Хөрөнгө оруулагчдын далалсан 12 жил
2014/08/27
“Дисковер Монгол 2014” чуулга уулзалт энэ оны есдүгээр сарын 4, 5-нд 12 дахь жилдээ зохион байгуулагдана.
Анх 2003 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Монгол улсад татах зорилготой энэхүү чуулга уулзалтыг эхлүүлсэн байдаг.
Түүнээс хойш чуулга уулзалтын ач холбогдол тасралтгүй өсөн нэмэдсээр... Тодруулбал, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдад ялгавартай ханддаг байдлыг арилгах, хөрөнгө оруулагчид тулгарч байгаа бэрхшээлийг даван туулахын төлөө дуу хойлоогоо нэгтгэснээр анх 200 орчим төлөөлөгч ирж байсан бол 2010 онд 1000 гаруй хөрөнгө оруулагч уг чуулга уулзалтанд оролцож хөрөнгө оруулагчид сэтгэл хангалуун буцаж байлаа.
Чуулга уулзалтуудыг зохион байгуулах явцад олон нийтийн уул уурхайн салбарт хандах хандлага өөр өөр байсаар ирсэн. 2003 оны чуулганы үед Оюу Толгойн төсөл дөнгөж хайгуулын шатандаа явж хайгуулын ажилд шаардлагатай хөрөнгө оруулалт босгох зорилгоор энэхүү чуулганд оролцож байв. Мөн 2006-2009 онуудад олон нийтийн анхаарал уул уурхайн салбарын эсрэг чиглэлтэй байсан нь тухайн үед батлагдан гарч байсан алт зэсийн бүтээгдэхүүнүүд дээр гэнэтийн ашгийн албан татвар ногдуулах тухай хууль болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай буюу “Урт нэртэй” хууль батлагдаж уул уурхайн салбарынхны сэтгэлийг зовьнуулж байжээ.
Ийнхүү чуулга уулзалтын зорих хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр монгол орж ирэх шууд хөрөнгө оруулалт ч нэмэгдэж Монголын эдийн засгийн нөхцөл сайжирсаар ирсэн. Мөн Дисковер Монголия чуулган эдийн загийн орчин сайн, муу аль аль орчинд Монгол улсад зайлшгүй шаардлагатай гадаадын шууд хөрөнгө оруулалтыг далласаар л... Цаашлаад Монгол улсын эдийн засгийн орчин нөхцөлийг тодорхойлохуйц хувийн хэвшлийн чуулган юм.
2009 онд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар Монгол улсын эдийн засаг огцом хурдтай хөгжиж эхэлсэн. Манай эдийн засгийн нийт хэмжээ нь 10 тэрбум доллар байдаг. Үүний дөрвөн тэрбум ам.доллар нь гадаадын шууд хөрөнгө оруулалт болж нэмэгдэж байв. 2010 оноос Дисковер Монголияг зорих хөрөнгө оруулагчдын тоо 1000 давах болсон нь Монгол улсын нэр хүнд олон улсад хэрхэн сайжирсаны илрэл, “Дисковер Монголья” чуулга уулзалтын үр дүн.
Ийнхүү ач холбогдлоо өгсөөр ирсэн чуулга уулзалтыг зорих зочид энэ жил цөөхөн байна. Учир нь 2012 оноос Монголын гадаадын хөрөнгө оруулагчдад хандах хандлага "хүйтэрсэнээр" Монголд орч ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом унажээ. Үүнтэй зэрэгцээд Дисковер монголияд ирэх зочдын тоо ч мөн буурсан байна.
Зочин · 2014/08/28
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Mon conhnii gajilt bolon tugjee,jijig zasvariig unegui hiine.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag