Хөвсгөлийн барометр дохиолж эхэллээ, АН-ЫНХААН
2014/08/11
Ердөө саяхан, энэ сарын эхээр болсон Хөвсгөлийн ИТХ-ын нөхөн сонгуулийн дүнг сонирхлоо. АН бараа сураггүй уруудчихаж.
Долоон тойргийн тавд нь МАН ялалт байгуулсан гэж хэвлэлийнхэн мэдээлэв. Сонгуулийн дүнг бүр нарийвчилж мэдээлбэл Хөвсгөлийн ИТХ-ын 41 суудлын 24-ийг нь МАН, хоёрыг нь бие даагч, үлдсэн 14-ийг нь АН аваад байна. Арваад суудал авсан нь АН-ын хувьд тайвшрахаар мэдээ биш. Хөвсгөлийнхөн энэ удаа МАН-д итгэл үзүүлсэн нь ардчилагчдын хувьд анхаарахаас аргагүй бодит үйл явдал.
Хөвсгөлийн сонгуулийг онцолж бичих болсон нь цаанаа нарийн учиртай. Улстөрийнхөн Хөвсгөлийн сонгуулийг анхааралтай ажигладаг нь тохиолдлын хэрэг биш. Тэд цэнхэр далайн хавьцаа өрнөх сонгуулийн дүнгээс улстөрийн чигийг танддаг. Хөвсгөл нутаг их сонин. Манжийн түрэмгийллийн үед манжууд Монголын цэнхэр хязгаарт бараг ялж чадаагүй. Яаж ч айлгаж сүрдүүлээд нөлөөллөө тогтоож хүчрээгүй. Хоёр зуун жил хаанчлалаа тогтоох гэж үзээд сая нэг хүлээн зөвшөөрүүлэх гэтэл Манж гэдэг улс дэлхийн түүхийн тавцангаас чимээгүйхэн буучихсан. Чингүнжавыг өөртөө татахын тулд Манжийн хаан эрх мэдэл, хэргэм зэрэг гээд элдэв дээдийг амласан ч манжийн эсрэг тэмцсээр байсныг өнгөрсөн түүхээс харж болно. Хаантан ямар сайндаа л “Би дотоод газрын цэргийг гаргаж Чингүнжавыг бариулна. Чингүнжав бузар хааш оргож чаднам. Чингүнжавыг барьж ял өгөхгүй бол хэн болохсон билээ” гэж хилэгнэн бичиж байхав.
Бээжинд хоёр хүү, ханийнхаа хамт цаазлуулсан Чингүнжавдаа Хөвсгөлчүүд хайртай. Жанхас бор толгойгоо Ван толгой хэмээн нэрлэж, хөшөөг нь босгон хүндэтгэл илэрхийлсээр байгаа. Хөвсгөлчүүд эрх чөлөөнд хичнээн хайртайг Чингүнжав хэмээх монгол ноёны Манжийн дарангуйлалтай тэмцсэн он цаг, Чингүнжавынхаа хөшөөнд хүндэтгэн бөхийдөг энэ цагийнхнаас нь харж болно. Манжийн хааны засаглалыг хөхиүлэн дэмждэг байсан шарын шашныг ч Хөвсгөл нутгийнхан хүлээж аваагүй. Бөө мөргөлийн ёс жаягаа өнөө хүртэл эвдэлгүй авч үлдсэн газар гэвэл ганцхан Хөвсгөл гэхэд хэтрүүлсэн болохгүй. Хөвсгөлчүүд ийм л сонин улс.
