“Чингис”, “Самурай” бондын өрийг ард түмнээр төлүүлэхгүй гэсэн яасан бэ?” “
2014/10/19
“Чингис”, “Самурай” бондын зээлийг авахад гэрээг нь ард түмэнд үзүүлэх, эргэн төлөх хуваарь, зарцуулалтыг тодорхой болгох, төсөвт тусгах, зарцуулалтын талаарх шийдвэрийг ил тод байлгах, зээлийн мөнгөнөөс авсан аж ахуйн нэгжүүдийн нэрийг зарлах, аудитын шалгалт хийлгэх, ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зэрэг олон шаардлагыг тавьж байсан юм.
Мөн “Чингис”, “Самурай” бондын зээлийг ард түмний нэрийг барьж авсан. Тэгээд ард түмнээс асуулгүй, УИХ-аар хэлэлцүүлэлгүй зарцуулсан. Тиймээс эргэн төлөлтийг нь ард түмэн хариуцах ёсгүй гэсэн асуудлыг хөндөхөд эрх баригчид маань “Ард түмнээр төлүүлэхгүй”, “Төсөвт дарамт болохгүй” гэсэн хоёр өнцгөөс хариулсан юм.
Гэвч зээлсэн мөнгөө дур мэдэн зарцуулчихаад ирэх жилээс эхлэн ард түмнээр төлүүлэх, төсөвт дарамт учруулах санаачилгуудыг дэвшүүлж эхэллээ.
1. Төсөвт тусгаагүй зарцуулсан мөнгийг төсвөөс гаргах шударга уу?
"Чингис", "Самурай" бондын зээлийн мөнгийг зарцуулахдаа УИХ-ын гишүүдээр ч хэлэлцүүлээгүй. Уг нь Төсвийн тухай хуулиар бол "Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах" ёстой.
Бас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар "Хөгжлийн банк үнэт цаасыг борлуулж, татан төвлөрүүлсэн санхүүгийн эх үүсвэрийг зөвхөн хөгжлийн хөрөнгө оруулалтад зарцуулах" үүрэгтэй.
Харамсалтай нь энэ бүх хуулийг эрх баригчид уландаа гишгэн Бодлогын зөвлөл гэгч хэдхэн хүний хүрээнд асуудлыг шийдээд дуусч байна. "Чингис", "Самурай” бондын мөнгийг улсын төсөвт суулгахыг олон удаа шаардсан.
Гэвч хуулийн дагуу ч, шаардлагын дагуу ч төсөвт тусгаагүй өнөөг хүрэв. Хачирхалтай нь улсын төсөвт тусгаагүй зарцуулсан өр эээлийнхээ хүүг өнгөрсөн хугацаанд улсын төсвөөс төлсөөр ирэв.
Өөрөөр хэлбэл, зарцуулахдаа төсөвт суулгаагүй, УИХ-аар хэлэлцүүлээгүй мөртлөө хүү болон эргэн төлөлтийг улсын нэгдсэн төсөвт тусгах ёстой гэдэг эрх баригчдын тулган шаардалт шударга биш байна.
2. Ард түмний татварыг нэмэх эамаар өр зээлээ эргэн төлөх бодлогыг санал болгов
Шинэчлэлийн Засгийн гаэар гаднаас зээлж авсан мөнгөнийхөө эргэн төлөлтийн хуримтлалыг бий болгох хувилбараа хэдхэн хоногийн өмнө УИХ-д санал болголоо. Тэдний хувилбар ард түмний татварыг нэмэх! Үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин, авто тээврийн хэрэгслийн татварыг хоёр дахин нэмэх хуулийн төсөл санаачлав.
Урьд нь тэглэгдсээр ирсэн малын хөлийн татварыг яс авах бодлогыг дэвшүүлэв. Нэг богоос 1000 төгрөг авна. Мөн хотын татварыг шинээр бий болгохоо эарлав. Хотын татвар бол Улаанбаатарт шилжин ирсний, түр оршин суусны, суралцаж байгаагийн, хотын А зэрэглэлийн бүсэд ажиллаж амьдарч байгаа, агаар бохирдуулсны гэх мэтээр олон янзаар задарна даа.
