"FOODEX JAPAN 2026" олон улсын хүнсний үзэсгэлэнд оролцогчийн сонгон шалгаруулалт болж байна
41 минутын өмнө

"FOODEX JAPAN 2026" 51 дахь удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 10-13-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдана.
Дэлхийн 80 гаруй улсын 3000 гаруй аж ахуйн нэгж, брэндүүд оролцдог, үзэсгэлэнг үзэхээр 80,000 гаруй зочид ирдэг ба бизнесийн харилцаа холбоогоо олон улсад өргөжүүлэх боломжтой.
Монгол улсаас тус үзэсгэлэнд оролцох сонирхолтой аж ахуйн нэгжүүд, хүнсний үйлдвэр эрхлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулж, зохион байгуулалтын ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг хийж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia, Зээлийн батлан даалтын сан, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA Mongolia, Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг, Mongolia-Japan center Монгол-Японы төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.










Зочин · 33 минутын өмнө
BOOB XXI VANAG BOOB DOLOOMOOR ANUSDI80955877