Ардчиллын үед ард иргэд айдастай амьдарч байна
2014/10/27
АН өнгөрөгч сонгуулиар “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” уриа дэвшүүлээд 5А хөтөлбөр хэрэгжүүлэхээ ард түмэндээ амлаж байв. Тодруулбал, авлигагүй, айдасгүй, агаарын бохирдолгүй, ажилтай орлоготой амьдруулахаа амлаж, ард түмнээс оноо цуглуулж, Засгийн эрхэнд олонх болсон.
Өөрөөр хэлбэл, тэдний 5А хөтөлбөр иргэдэд тулгамдсан асуудал байсан учраас тэдэнд санал өгсөн хэрэг. Гэтэл одоо бид хамгийн аюултай, айдастай нийгэмд амьдарч байна. Эсрэгээрээ ардчилалгүй нийгэмд ажилчин ангийнхан өглөөнөөс үдшийн бүрий болтол ажиллаж, өдрийн хоолоо залгуулж байна. Айл өрх бүр банкны зээлтэй, улс орон “Чингис”, “Самуурай” бондын өртэй, өндөг тансаг хэрэглээний жагсаалтад орсон ийм л өлмөн зэлмүүнхэн нийгэмд амьдарч байна. Энэ байдлаас харахад 5А хөтөлбөрийг энэ Засгийн газар эсрэгээр нь хэрэгжүүлж байна. Тухайлбал, ажилгүй иргэдийн тоо өсч, гэмт хэргийн гаралт ихэссэн, архидалт хар тамхинд донтогсдын хүрээ тэлж, өдөр ирэх тусам иргэдийн амьдрал дордож байна. Хамгийн аюултай нь хууль, хяналтынхан тэр дундаас улс орны аюулгүй байдлын төлөө дуугарч, ажиллах үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар нь Ерөнхий сайдынхаа “удирдлага”-аар ажилладаг болсон жишиг удаа дараа гарах боллоо. АН-ын дарга Н.Алтанхуяг авлигын загалмайлсан эцэг гэгддэг МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтарч ажиллах гэрээ байгууллаа. Үүнийг иргэд юу гэж ойлгох вэ. Нууц ч бай, нууцгүй ч бай нэгэн цаг үед улс оронд авлигын аалзны тор үүсгэсэн хэмээн МАХН-ын дарга Н.Энхбаярыг хуулийнхнаар шалгуулж, буруутайг нь тогтоосноо тунхаглаж оймстой хөлийг нь сарвалжуулан цагдан хорих байр руу ачиж байсан айдаст түүх саяхан шүү дээ.
“ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА Н.АЛТАНХУЯГИЙН ХУВИЙН МӨРДӨХ ТОВЧОО БИШ”
Үнэхээр АН, МАХН-ын даргын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, гэрээний хавсралтыг гаргаж ирсэн гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагад шалгуулах нь зүйн хэрэг биз. Гэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн шууд харьяалалд байдаг ТЕГ-т үүрэг өгч сэтгүүлчдийг дуудаж шалгуулсан нь маш түгшүүртэй үйл явдал боллоо. Энэ талаар Хотын дарга Э.Бат-Үүл “Тагнуулын байгууллага бол Н.Алтанхуягийн хувийн мөрдөх товчоо биш. Энэ алхам ардчиллын үнэт зүйл болсон хэвлэлийн эрх чөлөөнд ч ноцтой аюул учруулна. Ийм жишиг тогтоож яасан ч болохгүй.Энэ чинь сонирхлын зөрчил үүсгэж байна. Энэ жишгээр бол би л гэхэд миний тухай хэвлэл мэдээллээр гарсан асуудлаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг дуудаад “Энэ мэдээллийг шалга” гэж үүрэг өгдөг болох юм байна л даа. Ерөнхий сайд зүй нь өөрөөсөө хараат бусаар ажилладаг шүүх, прокурорт гомдол гаргаж шалгуулах учиртай. Дахин хэлэхэд хуулийн дагуу шүүх, прокурорын байгууллагад хандах ёстой” гэсэн байна.
СЭТГҮҮЛЧДИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ЯРЬДАГ ТББ-УУД ХААНА БАЙНА ВЭ
Дээрх гэрээний нууц хавсралтыг өөрийн цахим хуудастаа байрлуулж, мэдээ мэдээлэл бичсэн, сэтгэгдэл бичсэн асуудлаар сайт, сонин, телевизийн нэр бүхий сэтгүүлчдийг ТЕГ-т дуудаж байцаалт авчээ. Тухайлбал, “Хэнээс хэдэн төгрөг авч уг гэрээг байрлуулсан. Энэ гэрээний хавсралт хуурамч гэдгийг мэдэж байсан уу. Энэ гэрээг хэн үйлдсэн байж болох вэ” зэргээр шөнийн 04.00 цаг хүртэл байцаалт авсан байдаг. Үүнээс хойш бараг долоо хоног өнгөрөхөд сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх болоод тэдний төлөө үйл ажиллагаа явуулах нэрээр гаднаас санхүүждэг ТББ-ууд болон Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл дуугарсангүй. Ёстой л амаа үдүүлсэн мэт дуугүй байгааг юу гэж ойлгох вэ. Ямар шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлч, Монгол Улсын иргэнийг шалгаж байгаагаа хууль хяналтын байгууллагын үүрэг гүйцэтгэгч хууль журмын дагуу заавал мэдэгдэх ёстой. Тухайн сэтгүүлчийн албан газар, редакцид ч мэдэгдэлгүйгээр ажилтныг нь байцаан шалгаж байгаа нь хувь хүний болоод хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж буй ноцтой асуудал юм. Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ингэж халдах нь ёс зүйтэй асуудал мөн гэж үү.
“ТЕГ-ЫГ ШАЛГУУЛНА” ГЭВ
ТЕГ өнгөрөгч тав дахь өдөр мэдээлэл хийхдээ дээрх гэрээний нууц хавсралтыг МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Дэмбэрэлийг үйлдэж бусдад тараасан гэж мэдээлсэн. Тэр байтугай ТЕГ-ын албан тушаалтнууд прокурорын зөвшөөрөлгүйгээр байгууллагад нэвтрэн нэр бүхий хэд хэдэн хүний компьютерийг хураан авч явжээ. Ингээд тэдний хэнээс нь ч мэдүүлэг аваагүй атлаа хэвлэл мэдээллээр “МАН-ын хэвлэл мэдээллийн албанаас энэ мэдээллийг бусдад тараасан” гэснийг хууль бус үйлдэл гэж үзээд хуулийн байгууллагад шалгуулахаар болсон байна. Энэ үйлдлүүдээс харахад ТЕГ улс төрийн байгууллага болсныг гэрчилж байна гэж үзэх иргэд цөөнгүй байна. Тэр дундаа Ерөнхий сайдын хувийн мөрдөх товчоо болжээ гэдгийг тодотгож байгаа юм. Ийн хардах нь ТЕГ Ерөнхий сайдтай холбоотой асуудлыг ийн хурдан шуурхай шалгаж мэдээлдэггүй. Тухайлбал, Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн асуудал, ахлах зөвлөх Л.Гансүхээ хуулийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр эргэсэн, сэтгүүлчдийг өдөр шөнөгүй байцааж байгаа асуудлаас ийн дүгнэхэд хүрч байна. Ерөнхий сайдын эл увайгүй, эрх мэдлээрээ далайлгасан үйлдэл бусдад халдварлавал нийгэмд ямар айдас төрүүлэх нь тодхон байна.
Б.Цэцэгдэлгэр
Зочин · 2014/10/29
altanhuyag almasaa uter turgen ****aach ee yasan tsadaj hanadaggui gahai ve
Зочин · 2014/10/28
Altanhuyag bol Stalinaas yalgaa alga daa
Зочин · 2014/10/28
37 онд нэг иймэрхүү явдал болсон байхаа.
Зочин · 2014/10/28
vneheer aimaar bnaa vg heleh erhgvi aidas tvshvvr or zeel ajilgvidel yaduural xerees xeterlee ene taguuliin baiguullaga arai dendej xubiin mordoh tobchoo bolj xubirlaa