Үндэстнээ устгах тухай хөөрөлдөөн
2014/12/13
Боловсролын салбарыг дараалан удирдсан гурван эрхэм чухам юу ярьж зогсоог таашгүй ч нэгэн сэдэл төрж, бас дургүй хүргэнэ. 2008 оноос 2012 онд Монгол Улсын боловсролын салбарт Кембрижийн хөтөлбөрийг нутагшуулах гэж зүтгээд алдаа оноогоо дуудуулан байж халаагаа өгсөн Ё.Отгонбаяр, 2012-2014 он, хоёр жилийн турш АНУ-аас үлэг гүрвэлийн яс зөөж, түүнийгээ үндэсний соёл бахархал хэмээн мунхагласан Ц.Оюунгэрэл, өдгөө алба хашиж буй, Монгол хэл уран зохиолын хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын цагийг шахсан Л.Гантөмөр гэсэн гурван сайд маань зогсож байна. Зураг дээрээс харвал чамгүй чухал зүйл ярилцаж байгаа бололтой юм. Кембриж, үлэг гүрвэлийн яс, уран зохиолын гэсэн гурван өөр өнцгөөс ярьж зогсдог юм болов уу гэсэн элдэвтэй бодол ч төрж болохоор. Юутай ч энэ гурван эрхэм гурвуулаа Монгол үндэстнийхээ эсрэг бодлого явуулж даяаршилд нэгдсэн хүмүүс. Ё.Отгонбаярын хувьд боловсронгуй бөгөөд цогц сургалтын системийг нутагшуулах гэж зүтгэсэн. Шууд утгаар нь буруутгах аргагүй. Гэхдээ нөгөө талаас үндэснийхээ өв соёл дээр гишгиж байж үүнийг нутагшуулах гэж зүтгэсэн нэгэн учраас яах аргагүй монголчуудынхаа эсрэг зүйл хийсэн хэмээн даруухнаар хэлж болохоор. Даяаршлын эрин зуунд дэлхий нийттэй хөл нийлүүлж алхах нь соёлт хүн төрөлхтний жам хэдий ч үндэсний бүхнээ огоорон зүтгэх нь төдийлөн ач холбогдолгүй мэт. Ц.Оюунгэрэлийн хувьд сайдын сэнтийд заларсан цагаасаа хойш Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй нийлэн үлэг гүрвэлийн яс ярьсан. Үүнийгээ ярьсаар байгаад Монгол Улсад авчирсан. Авчирсан хойноо ч үүний тухай ярьсаар байгаад суудлаа өгч байна. Монгол үндэсний аугаа их хэл соёлыг нэг муу араг ястай зүйрлэж байгаагаараа тэр үндэснийхээ эсрэг бодлого явуулсан гэж хэлэхэд буруудах зүйлгүй. Цаашилбал ихээхэн доромжлол мэт. Отгон сайд Л.Гантөмөрийн хувьд Монгол хэл уран зохиолын хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийн цагийг хассан. Шуудхан хэлбэл монгол үндэстнээ доромжилсон хэрэг болсон. Нөгөө талаар үндэстнээ устгах томоохон бодлогын хөрс суурийг тавьсан хүн. Аливаа хүн төрөлхтнийг устгая гэвэл хэл соёлыг нь устгахад болдог хэмээсэн үг бий. Тэгэхээр сүүлийн хэдэн жилд ээлж дараалан боловсрол соёлын салбарыг удирдсан, удирдахдаа дандаа үндэстнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулсан энэ гурван эрхэм нийлэхээрээ чухам юу ярьж зогсоо нь хэний ч сонирхлыг татах биз ээ. А.Гал - See more at: http://www.unen.mn/content/43705.shtml?alias=politics#sthash.AK9yeu8W.dpuf
l enkh · 2014/12/16
ireedui tsogtsolbor surguuliin 82 -r surguuliin angli khelnii bagsh Odtuya anuiin suragchdaas angi zasakh nereer 142000tugrug nekhej baina Ene zuv uu
Зочин · 2014/12/15
Яг зөв гарчиг байна Энэ дотроос 1 нь улс орныхоо төлөө ярьж байхад зүүн талын эр эм 2 ************ нь улс үндэстнээ устгах тухай ярьж буй юм чинь олонхийн тал дээр гарчиглах нь зөв байлгүй яахав
