-Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлыг ирэх есдүгээр сард багтаан шийдвэрлэнэ-
 

Уул уурхайн салбарт дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг “Рио Тинто” компани өнгөрөгч оны долдугаар сарын 29-нд “УИХ-аас шийдвэр гаргахад тодорхой хугацаа шаардагдах төлөвтэй байна.

 

       Одоогоор төслийн санхүүжилтийн талаар тодорхой шийдвэр гараагүй. Мөн Засгийн газартай нэлээд хэдэн асууддаар үргэлжлүүлэн хэлэлцэж буй. Тэдгээр асуудлыг харгалзан эцэслэн шийдэх, шинээр тов тохиролцох хүртэл далд уурхайн бүх ажил, санхүүжилтийг хойшлуулж байгаа” хэмээн “Оюутолгой”-н далд уурхайн 5.1 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтаа Монгол Улсын Их хурлаас зөвшөөрөл авах хүртэл түр хойшлуулж байгаагаа дуулгасан билээ. Ам.долларын ханш чангарч, ард иргэдийн амьдрал доройтож байх үед гаргасан “Рио Тинто”-гийн энэхүү шийдвэр манай улсын эдийн засагт хүндхэн цохилт өгч, өнөөгийн эдийн засгийн хямралын эхлэлийг тавихад хүргэсэн хэмээн зарим мэргэжилтнүүд үзэж байгаа. Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай орны хувьд мэргэжилтнүүдийн таамаг үнэн байх талтай.

 

        Учир нь өнгөрсөн онд ашигт малтмалын салбар экспортын бүтээгдэхүүний 80 хувийг бүрдүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73.6 хувийг эзэлж байсан. Энэ хөрөнгө оруулалтын 50 гаруй хувь нь “Оюутолгой”-д ногддог. Гэтэл ‘Туркойз Хилл” компани “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтаа есдүгээр cap хүртэл хойшлуулж, далд уурхайн бүтээн байгуулалтад зээл олгохоор зөвшөөрсөн зээлдүүлэгчдэдээ ирэх есдүгээр сарын 30 хүртэл зээл олгох хугацаагаа хойшлуулахыг хүссэн билээ. Хэрэв далд уурхайн санхүүжилтийн түрүүч нь орж ирвэл манай эдийн засаг сэргэж, ам.долларын ханшийг номхотгох байсан. Магадгүй эдийн засгийн хямралын тухай иргэн бүр ярьж, Шинэчлэлийн Засгийн газар ч эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаарддага гарахгүй байсан биз.

 

        Харин “Оюутолгой” төслийн ажлыг урагштайхан явуулахаар гурван тал буюу Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”, ‘Туркойз Хилл Ресурс” удтал сунжирсан хэлэлцээр хийж байгаа ч үр дүн харагдахгүй байсаар нэг жилийг үддээ. Тэд хэлэлцсэн 30 асуудаынхаа дийлэнхийг шийдвэрлэсэн гэдэг ч ажил хэрэгч хэлэлцээ үр дүнгээ өгч, асууддыг шийдвэрлэхэд томоохон ахиц өгөхгүй л байна. Анх далд уурхайн санхүүжилт зогсоох шийдвэр нь манай улсын төр засгийн бодлоготой холбоотой гэсэн тайлбарыг төсөл хэрэгжүүлэгч “Рио Тинто” өгч байсан юм. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Рио Тинто” компанийн удирддагад захидал илгээж, “буулт” хийсэн боловч “Рио Тинто” гэдийж, далд уурхайн хөрөнгө оруулалтаа есдүгээр cap хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргаж байсан юм.

 

        Харин өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Сэм Уолш нэгэн таатай мэдээ дуулгалаа. “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” хөрөнгө оруулагчиддаа санхүүгийн тайлангаа танилцуулах үеэр тэрбээр “Оюутолгойн хэлэлцээр үргэлжилж байгаа. Талууд ирэх есдүгээр сараас өмнө хэлцэлд хүрч далд уурхайн санхүүжилтийг шийдэж магадгүй” хэмээн мэдэгдсэн. Мөн далд уурхайн ТЭЗҮ-ийн эхний хэсгийг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгсөн байна.

 

        Хэрвээ Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл ТЭЗҮ-ийг батлавал далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг зээлж авахад дөхөм болно. Үүнээс гадна гүйцэтгэх захирал Сэм Уолш “Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаагэхлүүлэххугацаагхойшлуулбалэнэхүүтөслийнүнэцэнэ буурна" гэжээ. “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийг зогсоосноор үнэ цэнэ нь унасан. Өнгөрсөн хоёрдугаар сард “Оюутолгой”-н үнэ цэнэ буурч, 4.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа тухай мэдээлэл түгсэн. Үүнийг задлаад үзвэл 3,6 тэрбум ам.доллар нь компанийн үл хөддөх хөрөнгө, боловсруулах үйлдвэр, тоног төхөөрөмжид ногдож байгаа бол үлдсэн 1.1 тэрбум ам.доллар нь “Оюутолгой” компанийн үнэлгээ юм. Тухайн үед шинжээчид дүгнэхдээ “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалт орж ирэхгүй удааширвал тус компанийн үнэ дэнэ дахин 800 орчим сая ам.доллараар буурч магадгүй төсөөлөл хийж байсан юм.

 

        Ийнхүү Монгол Улсын Засгийн газарт гэдийж байсан “Рио Тинто” компани төслийн үнэ цэнийг буурахаас өмнө далд уурхайн санхүүжилтийн асууддыг яаралтай шийдэх аж.

 

      Дашрамд дурдахад, Татварын ерөнхий газар шалгалтаар илэрсэн төлөгдөөгүй татвар ба түүний торгууль болох 130 сая ам.долларыг “Оюутолгой” компаниас нэхэмжилсэн. Харин “Рио Тинто” компани “Хэрвээ Монгол Улсын Засгийн газар шинээр хүлээлгэж байгаа татвар болон торгууль нэхэмжилж буйгаа зогсоохгүй 'бол хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн гэж үзэж Олон улсын Арбитрын шүүхэд хандана” хэмээн мэдэгдэж байсан юм. Энэхүү асууддыг хоёр тал ойлголцолд хүрэхээр ажиллаж байгаа хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Сэм Уолш мэдэгжээ. Татвартай холбоотой энэхүү асуудлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хэлэлцэж байгаа аж.