2014 оны УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр эхлэнэ. Энэ удаагийн УИХ-ын намрын чуулган улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэх хариуцлагатай цаг үед эхлэж байгаагаараа онцлог болоод байна.

Төрийн зарлага орлогоосоо хэдэн дахин давж,  гадаад өрийн асуудал үндэсний аюулгүй байдалд орох хэмжээнд хүрч, төгрөгийн ханш үнэгүйдэж, улс орны нийгэм эдийн засгийн байдалд хямрал бодитой нүүрлэж ирлээ. Ийм хүндхэн цаг үед Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар дор бүрнээ хариуцлагатай ажиллаж, улс орныхоо ирээдүйг харсан зөв шийдвэр гарган ажиллах шаардлагатай боллоо.
Дэлхийн хөгжингүй улс орнуудын түүхийг харахад улс орны хэмжээнд ийм хүндхэн нөхцөл байдал тулгарахад хатуу чанга хууль цааз, шударга шүүх, авлигатай тэмцэх замаар улс орны эдийн засгийг сэргээсэн жишээ цөөнгүй байх юм.
144681-08082014-1407477444-1310794010-avliga-mongol1Монголчууд бид дээр дооргүй л “төрөөс төрсөн тэрбумтан”-нууд хэмээн зарим хүмүүсийг ил далд ярьдаг хэлдэг. Тэгвэл одоо, төрийн өмчийг хуйвалдаан, хулгай, авлига, шударга бус замаар өөрийн болгосон эдгээр хүмүүстэй хариуцлага тооцон, тэдний хууль бус орлого хөрөнгийг хураах замаар улс орныхоо эдийн засгийг сэргээх боломжтой. Төрийн хуулийг онц ноцтойгоор зөрчин, төрийн болон бусдын өмчийг нэг ч төгрөгийн өртөггүйгээр зохион байгуулалттайгаар луйвардах замаар өөрсдийн өмч болгодог төрийн албан тушаалтнуудыг шалгах шаардлага эндээс үүсэж байна. Тэднийг төрийн өмчийг үнэгүйдүүлэн өөртөө авахад нь тусладаг, улмаар эндээс авлига, шан харамж авдаг хууль шүүх, прокурорын байгууллагын ажилтнуудын сүлжээг задлан олон нийтэд ил болгох нь зүйн хэрэг юм. Энэ асуудлын Монголчууд бид бүх шатанд бүрэн хэрэгжүүлж чадна. Монгол улсын гуравдах Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг төрийн өмч хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр яллаж чадсан шиг тийм “шударга шүүхийн байгууллагын ажилтнууд” энд үгүйлэгдэж байна.
Төрийн өмч хөрөнгийг мэдээлэлд ойр байгаа байдлаа урвуулах, эрх мэдлээрээ сүр далайлгах, хууль шүүхийхэнтэй хуйвалдан тэдэнд авлига өгөх замаах өөрийн болгосон жишээг бид олныг дурьдаж болно. Олон нийтэд мэдэгдсэн ийм “цуутай хэргүүд”-ийн дуулиан тэгсгээд намддаг нь юуны учир вэ. Энэ бүхэн ихэнхдээ Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн “мөнгөний өмнө хууль хүчгүйддэг” явдалтай холбоотой. Тийм болохоор юуны өмнө энэ асуудлын улс орны хэмжээнд нэг мөр шийдвэрлэх учиртай.


Дээрх дурьдсанчлан төр олон нийт, бусдын өмчийг өөрийн болгосон олон газрууд байдгаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа баримт нотолгоотойгоор яригддаг нэгэн байгууллагыг жишээ болгон авч үзье. Төрийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлж өөрийн болгодог бүхэл бүтэн групп байна гэвэл та итгэх үү, тэд энэ бусармаг үйл хэргээ шүүх прокуроруудын тусламжтайгаар өөртөө ашигтайгаар шийдвэр гаргуулж, олон жил сунжруулж, бусдыг залхааж эцэст нь бусармаг хэргээ гүйцэлдүүлдэг байна. Энэ бол тэртээх 1993 онд Монгол улсын дархан хилийг хууль зөрчин орж ирсэн МИ-8 нисдэг тэргийг хувьдаа завшсанаар эхлэсэн “Оюуны ундраа” 20 жил дамнан үргэлжилсэн луйварын тухай мэдээлэл юм. Энэ талаар хангалттай мэдээ, нотлох баримт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байдаг тул энд”Оюуны ундраа” групийн зүгээс төр болон бусдыг хохироосон хохирлын тухай ганц жишээг  товч мэдээлье.