Яг нарийндаа Монголд ерэн жил оршсон Ардын хувьсгал ч Хөвсгөлд бараг ялаагүй. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үеэр эрх чөлөөнд дуртай цэнхэр хязгаарынхан л хөдөөгийнхнөөс хамгийн түрүүнд “Ардчилал мандтугай” гэж хашгирсан. “Бидэнд социализм биш эрх чөлөө хэрэгтэй” гэж чанга дуугаран жагсацгаасан нь Ардын хувьсгалын улаан туг Хөвсгөлд жинхэнэ утгаараа намирч чадаагүй гэх итгэмээргүй ч итгэхээс аргагүй үнэний наад захын нотолгоо. Хөвсгөлчүүд ардчиллын түүчээ болсон нь мөн л өнгөрсөн түүхийн шарласан хуудсанд тодоос тод бичээтэй байгаа. МАХН (одоо бол МАН) парламентын бараг л бүх суудлыг эзэгнэж байхад Хөвсгөлчүүд АН-аас нэр дэвшсэн Л.Гүндалайг сонгож байв. Ганц намын дарангуйллын эсрэг агуулгатай үг бичгийн цаасан дээр бичин барьж зогсон чуулганы нээлт бүрийг үймүүлдэг байсан Л.Гүндалайгийн зураг одоо ч хаа нэг харагддаг. Хөвсгөлөөс сонгогдсон Л.Гүндалай далан хэдүүлээ суугаа олонхийн хувьд, тэдний тухайн үед гаргаж байсан шийдвэрүүдэд сүрхий айхтар нөлөө үзүүлж чадаагүй ч монголчуудад ардчилал, АН хоёрыг мартуулаагүй л юмдаг. Хөвсгөл ийм л нутаг.
Эргээд Хөвсгөлд болсон ИТХ-ын сонгуулийн дүн рүү анхаарлаа хандуулъя. Эрх чөлөөнд ийм дуртай, уг язгуураараа ардчилсан хөвсгөлчүүд энэ удаа МАН-ыг сонгожээ. Энэ бол АН-ын хувьд том сануулга. ”Ажлаа хийхгүй байна шүү та нар” гэсэн том дохио. Бодож үзэхгүй байх аргагүй сэрэмжлүүлэг. Аливаа нам ялаад ард түмэнд юу өгөх ёстой вэ гэсэн асуултад хариу хайгаад үзье. Аягандаа ахиухан хоолтой байх боломжийг бүрдүүлж өгөх нь л ялсан намын иргэддээ үзүүлэх том дэм. Аяга дүүрэн хоолон дээр нэмэх нь өмнөхөөсөө илүү ая тухтай амьдрал, аюулгүй, эрүүл орчин. Иргэдэд үүнээс өөр юу ч хэрэггүй. Ялснаасаа хойш хоёр жилийн турш төр барихдаа АН үүнийг нь бүрдүүлж өгөөгүй учраас л Хөвсгөлд ялалт байгуулж чадаагүй гэх гээд байна л даа.
Түүхэндээ төрийн гурван өндөрлөг нь АН-ынх байсан тохиолдол үгүй. Энэ цагт л Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг гэсэн АН-ын гурван гишүүн монгол төрийн магнайд байна. АН Монголын түүхэнд анх удаа засгийг бүрэн утгаар нь барьж байгаа тохиолдол нь бидний амьдарч буй өдгөө цаг. Бямбасүрэнгийн засгийн үед АН-ыг төр барьсан гэж хэлж болох юм. Гэхдээ бага хурлын эрх нь МАН-д байсан. Р.Гончигдоржийг Их хурлын дарга байх үед Ерөнхийлөгч нь Н.Багабанди байлаа. Харин энэ удаа төрийн удирдлагууд гурвуулаа АН-ынх. АН дангаараа төр барьж байна. АН бүх эрхийг нь авчихвал арай илүү юм хийх байх гэсэн итгэлээр л Монголын ард түмэн энэ эрхмүүдийн төлөө саналаа өгч АН-ыг бүх сонгуульд ялуулсан.
