Ерөнхийлөгч дээр Н.Алтанхуяг  сайд бараалхаж тусламж гуйсан гэх шуум гадуур таржээ.

- “Элбэгээ дарга минь миний хамсаатан нөхөд гэр бүлийг минь авралдаа багтааж хайрла, Авлигатай тэмцэх газрын савраас аварч тусал, хариуд нь би Засгийн тэргүүний суудлаа З.Энхболдод үг дуугүй өгье... “ гэсэн ухааны юм л хэлсэн юм байх... Иймэрхүү л цуурхал гадуур тэнэж байна.

Олны үг ч ортой л гэдэг дээ. Нэг иймэрхүү үйл явдал намрын улс төрд өрнөх вий дээ. “Нэмэгдэхүүний байр солигдоод нийлбэр нь адилхан” гэдэгчлэн эд нар хоорондоо албан тушаалаа солилцоод эдийн засаг сайжирчихдаг бол сайхан л байна. Харах л үлдлээ...

Долоб