Огноо Хууль бус үйлдлийн   нэршил Төр болон бусдад  учруулсан хохиролын хэмжээ  Шалтгаан   Тайлбар
1. 1993 -1997 он Улсын хил зөвшөөрөлгүй нэвтэрсэн МИ-8 нисдэг тэргийг завшив Зүй нь бол төр шууд улсын орлого болгох ёстой ч С.Отгонбаяр ЗГ-т 650 сая төгрөгөөр зарсан Хууль бус хуйвалдаан Хожим нь энэ гайтай МИ-8 ОБГ-ын 15 залуугийн аминд хүрч сүйдсэн
2. 1997 он “Peace bridge”  зочид буудлыг үнэгүйдүүлж авав 2,5 тэрбумаар дуудлага худалдаанд ялж авсан нэртэй боловч үнэн хэрэгтээ захиргааны хэргийн  шүүхээр орж 700 сая төгрөгөөр зарах шийдвэр гаргуулан үүнийгээ 10 жилийн түрээсээр төла  болсон Шүүх Шүүх цагдаагийнханд хөнгөлттэй үйлчилдэг зочид буудал болсон гэх
3. 1998 он Төрийн өмчийн “Лхам” худалдааны төвийг МИ-8 төлбөр нэрээр үнэгүй шахам авч түүнд 2 гэрчилгээ гаргуулан Зоос банкнаас  400 саяын зээл авав “Зоос” банк,”Глоб кредит” ХЗХ-ийг  дампууруулахад оролцсон, шүүхээр өөртөө ашигтай шийдвэр гаргуулсан -давхардуулсан гэрчилгээ- шүүх 1 үл хөдлөх хөрөнгө дээр 2 гэрчилгээ хууль бусаар гаргуулсан
4. 2003 он Багануурын МААТ-ын хэрэг ОХУ-д бүртгэлтэй “МААТ” гэгч компанийг “зохиомлоор” бий болгон  Багануур дүүргийн иргэдийн дулааны төлбөрийг хураан авч “Оюуны ундраа”-д шилжүүлж, их хэмжээний мөнгө завшсан -ТӨХ-г залилсан-Шүүхийн шийдвэр өөрийн талд гаргуулсан Хаана ч байхгүй МААТ гэгч компанийг мөнгө угаах зорилгоор хуурамчаар бий болгосон
5. 2008 он С.Отгонбаяр ОБ-ын сайдаар ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдож 4 жилийн ял авав Хувийн машинаа ОБГ шахсан, Нөөцийн бензинийг “Симба” Батаад зарж, тал үнийг нь бэлнээр хувьдаа  авсан хэргээр яллагдсан Эмнэлгийн магадлал хуурамчаар үйлдэн ял эдлэхээс зайлсхийн эмчилгээ хийлгэх нэрээр Солонгос явсан Анхан, давж заалдах шатны шүүхээс түүнийггэм буруутайд тооцсон. 
 Өршөөлийн хуулиархэрэгсэхгүй болгожээ.
6. 2010 он “Оюуны  ундраа” групп Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг эзэмшдэг В.И.Армин  өөрийн “Инфрастракчер” ХХК-иа бэлэглэв Тээвэр хөгжлийн банкинд хохирол учруулаад зугатсан -       Цагдаа-       Прокурор 2001-04.22-нд Нийслэлийн прокуророос Арминийг мөнгө угаасан хэрэгт сэжиглэн МУ-ын  хилээр гаргахгүй байх шийдвэр гарсанч маргааш нь хил давсан
7. 2012 Оюуны ундраагийн яриад байдаг “Инфрастракчер” ХХК хүчингүй “Инфрастракчер” ХХК-ийн 51 хувь нь шүүхийн шийдвэрийн дагуу хууль ёсоор Арминд байгааг нотолжээ -       УБЕГ-аас тогтоосон Хүчингүй гэрчилгээ барин “Инфрастракчер” ХХК-ийн 51 хувийг эзэмшихээр завдаж буй