АН өнөөдөр юу ч хийхгүй байна гэвэл хэт өрөөсгөл дүгнэлт болно. Мэдээж тэд төр засгийн эрхийг аваад юм хийж байгаа. Гэхдээ ардчиллынхаа уг үндэс рүү нулимсан алхмууд их хийж байна. Ардчиллын язгуур эрх ашиг болсон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй дайтаж байна. Дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэлийг үгүй болгохоор улайрсан жишээг нэг биш нэжгээдээр нь дурдаж болно. Ардчиллын амин сүнс болсон төрийн институтуудыг хооронд нь дайтуулаад эхэлчихлээ. Эдийн засгийн бодлогын чанартай стратегийн гэж онцолж болох бүтээн байгуулалтаас нэг нь ч бодитой ажил болсонгүй. Таван толгой төсөл, тавдугаар цахилгаан станц, төмөр зам өнөөдрийг хүртэл таг чиг. Тавдугаар цахилгаан станц нь арай нааштай явж байгаа. Бусад нь бараа сураггүй. Нүүрс нь үнэ цэнэгүй болсон Таван толгойг төмөр зам л аварна. Эдийн засагчид, учир мэдэх эрхмүүд урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавьж байж нүүрсний үнэ арай өснө гээд байхад л шийдвэр гаргахгүй явсаар хаврын чуулганаа хаачих жишээний. Намрын чуулганаар царигийн асуудлыг эдийн засгийн талаас нь эрүүлээр харж шийдлээ ч энэ жилдээ лав төмөр замын ажил “будаа” болсон. Санхүүжилт дээр нь туслаад өгье гэж дуугарсан “Шинхуа” яг өнөөдөр бол ууртай байгаа. Хөгжлийнхөө төлөө хөдөлж өгдөггүй түшээд маань Хятаддаа төдийгүй дэлхийд дээгүүрт давхидаг энэ группынхны гайхшийг ёстой л нэг барж буйг таамаглаж цөхөх юмгүй.
Сүүлийн үед АН-ынхны хийж байгаа бүхнийг харахаар дандаа хуурсан, дүр эсгэсэн жүжгүүд харагдах боллоо. Харин ч нэг жинхэнэ утгаар нь дэглэж тавьж чадаж байна. Харамсалтай нь ард түмэн жүжигт итгэдэггүй. Амьдралынхаа төлөө зүтгэж яваа эгэл иргэдэд тайзан дээр өрнөх, амьдралаас нь тасархай, амьдралд нь нэмэргүй гоё жүжиг хэрэггүй. Тэд бодитой, биетэй ажлыг л үнэлнэ. Амьдралд нь мэдрэгдсэн ажил хийсэн хэнийг ч дэмжих хүч тэдэнд бий. Төмөр замаа шийдэж нүүрсээ дажгүй үнээр ахиухан гаргаад доллар оруулж ирээд байвал ядаж л иргэдийн халаасан дахь төгрөгийн үнэ цэнэ өдөр өдрөөр унахгүй. Жилийн өмнө түрийвчинд нь байсан арван мянган төгрөг зургаан мянган төгрөг болоод шалдаа уначихаад байхад хэн АН-д дуртай байх юм бэ. Энэ удаа Хөвсгөлийн ИТХ-д АН цөөнх боллоо. Яг энэ янзаараа яваад байвал хоёр жилийн дараа УИХ-д цөөнх болно гэсэн дохиог Хөвсгөлийн сонгууль өгчихлөө. Хөвсгөлийн барометр дохиолж эхэллээ шүү, АН-ынхаан.
Ц.БААСАНСҮРЭН
зүрх судас · 2014/08/13
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц 8 сарын 6-ны Бямба гаригт 12:30 явагдах ба лекцэнд суух болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Зочин · 2014/08/12
Зочин · 2014/08/12
Аль нам хамаагүй,ард түмний амьдрал арай л дэндүү доошоо орчихлоо, монгол төгрөг худалдан авах чадвар нь өдрөөс өдөрт унаж байна манай удирдагч нар иргэдийг дуугарах болгондоо хуурч өдөр хоног өнгөрөөж байгаа нь бидний ирээдүй хойч яанаа гэж бодохоос өөр юм алгадаа
Зочин · 2014/08/12
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Engiin tor 15000tog.Baga nasnii huuhedtei aild:Salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
Зочин · 2014/08/12
ynen shyy estoi tiim
Зочин · 2014/08/12
yag unen ed nar dahij garahaasaa ungursun odoo 3 dahi huchin l garna
Зочин · 2014/08/12
Сүүлийн үед АН-ынхны хийж байгаа бүхнийг харахаар дандаа хуурсан, дүр эсгэсэн жүжгүүд харагдах боллоо.
Зочин · 2014/08/12
бАасансүрэн битгий ХуЦаАрАй!ХуЖаАгИйН ШэЭсЭэ!нарийн цагриг тавина ч гэх шиг!10 үг зөв бичиж чадахгүй байж!мэдэхгүй байж юу олон юм ХуЦдИйм ?