Оюутны тэтгэлэг 96200 төгрөг болоогүй
2014/11/13
Их, дээд сургуулийн оюутнуудад улирал бүр олгодог үндэсний тэтгэлэг буюу сар бүрийн 70200 төгрөгийн мөнгөн урамшуулал 96200 төгрөг болсон гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн.
Энэхүү мэдээллийн талаар МОХ-ны Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн А.Азжаргал "Бид энэ тухай Төрийн сангаас лавлаж асуусан. Үндэсний тэтгэлэг нэмэгдсэн. Энэ сарын 20-ноос олгоно гэсэн нь ташаа мэдээлэл. Гэхдээ Оюутны тэтгэлэгийг нэмэх талаар ирэх оны төсвийн төсөлд тусгагдсан. УИХ-аар хэлэлцэж байгаа” гэлээ.