Өмнөговийн өрх бүрт хоёр тонн нүүрс олгохыг АН дэмжсэнгүй
2014/11/05
Яг одоо Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж байна. Энэхүү хурлаар аймгийн төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэх аж. Хуралдаанд аймгийн МАН-ын бүлгээс “Өмнөговь аймгийн өрх бүрт хоёр тонн нүүрс үнэ төлбөргүй олгоё” гэсэн санал оруулан хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар өргөн барьсан боловч нийт 32 төлөөлөгчөөс МАН-ын 11 төлөөлөгч, МАХН-ын нэг төлөөлөгч дэмжиж, АН-ын 20 төлөөлөгч татгалзсан байна. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед нутгийнхаа иргэдийн амьжиргааг өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан маш хямд зардлаар дэмжих санаачлагыг Өмнөговьд засгийн эрхийг барьж байгаа Ардчилсан нам дэмжсэнгүй. Дэмжих нь бүү хэл хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.
Өмнөговь аймаг 18818 өрхтэй. /2013 оны жилийн эцсийн байдлаар/ Өрх бүрт хоёр тонн нүүрс олгоход 37,636 тонн нүүрс шаардлагатай. Төслийн хүрээнд Өмнөговь аймаг 51%-ийг нь эзэмшиж байгаа “Таван толгой” ХК-иас нүүрсийг үнэ төлбөргүй авах бүрэн боломжтой. Сум бүрт нүүрс хүргэх шатахууны зардалд ердөө 160 сая төгрөгийг аймгийн төсвөөс гаргавал энэхүү төслийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг аймгийн МАН-ын бүлэг мэдэгдээд байна. Хэрвээ өнөөдрийн хуралдаанаар төслийг хэлэлцэж шатахууны зардал 160 сая төгрөгийг орон нутгийн төсвийн тодотголд багтаасан бол Өмнөговь аймгийн өрх бүр энэ жил хоёр тонн нүүрс үнэ төлбөргүй авах байжээ.
Бидэнд ирсэн мэдээллээр Өмнөговь аймгийн Ноён суманд үйл ажиллагаа явуулдаг “Терра энержи” ХХК нутгийн иргэдэд нэг тонн нүүрсийг 6000 төгрөгөөр, Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Саус гоби сэндс” ХХК үнэ төлбөргүй олгож байгаа бол Өмнөговь аймаг 51%-ийг нь эзэмшиж байгаа “Таван толгой” ХК иргэдэд нэг тонн нүүрсийг 27000 төгрөгөөр олгож байгаа ажээ. Говийн иргэд өөрсдийнхөө эзэмшил бүхий уурхайгаас нүүрс авахдаа хамгийн өндөр үнэ төлж байгааг аймгийн МАН-ын хороо эрс эсэргүүцэж байгаа аж. Жил ирэх тусам тус аймагт иргэдийн амьжиргаа дордож байхад өвлийн улирлын хамгийн гол зардал болох нүүрснийх нь үнийг өсгөх бодлого барьж байгаа нь аймгийн Ардчилсан намын удирдлагуудын “нүнжигггүй бодлого” хэмээн тайлбарлаж байна.
Гэтэл АН-ын угшилтай томоохон бизнесменүүд “Таван толгой” ХК-иас жилдээ сая, сая тонн нүүрсийг Хятад улсад зарж асар их хэмжээний ашиг олж, Монголд битгий хэл дэлхийд гайхагдсан баячууд болсоор байгаа нь Өмнөговь аймгийн удирдлагуудын бодлого баян ядуугийн ялгааг туйлд нь хүргэж, энгийн иргэдийн амьдралыг сөхрүүлэх зорилготой гэж ойлгогдож байна гэж аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчид үзэж байна.
Өмнөговийн өрх бүрт хоёр тонн нүүр олгохыг дэмжсэн төлөөлөгчид:
Н.Амарзаяа /Аймгийн МАН-ын хорооны дарга//Булган/
Б.Батаа /ДЗ V баг/
Х.Батболд / Баян-Овоо/
Ө.Баянмөнх /Даланзадгад/
Р.Бурмаа /Манлай/
Б.Жаргал /Ноён/
Ж.Отгонбаяр /Ханхонгор/
Б.Мөнхбат /Аймгийн МАН-ын бүлгийн дарга//Даланзадгад/
П.Пүрэвжав /Даланзадгад/
Л.Энхболд /Даланзадгад/
Б.Эрдэнэ-Очир /Ханбогд/
Д.Эрдэнэ /Даланзадгад/
Өмнөговийн өрх бүрт хоёр тонн нүүр олгохыг дэмжээгүй төлөөлөгчид:
Р.Бадрах /Баяндалай/
Г.Гангамаа /Гурвантэс/
Ц.Мөнхнасан /Мандал-Овоо/
Т.Золжаргал /Номгон/
Х.Түмэндэлгэр /Сэврэй/
Ш.Баянбат /Хүрмэн/
Р.Сэддорж /Цогт-Овоо/
Н.Амгалан /Цогтцэций/
Ж.Тунгалаг /ДЗ I баг/
Х.Түмэнбаяр /ДЗ II баг/
Л.Цэцэг-Өлзий /ДЗ III баг/
Д.Нацагдорж /ДЗ IV баг/
Н.Энхбат /ДЗ VI баг/
Б.Мятав /ДЗ ViII баг/
Б.Бадраа /Аймгийн засаг дарга, АН-ын дарга//Даланзадгад/
Л.Батчулуун /Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга/ /Даланзадгад/
А.Жаргалсайхан/ Даланзадгад/
А.Идэрцог /Даланзадгад/
Б.Цэвээн /Даланзадгад/
Ц.Бяцхансүх /Даланзадгад/
Сурвалжилсан: Б.Ууган
Зочин · 2014/11/17
belenchilhee bolmoor ba ***r t nuurs avlaa geed irged yaduurlaas garahgui ***raa darga ih uym hiij baigaa hun shuu
өвгөн зочин. · 2014/11/06
Төрийн өндөр цалинтай албхн хаагчид, малтай мөлчидад малаас нь татвар авахгүй байхад үнэгүй тэгээд 2 тонн нүүрс өгөе гээд сууж байх зүрх сэтгэл яаж төрөвөө. түүний оронд настаннуудад нэг тонн эсвэл, оюутан бүхий өрхад гэсэн бол яалтайч билээ. Өмнөговио хөгжүүлэхэд өөр хийх ажил алга уу. даанч...
Зочин · 2014/11/06
ГАЗАР доорхи баялаг бүх ард түмнийх гэдэг биш билүү. Яахаараа өмнөговийг онцлоод байна. Бусад аймагтай харьцуулбал өмнөговийн ардуудын амьдрал хамаагүй дээр байгаа шүү.
Зочин · 2014/11/06
AN-iinhanii unen dur zurag, archaagui..........
Зочин · 2014/11/06
Ивий дээ ивий ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргадаг яадаг ********ууд вэ
Өндөр болгох · 2014/11/06
15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбаруудаас худалдан аваарай. Үнэ: 22 000₮