Хөвсгөл аймагт орон нутгийн  нөхөн сонгууль явагдсан 7 тойргоос 5-д нь МАН ялалт байгууллаа.

Хөвсгөл аймгийн Жаргалант, Тосонцэнгэл, Рашаант, Цагааннуур, Бүрэнтогтох, Мөрөн сумын тав, долдугаар багуудын нийт 7 тойрогт ИТХ-ын нөхөн сонгууль 2014 оны 8 сарын 03-ны өдөр болжээ.

2012 оны орон нутгийн сонгуулиар  бие даагч нэр дэвшигчдийг  бүртгээгүйн улмаас тэд гурван шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхээс үндэслэл бүхий байна гэж үзэн сонгуулийг дахин явуулах шийдвэрийг гаргасан байна.

 

Энэ удаагийн нөхөн сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Д.Эрдэнэбаатар, С.Эрдэнэтуяа, Д.Өнөрболд, Б.Мөнхсайхан,  Ц.Баттогтох нарын 5 хүн, Цагааннуур суманд АН-аас нэр дэвшсэн Д.Алтанхуяг, Бүрэнтогтох суманд бие дааж нэр дэвшсэн Б.Эрдэнэбаатар нар ялалт  байгуулжээ. Өмнөх сонгуулиар дээрх долоон тойргийн  дөрөвт нь АН ялалт байгуулж байсан бол энэ удаад таван тойрогт МАН-ын гишүүдэд Хөвсгөл аймгийнхан итгэл хүлээлгэсэн нь ард иргэдийн АН-д итгэх итгэл алдарч байгаагийн томоохон жишээ боллоо.

Ингэснээр Хөвсгөл аймгийн ИТХ-ын 41 суудлын 24-т нь МАН-ын төлөөлөгчид үнэмлэхүй ялалт байгуулжээ. Үлдсэн суудлын 15 нь АН-ын, 2 нь бие даагчид аж.