмнө

ХҮН-аас 2024 онд сонгуулийн есдүгээр тойргоос буюу Баянгол дүүргээс 28414 сонгогчийн саналаар анх удаа УИХ-ын гишүүн болж байжээ Ж.Золжаргал. Тэрбээр өчигдөр намаасаа гарч буйгаа Ж.Золжаргал: ХҮН намтай арга барил таарахгүй байгаа учраас гарч байна сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ ам алдсан билээ.
Тэрбээр, "Олон хүнийг гайхшруулсандаа уучлал хүсье. Би өнгөрсөн зуны амралтаар намын гишүүнчлэлээс татгалзах шийдвэрээ гаргаж өргөдлөө үлдээгээд явсан. Өчигдөр Оюу толгойн талаар ярьж байгаад намын талаар сэтгүүлчийн асуултад хариулчихлаа. Уг нь элдэв бужигнаантай байхад дарь нэмээд яахав гэж чимээгүй азнаж байсан юм.
Олон жил хамт байж, хэцүү үед нь түшсэн, одоо харин чадалтай үед нь саллаа. Арга барил таарахгүй бол ямар өөрийгөө албадаад байлтай биш. Санаа нийлэх асуудал шийдлүүд дээр нь дэмжээд л явах байх.
ХҮН намыг дэмждэг учраас намайг дэмжсэн, эсвэл намайг дэмждэг учраас ХҮН намыг дэмжсэн, бас намайг дагаж намд орсон хүмүүсээс уучлал хүсэж байна. Би тэднийхээ сонголт, найдварыг тээж улс төрд орж ирсэн, тээх ч болно" гэлээ.
Тэгвэл түүний энэхүү мэдэгдлийн дараа иргэдийн зүгээс намаас гарсан нь зөв болжээ хэмээн цахим орчинд сэтгэгдлээ хуваалцаж байна.
АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэг:
- Өөрийн орлого: 242 сая
- Гэр бүлийн орлого: 68 сая
- Орон сууц: 855 сая
- Тээврийн хэрэгсэл: 42 сая
- Газар: 70 сая
- Хадгаламж: 30 сая
- Монголын Хөрөнгийн Бирж ХК, Эрдэнэс таван толгой ХК-д хувьцаа эзэмшдэг.
БОЛОВСРОЛ
- 1997 онд Хөвсгөл, Мөрөн, 1-р сургууль
- 2004 онд Санкт-Петербургийн Уул уурхайн их сургууль
- 2010 онд Токиогийн Технологийн их сургууль
- 2005 онд Хятадын Нефтийн Их Сургуульд “Шатдаг занарын технологи” курс
- 2009 онд Токио хот дахь НҮБ-ийн Их Сургуульд “Тогтвортой хөгжлийн сорилтууд” курс
- 2011 онд Австрали IPA “Мега төслийн менежмент” сургалт
Ажлын туршлага
- 2004-2008 Монголын Алт ХХК, Инженер
- 2010-2016 Монголын Алт ХХК, Төслийн менежер, Судалгаа хөгжлийн төвийн захирал
- 2013-2014 Монголын химич, химийн инженерүүдийн нэгдсэн холбоо, УЗ-ийн гишүүн
- 2017-2018 Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Гэр хороололд халаалтын шинэ технологи нэвтрүүлэх зах зээлийн шинжээч
- 2017-2024 Кэй минералс солюшн ХХК, Төслийн инженер2018-
- 2019 Европын холбооны Степ Эколаб төсөл, Ноос ноолуурын үйлдвэрлэлд “эко бүтээгдэхүүний шошго” нэвтрүүлэх төслийн эрчим хүчний хэрэглээний шинжээч
- 2018-2019 Европын сэргээн босголт хөгжлийн банкны “Ногоон хотууд” хөтөлбөр, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөр төслийн Техникийн зөвлөх
- 2019-2020 Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр тайлангийн Аж үйлдвэрийн салбарын хүлэмжийн хийн тооллогын зөвлөх
- 2019-2024 Монгол нүүрс ассоциаци, Гүйцэтгэх захирал
- 2020-2021 Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр тайланг хэрэгжүүлэх төслийн зөвлөх
- 2021-2022 Азийн хөгжлийн банкны AHURP төсөл, Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөх
- 2021-2022 НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Тээврийн салбарын хүлэмжийн хийн тооллогын аргачлал боловсруулах төслийн Зөвлөх
- 2022-2024 Азийн хөгжлийн банк, Монгол Улсад Хөргүүрийн бодисын менежментийг сайжруулах төслийн зөвлөх
- 2022-2024 Монголын химийн нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024-2025 Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга







Зочин · 28 минутын өмнө
SERELN XANTAL SEXSDI80955877
Зочин · 48 минутын өмнө
BOOB DYRAAR DOLOOMOOR 80955877XNTLA SEKSDI80955877
Зочин · 48 минутын өмнө
BOOBN XXI BOOW DOLOON80955877