Иймэрхүү маягаар төсвийн шинэ эх үүсвэрийг бий болгож өөрсдийн зээлж авсан татварынхаа ачааллыг ард түмний нуруунд тохохоор санаархаж байгааг зөвтгөж бас хүлээн зөвшөөрч болохгүй.
3. Сургууль, эмнэлэг, цэцэрлэг барихгүйгээр өрөө төлөх өөр нэг хувилбарыг ч дэвшүүллээ
Монгол Улс өнгөрсөн хугацаанд төсвийн боломжиндоо тулгуурлан сургууль, цэцэрлэг, эмнэлгээ ээлж дараалан барьж, замаа тавьж, засвар үйлчилгээг нь хийсээр ирсэн. Харин 2015 оноос эхлэн иймэрхүү амин чухал зүйлд зарцуулах тесвийн хөрөнгө оруулалт багасч байна.
Тухайлбал, 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтым хэмжээ 2014 оныхоос 45 хувиар бага байх хуулийн төслийг Засгийн газар өргөн барилаа. Өөрөөр хэлбэл, ирэх жил төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд энэ жилийнхээс 45 хувиар бага байна гэсэн үг.
Уг нь Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг харахад жил бүр эдийн эасгийн өсөлтийг даган нэмэгдэж ирсэн. Харин ирэх жил анх удаа буурна. Дараагийн жил ч бас л буурна. Шалтгаан нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, замын ажилд зарцуулах төсвийн хөрөнгө оруулалт өр зээлийг эргэн төлөхөд зориулагдана гэсэн үг.
Өр төлөх мөнгийг ард түмний халааснаас шууд гаргахгүй ч тэдэнд очих ёстой төсвийн хөрөнгө оруулалт, үйлчилгээг хязгаарлаж байж өрөө төлөх санаачилга ирэх жилээс эхлэн хэрэгжихээр болно. Эрх баригчдын энэхүү шударга бус үйлдэл ард түмнийг шударга тэмцэлд дуудаж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Г.Өнөрбаяр
Зочин · 2014/11/10
ta nariin huuhduud tolno biz harin ard tumnii huuhduud toloh esgui
Зочин · 2014/10/21
eniig buudsan hun 1000,000 do****in ***gnaltai
irgen · 2014/10/21
Huue Altanhuyagaa uuriinhuu ur huuhed ach zee naraara tuluuleerei. bi lav ur huuhduudeeree tuluulehgui shuu
Зочин · 2014/10/21
Bidnar vrsen bich vvrsdvv vrsen baij arai dendvv ym aa boloochee altanhuyag saidaa araich dee
Зочин · 2014/10/21
Зочин · 2014/10/20
Ene altan huygiig avilgatai temtseh gazar ***lgaad uguuch ih yum garnadaa baliar hudalch berte****n ***** zunduu hamsaatanguud garch irne dee ***lgaad uguuch guuy
Зочин · 2014/10/20
al min bitgii dawar
Зочин · 2014/10/20
***** min bitgii dawar
Зочин · 2014/10/20
ard tumen uhaantai ch huchtei ch genen baagiinuud gedgiig odoo jinhene utgaaraa amsatcgaa. odoo yay gehev orhiinhoo orlogoo burduulehiin tuld huuhdee hudalddag yaduu setgelgeetei buduuleg humuust ta nar l sanalaa ogson sh d. odoo bolson hoino eyreg sorog uzel bodoltonguud bid bugdeeree hunii ****oo archsan nooliin tsaasnii ni mongiig ur huuhduudeesee hulgailj ogoh bolloo sh d. enend hamgiin ih ortoh ni ajilguichuud yaduuchuud bas altanhuygtan metiin tasarsan baychuud bish buh amidral ni toroos hamaatai tosviinhon tetgeveriinhen jijig dund bissenesiinhen l ortono doo ai hoorhiiiiiiiiiiiiiiiiiiiiii muu udirdagchaa gej..................
Зочин · 2014/10/20
хаха ******на биз **********аа чинь