Эндээс та бүхэн зөвхөн нэгхэн компани шүүх, хууль, авлигаар далайлган бусдын өмчийг хэрхэн завшиж болдгийг харлаа.

corruptionАвлига, хээл хахуульд идэгдсэн нийгэм хөгжих ямар боломжгүй. Учир нь нийгмийн олон салбарт хэрэгжүүлэх төсөв хөрөнгийг цөөн хэдэн эрх мэдэлтгүүд, тэдний халаасны олигархи компаниуд “хувалз” мэт ховх сордог учраас улс орны төсөв хөрөнгө их байх, нийгмийн бодлогод хэдий хэмжээний хөрөнгө зардал гаргахаас үл хамааран ул орны хөгжил байрандаа үлддэг жамтай.

Тиймээс бид хөгжлийг хүсвэл юуны өмнө хууль шүүхийн салбарт шинэчлэлийг нэн даруй хэрэгжүүлэх учиртай. Шинэчлэлийн Засгийн газрыг анх байгуулагдахад Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг энэ чиглэлд дорвитойхон эхлүүлнэ байх хэмээн найдаж байсан боловч харамсалтай нь тэрээр авгай хүүхэн, ор дэрний асуудлаас илүүтэй гарч чадахгүй, шинэчлэлийг хийж амжихгүй нь өдгөө хэн бүхэнд ойлгомжтой болов. Үүний цаана хууль шүүхийн шинэчлэлийг хэрхэх вэ гэдэг асуудал нээлттэй хэвээр үлдэж байна. Энэ асуудалд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлага гарган ажиллаж байна. Түүний санаачилсан хууль шүүхийн салбарын шинэчлэлтэй холбоотой хэд хэдэн хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганаар оруулан хэлэлцэж батлаж чадвал энэ чиглэлд бид нэг алхамаар урагшилсан хэрэг болно.

Улс орон үнэгүйдүүлэн алдсан өмчөө эргүүлэн авах хэрэгтэй. Олон арван жил төрийн өмчийг хууль бусаар эзэмшиж авсан этгээдүүдээс төр төмөр нүүрээ харуулж, хууль шүүхээр яг таг тооцож тогтоон төрийн өмчид авах нь зүйтэй. Нэгэн жишээг дурьдахад өнөөгийн Хятад улсыг удирдаж, хөгжлийг бий болгож яваа Хятадын төрийн тэргүүн Си Зян Пин авлигачидтай хатуу тэмцдэгээрээ алдартай нэгэн. Түүний энэ тэмцэл нь хятад гүрний хөгжлийг урагшлуулахад саад болж байгаа төрийн өндөр албан тушаалтнуудын авлигыг таслан зогсооход чиглэсэн болороор Хятадын ард түмнийхээ дэмжлэгийг авч байна. Авлигачидод орох байх газаргүй болсон тэр цагт улс орны хөгжилийн хурдац нэмэгдэнэ.

Тэгвэл энэ үйл хэрэгт Монгол улсын Ерөнхийлөгч, Монголын ард түмэн хүсэл зориг нэгтэй байна. Ард түмний нүдэн дээр төрөөс, тендерээс тэрбумтан төрдөг явдал эцэс болох ёстой. Хууль шүүхийн байгууллагын ажилтнууд “шалгах шаардлагагүй” гэх нэрийн дор асуудлыг будлиантуулдаг, авлигатай холбогддог явдал дахин гарах  ёсгүй.

Худлыг мохоож, хулгайг цээрлүүлэн, авлигыг таслаж, авсныг нь шийтгэх эрхзүйн  орчныг бүрдүүлэх боломж УИХ-ын эрхэм гишүүд та бүхний гарт байна.

Ц.Баатар