Зочин · 2014/12/15
Түүхээ сайн унш. итгэл үнэмшил, үзэл бодлоор нь устгаад дараа нь улс үндэстнээр нь устгана гэдэг чинь манжийн үеэс манайд хэрэгжүүлэх гээд чадаагүй зүул шүү дээ. Тэр бодлогыг өмхий хятадууд ардчилал нэрээр гарч ирсэн хулигаануудаар Монголд хэрэгжүүлж байгааг үхэр Монголчууд бид нар ухаж ойлгохгүй яг хагас мянганы өмнөх тархай бутархай бурангуй үеийнх шигээ ардчиллын малнуудыг сонгож улс орноороо тоглуулаад байх юм. Энэ тэнэглэлээ 2016 онд таслан зогсоох хэрэгтэй. Хэрэв МАН-ханМАХН байхдаа идэж шамшигдуулсан юм бол овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр ёс бус ардчилал үүсгэж МАХН-ханд тийм хууль бус зүйл хийх / тэднээс улсын хөрөнгө идэж шамшигдуулаад шүүх хуулиар батлагдаад яллагдсан нь байдаггүй л байхгүй юу / боломж гаргаж ардчилал гэдэг гайг гаргасан АН-хан тэр дундаа үүл, Эбэ, баабар, хятад ганболд,бэлтрэг энхболд нарыг хамгийн түрүүнд яллах ёстой.
Зочин · 2014/12/15
Отгонбаяр нөгөө 2 ********** малаасаа хэд дахин илүү юм байна. Кембриж хөтөлбөрийн үр дүнг хүртсэн сурагч эцэг эх, сургууль олон арав бий. Харин гүрвэлийн яс цуглуулж, харийн шашинтанг ард түмнээ гэгээрүүлэх яамандаа шургуулдаг, улс орноор нь янз бүрээр доромжилсон орны кофе шопыг нээж тэнэгтдэг 2 дурак бол хэрэггүй ээ зайл цаа******
Зочин · 2014/12/14
Хорвоод юу ч хийж байгаагүй, юу ч гийгүүлж байгаагүй хүмүүс л ингэж атаархаж суудаг байх. 3-н хүн ярьж харагдвал Эд эх орноо сөнөөх талаар ярьж байгаа, 2-н хүн ярьж таарвал хор найруулж байна гээд Хүнийг эерэгээр хэрэх нүдгүй байнга л хардаж гасалж, тарчилж өөрийгөө болон бусдын амжилтыг хараад амиа хорлохоос наагуур болдог хүмүүс өрөвдөлтэй
Зочин · 2014/12/14
Ene 3 s ilvv niigemd ayul uchraah gej bgaa zvil bol horoolliin mongo hvvle****d bna shvv bolgoomjil huuliinhaan
Зочин · 2014/12/14
Bolovsroliin yamnii heltsuudiin zahiral ded zahiral uhaantai yumnuud bolimoor yum. Yadaj tsarai muutiin tuiluud
Зочин · 2014/12/14
Ene 3 odoo yu yaridag bnaa. Ijildee ijil godildoo godil tsarailchhaad. Uvs gantumur bur ichig ichig
Зочин · 2014/12/14
Хамгийн зэв үүн нь Гантөмөр Насанбаяр нар шүү
Зочин · 2014/12/14
Zalit uneg tsarailsan gantumur bolimoor yum. Iim yumaar gol salbar bolson bolovsroloo ufirduulahaar mongol yaj hugjih vede. Ardiin nam arai iluu bolovson huchnuudtei
Зочин · 2014/12/14
Ene uvsiin gantumur ih uvsigui ***mbiichaad baij bga ni neg l zevuun. Chadvargui hun shde. Uvsiihan yur ni zali meheer yavdgiin
туяа · 2014/12/14
монгол хэлний хичээлийн хөтөлбөрийг энэ авгай өөрийнхөө үзэл бодолоор хасаж байдаг нь яаж байгаа юм болоо бүхэл бүтэн зуун дамжин сурч ирсэн эх бичгийг энэ ганцаараа шийдээд хаслаа гэж үү ..... энийг би арай гайгүй гэж боддог байсан юун дураараа юм бэ хэл бичигийн судлаач доктор юм уу монго хэл уран зохиол боловсролын системд байх чухал хичээлийн нэг шүү дээ????