Женко Ерөнхий сайдын эсрэг намынхаа 14 гишүүнийг хөдөлгөв
2014/10/26
Өнгөрсөн амралтын өдөр телевизийн суваг солих бүрт Х.Баттулга гишүүний андууд ёс зүйн талаар болон улс төрийн намуудын удирдлагуудыг ард түмнээсээ уучлал гуйх тухай ярьцгаав.
Харин энэ нэвтрүүлгийн цаана Ардчилсан хүчний холбоо буюу “Шонхор” фракцийнхан МоАХ-ынхонтой нэгдэж улс төрд шинэ эргэлт хийхийг хүссэн гэлтэй. Нөгөөтэйгүүр Х.Баттулга гишүүн улс оронд өрнөөд байгаа асуудлыг сүйхээтэйхэн шиг ашиглах овжин зангаа гээсэнгүй. Өөрөөр хэлбэл, ашигтай зүйлийг ашигтай цагтаа тэр хийчих шиг боллоо. Учир нь УИХ дахь цөөнхийн бүлгээс “Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал хямралд орж, улам муудах дүр зураг харагдаж байгаа үед хохирол багатай авч гарах дараагийн Ерөнхий сайд хэрэгтэй байна. Тиймээс одоогийн Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьж байна. Энэ дотор УИХ-д суудалтай гурван намын төлөөлөл бий. Энэ асуудлыг зөвхөн сөрөг хүчин гэдэг байр сууринаас биш Монгол Улсын нийгэм, эдийн засаг аргагүй энэ байдал руу түлхэж байна. АН УИХ-д хамгийн олон суудалтай. Тэр утгаараа цаашдаа Засгийн газраа толгойлоод явах, хямралт байдлаас Монгол Улсыг аваад гарах ийм хүмүүс байгаа байх. Тэр хүмүүс нь Засгийн газраа байгуулаад Ерөнхий сайдаа тавиад явах хэрэгтэй. Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайдыг хараад хоёр жил боллоо. Монгол Улсын эдийн засаг өдрөөс өдөрт, сараас сард муудаж байна. Тэр утгаараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах ёстой” гэсэн саналыг гаргаснаар “Ерөнхий сайд” гэдэг суудлын мөнхийн өрсөлдөгч Х.Баттулгад ашигтай хувилбар гарсан. Мөн АН “авлигын загалмайлсан” эцэг гэгдэх Н.Энхбаярын тэргүүлдэг МАХН тай урт хугацаанд хамтарч ажиллах гэрээг үзэглэснээр түүний нөхдийг ёстой нэг цөсийг нь хөөргөчихсөн гэхэд болно.
УИХ-ын гишүүн М.Зоригт Н.Алтанхуягийг унагах төлөвлөгөөг боловсруулж, анхлан санаачилж буй мэт ч түүний ард Х.Баттулга байгаа гэх. Тэгэхээр түүнд энэ удаа Ерөнхий сайд болох боломж тун их байгаа бололтой. Яагаад гэвэл, МАН-ын бүлэг АН-ынханд засгаа барих дараагийн хүнээ сонгох сонголтыг олгосон. Гэвч тэд үүн эргэлзэж байсан. Харин дайны хажуугаар дажин гэгчээр АН, МАХН-ын гэрээг үзэглэснээр Н.Алтанхуягт хайр ивээлээ өгөхөөс зугтагсад олон болсон гэдэг. Тиймээс тэд МАН-ын бүлгийн санал дээр тулгуурлаж Н.Алтанхуягийг унагах нь зөв гэдэг шийдэлд хүрч, энэ тухайгаа хэдийнэ зарласан. Гэхдээ Х.Баттулгын эрхлэн гаргаж, амралтын өдрүүдэд цацсан нэвтрүүлгээс Ардчилсан хүчний холбоо буюу “Шонхор” фракцийнхан Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дарах уу, үгүй гэдэг сонголтоо бас л хийсэн нь эргэлзээгүй.
Гэсэн хэдий ч Женко Ерөнхий сайдын эсрэг намынхаа 14 гишүүнийг хөдөлгөж чадлаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тэргүүнийг огцруулахыг дэмжин гарын үсгээ зурцгаасан юм. Ингэснээр тэд бүгдээрээ унагах төлөвлөгөөнд оролцож, дэмжинэ гэсэн үг. Тэгэхээр МАН-ын бүлгээс эхтэй нэр бүхий 28 гишүүнтэй нэгдэхээр дараагийн Ерөнхий сайдаа суудалд нь залах гээд нүүдэл хийх бололтой. Ямар ч байсан М.Зоригтоос эхлэлтэйгээр Г.Баярсайхан, Р.Бурмаа нарын гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан гэх. Харин Женкогийн Ерөнхий сайдын эсрэг ажиллагаанд хэн хэний 14 гишүүн нэгдэж, гарын үсэг зурсаныг эндээс харж болно.
1. М.Зоригт
2. Г.Баярсайхан
3. Р.Бурмаа
4. Р.Амаржаргал
5. Х.Баттулга
6. С.Одонтуяа
7. А.Бакей
8. Л.Эрдэнэчимэг
9. М.Батчимэг
10. Л.Болд
11. Б.Болор
12. Г.Батхүү
13. Б.Наранхүү
14. Д.Ганбат
15. С.Ганбаатар
Зочин · 2014/10/29
женко, батзандан, батүүл нарыг дэмжиж байна маш зөв ардчилсан намын олон хүн дэмжиж байгаа шүү ардчилсан намыг ганцхан алтанхуягаар төсөөлж болохгүй
Зочин · 2014/10/29
дэмжиж байна
Зочин · 2014/10/29
женко зөв шүү дэмжиж байна.
Зочин · 2014/10/28
bayan*****roos garsan ganbat gishuun demjmer yum jenkogin ner buyanar garsan yum bish u
Зочин · 2014/10/28
mongol orondoo baridaj guitslee sh de eronhii saidiig solih ni zov, busad saidiig ni solichood ooroo zugeer uldene gej guriiged baidag hachin hun yum a solih ni zov demjij bna
amjilt husie · 2014/10/28
jenkog demjij bna amjilt husie
zochin · 2014/10/28
zov, demjij ba
zochin · 2014/10/28
zov, demjij ba
Зочин · 2014/10/28
Амаржаргал-Еронхий сайд, Баттулга-уйлдвэрийн сайд, Ганболд-Сангийн сайд, Энхсайхан-******жлийн сайд, До.Ганболд -Уул уурхайн сайд, Оджаргал - Эрчим хучний сайд болгоод 10 жил ажиллуулж улсаа ******жуулэх даалгавар огье
xishgee · 2014/10/27
zov shuu demjij bna, ogtsruul
Зочин · 2014/10/27
Биелээсэй л билээ бурхан минь
brrr · 2014/10/27
Zorigt. Batkhuu ene ter geed yamar ch itgehiih argagui humuus, uls turiin nam hesej hulgai hiij bayajsan ******aad daa......
Зочин · 2014/10/27
Засгийн газар огцрох хэрэгтэй ард түмний амьдрал хэцүүдэж байна Огцрох дургүй оромж хайсан улсууд байна даа
Зочин · 2014/10/27
DEMJIJ BNA
Зочин · 2014/10/27
DEMJIJ BNA
Зочин · 2014/10/27
zoboo zob hurdan ****uulaad daraagiin ajlaa sain xiigeerei amjilt dampuu zasag ****san deer
Зочин · 2014/10/27
ЗӨВ,
Зочин · 2014/10/27