Улс орноо боддог улс төрийн нам гэж алга
2014/11/06
АН-ынхан нийлж засгаа зад татсанаас хойш Монголын улс төр хөл толгойгоо олохгүй бужигнаж, Төрийн ордон эл хуль, Их хурлын чуулганы танхим хоосон байна. Монгол Улс “Эзэнгүй айл” шиг байх боллоо.
Бидний яриад удсан хямрал маань бодитоор нүүрлэлээ. Олон нийтийн зүгээс одоо хэн, ямар нам улс орноо авч явж, уначихаад байгаа эдийн засгаа өндийлгөж сэргээх вэ гэсэн хүлээлт байна. Харамсалтай нь тийм улс төрийн хүчин алга. Өөд нь дээш нь байлгахын төлөө үгээ хэлж байдаг сөрөг хүчин бас алга. Бидний итгээд, сонгоод байсан улстөрийн намууд огт
төлөвшөөгүй, улстөрчид нь баг зүүсэн этгээдүүд гэдгээ сая хангалттай харуулчихлаа.
Монгол Улсыг 90 жил авч явсан гэдэг МАН ч тэр, ардчилсан хувьсгал хийсэн гэлцдэг АН ч, түүгээр овоглодог алтан хараацайнууд нь ч тэр. Шударга ёсыг тунхагласан “Шударга ёс” бүлгийнхэн ч арчаагүй байлаа. Монголын улс төр үндсэндээ ард түмний эрх ашгийг уландаа гишгэж, алдар нэр, эрх мэдэл, сандал ширээ мөрөөдсөн, түүний төлөө нам дамжсан наймаачид-урвагчдаар дүүрчээ. Өнөөдөр үндэсний эрх ашгийг дээдэлдэг, эх оронч үзэл, эв нэгдлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх, тийм хүмүүс үгүйлэгдэх болов. Гэхдээ МАН-ынхан МАНАН-г мөрөөдөж, АН ардчиллын үнэт зүйлсээ уландаа гишгэж, “Шударга ёс” бүлэгт шударга бусчууд байгаа цагт тийм боломжгүй. Бас наашаа харж эв нэгдэл ярьдаг, цаашаа харж хөрөнгө мөнгөнд шунаж элдэв наймаа хийдэг урвагчдаас салаагүй цагт төр тогтвортой байж чадахгүй. Тэгэхээр улс төрийг, улстөрийн намуудыг цэвэрлэх ёстой юм биш үү. Урвагчийн хөөх бол юу ч биш, Чингис хаан хулгайчийн хурууг тайрахыг “Их засаг”-таа хуульчилж, Цогт тайж урвагч хүүгийнхээ толгойг тасалж авчрахыг тушааж, тиймдээ өнөөдрийг хүртэл явж ирсэн Монгол биш билүү, бид чинь. Гэтэл өнөөдөр улс орны төлөө гэж баг зүүсэн улстөрийн намууд, урвагчдаар дүүрч, төр эзгүйрлээ. Улс төрийн энэ хямрал өнөөдөр улс орноо, үндэсний эрх ашгаа, ард түмнээ боддог нам байхгүйг харуулж байна.
Ч.ЗОТОЛ
"Зууны мэдээ" сонин
Зочин · 2014/11/07
***** mongolchuudiin uursdiih ni hohi iim amitdiig songodog mongold tur uls zohihgui mongolchuudin uhaan hurehgui bichel tarhi
Зочин · 2014/11/07
Namiin unemlexee bugd u***g tegee foGeed bod mongoloron chuxal shuu
Зочин · 2014/11/07
Nam bolj taltsxaa bolitsgooe
Зочин · 2014/11/07
Erenxiile****in ug unegui bna
Зочин · 2014/11/07
Зочин · 2014/11/07
Mamaixan eersdee tuilshrasd bna
Зочин · 2014/11/07
Soeltoi orond bol nam bol jiriin ued echuuxen bees baidag um
Зочин · 2014/11/07
esondoo bid tatvaraaraa sanxuujuulj bid songoltoo egdeg bx estoi
Зочин · 2014/11/07
Taminee bugd namaas tatgalzax xeretei bid eersdee namiin emch bolchoxood bna ali mam zev xelexew bidnii songolt namiin bureldxuun l baix estoi...uzel bodloo bidend surtalchildag tiim l xumuus baix estoi ....eereer bid mamd barigdaj boloxgui ee
Зочин · 2014/11/07
Ard tumnii amiig gants xunii amiar solix daanch xaramsaltai um
Зочин · 2014/11/07
Oligarxuud ballana ballana
Зочин · 2014/11/07
Tiim shuu
Зочин · 2014/11/07
Zailuulax ulsuudaa ard tumen medej baigaadaa tuuniig l xurdan xiix estou um J ni su nyam geed l
наран · 2014/11/07
улс төбрийн энэ албин ************үүдийг төрий өндөрлөгөөс яаж зайлуулах вэ.аль ч нам адилхан өөрсдөө л болж байвал өрөөл бусад хамаагүй гэсэн уриатай ажилладаг юм шиг.өөрсдөд нь дамбийжаагийн тоодгор аятай бөхөлзөн долигнож явдаг нь амьдардаг цаг ирсэн юм уу.ард түмэн минь бодох цаг иржээ.бид ц******ид яаж амьдрах вэ эд нар яахав ууж идсэн хөрөнгөө аваад гадаадад гараад явах байх энэ их өрөнд бид ц******ид яах вэ