Х.Нямбаатар: УИХ дахь АН-ын бүлэг увайгүй улс төр хийж байна
2026/04/22

УИХ дахь АН-ын бүлэг Туулын хурдны замыг бүрэн зогсоох шаардлага гаргаад буй билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийгмийн сүлжээнд: "Нам дамнасан, асар их санхүүжилт, эрх мэдэлтэй, сошиалыг бүхэлд нь худалдаж авсан бүлэглэлтэй тэмцэж их бүтээн байгуулалтуудыг урагшлуулах гэж зүтгэж байгаагаа эрхэм Улаанбаатар хотын иргэддээ сонордуулж байна.
Туулын замын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ өнгөрсөн жил бүх мэргэжлийн байгууллагуудаар батлагдсан.
Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер гурван удаа зарлагдаж хамгийн боломжит санал өгсөн, туршлагатай гүйцэтгэгчийг хуульд нийцүүлж сонгон шалгаруулсан болно. Гүйцэтгэгчид хуульд нийцүүлж банк, даатгалын баталгааг үндэслэж урьдчилгаа төлбөр өгсөн. Цаашид гүйцэтгэлээр санхүүжилтыг шуурхай олгож байж төсөл хугацаандаа орно. АНам зогсооё гэдэг сөрөг хүчний увайгүй шаардлага тавьж ард иргэдээ боддоггүй хийрхсэн улс төр хийж байна. Ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй муйхар шаардлага.
АН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Туулын зам гэж дурьдсан атлаа увайгүй улс төр хийж байна.
Манай намын зарим бүлэглэл Туул тавигдвал Нямбаатарын улс төрийн карьер дийлдэхгүй гэсэн айдсууд нийлээд асар их хөрөнгө хүч хаяж хөлсний жагсагчид, сошиал багуудыг ажиллуулж байна. Надад та бүгдийн бодож байгаа шиг элдэв амбиц алга гэдгээ атаархагчид, сөрөг хүчиндээ илэрхийлье. Надад ганцхан амбиц байна. Тэр нь Улаанбаатарыг түгжрэлгүй утаагүй болгох явдлууд юм.
Яг нэг жилийн өмнөх технологиор үр хүүхэд рүү минь хүртэл дайрч давшилж эхэлж байна.
Яасан их эрх мэдэл, хөрөнгөө хамгаалахаар улайрч байнаа та нар. Улсын хөгжил, ард түмний эрх ашгаа бага атугай бодооч ээ бүлэглэлүүд, МАНАН-уудаа.
Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ." гэсэн байна.







Зочин · 2026/04/24
BOOB VNZTAI XXN BOOW DOLOON80955877ANUSDI
Зочин · 2026/04/22
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2026/04/22
Ардчилсан нам , Туулын хурдны зам төслийг зогсоо гэсэн шаардлагыг Засгийн газарт өгмөгц л энэ Н.Учрал Ерөнхий сайд сүү долоосон гөлөг шиг буугаад өгчихлөө дөө хөөрхий минь огцорхоос айхдаа
оама · 2026/04/22
АН нам ямар ч хамаагүй аргаар хурдны замыг зогсоож байж сонгуулдаа бэлтгэж байгаа юм.Хэрэв хурдны зам тавигдаад түгжрэл буурчихвал хотод тэдэнд саналаа өгөх хүн байхгүй болно шүү дээ.Утаа буурчихлаа.Цаашид ч буурна.
Монгол · 2026/04/22
нямбаатар аа
Лантуу · 2026/04/22
2025-2026 оны өвөл утаа сүүлийн 7 жилд хамгийн бага утаатай байсныг зөнөх өвчин тусаагүй бүх хүн мэднэ. Мөнгө их л зарсан байх, муу нь. Гэвч эрүүл мэнд илүү чухал.
Лантуу · 2026/04/22
2025-2026 оны өвөл утаа сүүлийн 7 жилд хамгийн бага утаатай байсныг зөнөх өвчин тусаагүй бүн хүн мэднэ. Мөнгө их л зарсан байх, муу нь. Гэвч эрүүл мэнд илүү чухал.
гэрэл · 2026/04/22
Нямбаа дарга минь та хүн бүхний комментод битгий хариу өгөөд байл даа. Жаахан хүлээцтэй байж болохгүй юм уу
Бат инженер · 2026/04/22
Энэ жаахан мэдрэл байх аа
Зочин · 2026/04/22
TSAG SEKSEER SHAAN80955877