Бодлогын өөрчлөлт эдийн засгийг хямралаас аварна
2014/11/23
Шинэчлэлийн засгийн газар тэргүүнээ огцруулж, шинэ Ерөнхий сайдтай болсон. Норовын хүү Алтанхуягаар Ч.Сайханбилэгийг сольсон. Хэдэн өдөр бужигнан байж 28-дахь ерөнхий сайдаа сонгосон улс төрчид одоо Засгийн ажлаа үргэлжлүүлэн хийх хэрэгтэй гэдгээ умартаж болохгүй.
Н.Алтанхуяг засгийг барьж байхдаа өчнөөн сүржин нэртэй хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэхэд мөнгийг баруун солиогүй цацсан. Тухайлбал, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлсэн. Гэсэн хэдий ч үнийн хөөрөгдөлд оруулж хэдэн хувийн хэвшилийн копаниудын халаасыг зузаатгаж өгснөөс ард түмэнд өгөөжөө өгөөгүй.
"ЭЗЭН-100" хөтөлбөр хэрэгжилт амь тарианаас дор үйлчилсэн. Засгийн газраас санаачлан гарч ирсэн 888 компанийг дэмжихээр төслийн шалгаруулалт явуулсан. "Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл”-д хамрагдаж эх орондоо үйлдвэрлэл эрхлэх байв. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжилт нэр шигээ биелэлээ олоогүй. Дээр нь Монгол улсын өрийн хэмжээ нэмэгдсэн. Чингис, Самурай бондын санхүүжилт нь эдийн засгийг хямралд оруулсан хэмээдэг.
Засгийн газар огцорсноор эдийн засагт өөрчлөлтийг авч ирнэ гэж олонхи үзсэн. Тэгвэл ямар өөрчлөлт авч ирэх талаар Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургуулийн багш, доктор, дэд профессор А.Энхбат "Засгийн газар огцорсноор эдийн засагт ямар өөрчлөлт авчрах вэ гэдэгт хариулт өгөхөд хоёр талаас нь харах хэрэгтэй. Нэгдүгээрт, цаг хугацааны талаас нь буюу богино хугацаанд авч үзэхэд эдийн засагт хүндрэлийг шууд авчирна. Тэртэй тэргүй эдийн засаг нь уналттай саарсан үед энэ нөхцөл байдал үүссэн нь өсөлтийг бий болгохоос илүү уналтыг бий болгоно. Тухайлбал, төрийн оролцоо буюу Засгийн газрын хөрөнгө оруулалт, урсгал зардалтай холбоотой шийдвэрүүд удаашрана. Засгийн газрын зарлага гэхэд л ДНБ-ний 30 гаруй хувийг эзэлдэг. Н.Алтанхуягийн Засгийн газрын уналтын энэ үйл явц нь урьд өмнө байгаагүй нөхцөлд байдалд үргэжилсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж байх цаг хугацаатай давхцсан. Эндээс дүгнэхэд, өмнөх Засгийн газрын өргөн мэдүүлсэн ирэх оны Төсвийн тухай хуулийг УИХ хуулийн хугацаанд шахагдан баталсан, нөгөө талаар шинэ Засгийн газар өмнөх Алтанхуягийн Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөв буюу батлагдсан төсвийг дахин өөрчлөх, тодотгох нөхцөл байдал хүссэн хүсээгүй үүснэ. Дунд болон урт хугацаанд авч үзэхэд үнэхээр Алтанхуягийн Засгийн газрын эдийн засгийн бодлого нь эдийн засагт эерэг гэхээсээ илүү сөрөг үр дагавруудыг авчирсан. Энэ нь Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болох инцфляцийн түвшин, төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн алдагдал, өрийн дарамт, гадаадын хөрөнгө оруулалтын бууралт, ОХУ болон БНХАУ хөрш орнууд монголыг оруулахгүйгээр хийн хоолойн хэлэлцээрт гарын үсэг зурсан зэргээс харахад ийм дүгнэлтийг хийж болно. Энэ нөхцөл байдалд хүргэхэд аль нэг нам, улс төр гэхээсээ илүү одоогийн УИХ-ын бүрэлдэхүүнд хамааралтай гэсэн үг.
Манайхны гол алдаа бол бодлогын өөрчлөлт гэхээсээ илүүтэй эрх мэдлийн сандал, албан тушаалын өөрчлөлт гэдэг талаас нь хараад байгаа нь харамсалтай. Хоёрдугаарт, үнэхээр эдийн засгийн стартеги нь буруу байсан бол энэхүү Засгийн газрын бодлогыг цаашид үргэлжлүүлэхээс илүүтэй өөрчлөн шинэ зөв эдийн засгийн бодлого стратегитай Засгийн газраар цаг алдалгүй солих нь зөв байсан. Тухайлбал “ЭЗЭН” 100 хөтөлбөр нь эдийн засгийн бодлого гэхээсээ илүү улс төрийн болон хууль, эрх зүйн өөрчлөлт шинэчлэлтийг тусгасан хөтөлбөр байсан бөгөөд дунд болон урт хугацаанд хэрэгтэй хэдий боловч богино хугацааны өөрчлөлтийг агуулаагүй байсан гэж дүгнэн хэлсэн.
Эдийн засгийг уруудахад баялагаа буруу ашигласан гэдэг. Хэтэрхий нийгмийн халамж, их хэмжээний тэтгэмж, халамж олгосон нь хямралын эхлэл тавигджээ. Тухайлбал, хүн болгонд 1.5 сая төгрөг, шинээр гэр бүл бологсод 500 мянган төгрөг гэх мэтчилэн, Засгийн газар уул уурхайн ордоо барьцаалсан Петрочайнагийн зээл, төрийн албан хаагчдын тооны өсөлт, Засгийн газрын үр ашиг нь тодорхойгүй өндөр хүүтэй Чингис, Самурай бонд зэрэг нь нөлөөлсөн байна.
Харин энэхүү эдийн засгийн хямралыг цааш нь хэр удаан үргэлжлэх вэ гэдэг нь ямар бодлого явуулахаас шалтгаална. Тэгэхээр шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэрхэн хөдлөх бол гэдгийг харах л үлдэж байна өнөөгийн байдлаар шүү дээ.
Зочин · 2014/11/24
ZOOMLION үйлдвэрийн Албан ёсны дистрибютор МОНМАЧ ХХК нь Автокран, Цамхагт кран, Бетон зуурмагийн үйлдвэр, Миксер үйлдвэрийн үнээр худалдаалж байна. Бетон зуурмагийн үйлдвэр ( 45м3, 60м3, 90м3, 120м3, 180м3 )цагт бетон гаргах хүчин чадалтай, Автокран ( 12т, 16т, 20т, 25т, 30, 50т )өргөх хүчин чадалтай Бүтэн жилийн баталгаат хугацаа, Засвар үйлчилгээ Инженерийн сургалт, Утас 99081752
зүрх судас · 2014/11/24
Атеросклероз буюу Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэл бүхий бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд Тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэхээс гадна цус шингэлж, цусан дахь холестрин бууруулах үйлчилгээтэй. Бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ххк байр Утас: 96665038