Ч.Сайханбилэгийн мэдэгдлийг эрдэмтэд эсэргүүцэн эргүүлэн олон зүйлийг шаардлаа
2014/12/30
Манай улсын эдийн засаг хямарч хүндрэлд орсон гэдэгтэй эдийн засагчид, улс төрийн гишүүдээс эхлэн хүлээн зөвшөөрөх болсон. Ч.Сайханбилэг ерөнхий сайд болонгуутаа л эдийн засгаа аварна хэмээсэн. Тэгвэл түүний эдийн засгаа аврах бодлогод зарим талаараа шүүмжлэлийг дагуулж эхэллээ. Тодруулбал, Засгийн газраас ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийг төрийн өмчийн их сургуулиудад нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ийнхүү нэгтгэх болсоноо тэд эдийн засгийн хямрал нэрээр Монгол улсынхаа Шинжлэх Ухааны Академиа санхүүжлэх боломжгүй гэдэг шалтгааныг хэлж байх юм.
Харин үүнийг эсэргүүцэн Я.Содбаатар тэргүүтэй 700 гаруй албан хаагчид өчигдөр Чингисийн талбайд идэр есийн хүйтнийг ч үл анзаарч академиа авч үлдэхийн төлөө жагсаал хийлээ. Жагсаалын дараа тэдний 20 гаруй гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлсэн юм. Энэхүү шаардлагад парламентад суудалтай улс төрийн намуудын 22 гишүүн гарын үсэг зуржээ.
Тус академийн ажилчид "ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийг төрийн өмчийн их сургуулиудад механикаар нийлүүлэх нь шинжлэх ухаанаа хөгжүүлэх олон улсын жишиг, өөрийн улсын уламжлалаас ухарсан ноцтой үйлдэл гэж үзэж байна. Дэлхийн аль ч улсад шинжлэх ухаан нь зөвхөн их сургууль дээр хөгждөг, эсвэл ШУА нь харьяандаа хүрээлэнгүй байдаг хэмээн худлаа тунхаглаж явдаг цөөн хүмүүсийн хоосон үгэнд дөрлөгдөн ийм ноцтой алдаатай шийдвэр гаргахгүй байхыг Танд зөвлөе.
Ийм шийдвэр гарснаар улс орныг эдийн засгийн хүндрэлээс гарахад ямар ч эерэг нөлөө үзүүлэхгүй бөгөөд харин хөл дээрээ тэнцэж яваа шинжлэх ухааны салбараа унагах аюултай.
Тиймээс ШУА-ийн харьяа хүрээлэн, төвүүдийг их, дээд сургуулиудын хананд нааснаар эерэг, сөрөг ямар үр дагавар авчрахыг эхлээд сайтар нягтлах, энэ талаар УИХ-ын холбогдох байнгын хорооноос гаргасан шийдвэрүүдийг судлан үзэх, цаашид УИХ-аар хэлэлцэж буй "Төрөөс шинжлэх ухааны салбарт баримтлах бодлого"-ын баримт бичгийн хүрээнд авч үзэхийг гишүүд шаардлагадаа онцлон дурджээ. Мөн уг асуудлыг өнөөгийн хууль эрх зүйн хүрээнд олон талын оролцоотой, судалгаа тооцооны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа гишүүд илэрхийлэв.
Өдгөө Ерөнхий сайд уг шаардлагын хариуд юу өгүүлэхийг хүлээж суух л үлдлээ. Түүний хариуг сонсож байж ШУА-ийнхан дараагийн шатандаа хэрхэхээ шийдэх биз ээ.
Түүнчлэн ШУА-ийн ажилчид, Засгийн газраас олгодог санхүүжилтийг шууд олгохыг,
Хуульд заасан санхүүжилтын хэмжээнд ойрын 3 жилд багтаан хүргэх,
Санхүүгийн олон эх үүсвэртэй болгох,
Шаардлагатай багаж төхөөрөмж, орчин үеийн лобаритараар хангах,
Цалин хөлсийг 3 дахин нэмж, Хүний нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэхийг шаардлаа.
Тайван байсан газрыг бужигнуулж түүнийхээ хариуд өчнөөн их зүйлийг нэмж нэхүүлэх гэж дээ. Хямрал гэж тус академийн төрөөс олгодог санхүүжилтийг төсвөөс 2-3 удаа танасан гэдэг.
Х.Даваа
Зочин · 2015/01/02
Удирдлага болон цөөнхийн МАРГААН, АЛДАА ДУТАГДЛААС болж бусад хүмүүс хохирох ёсгүй! Хийж бүтээх эрмэлзэлтэй залуу эрдэмтэн судлаач нар маш олон бий!
Зочин · 2015/01/02
энэ дампуурсан газар даа. монгол улсын хөрс ус агаар хордчихоод байхад энэ нөхдүүд хаана байв.... улс орон нь эм - боловсрол дампуурчихаад байхад эд хаана байв? автобусаар үнэгүй зорчино гэж жаг******г оюутан нэртэй нөхдүүдээс ялгарах юм бна уу?
Зочин · 2014/12/31
hyamralaas gartsgaay
Зочин · 2014/12/31
ШУА-ийн бол хээ л ха хуул дампуурал нүүрлэсэн газар даа. Танд 60 сая төг байвал академич цол баттай шүү
Зочин · 2014/12/31
Энэ мэдлэг болосролгуй сэтгуулчийг дэмжиж гаргаж ирсэн уих гишууд еронхийлогч Г юу бодож суудаг бол алтанхуягт ямар нэг хариуцлага тооцох естой бус уу эдийн засгийг элгээр хэвтуулчихсэн тууний шадар туслах яахаарай одоо еронхий сайд хийх естой гэж адил ял уурэх естой бус уу