МОХ -ноос 70200 төгрөгөөс татгалзах уриалга гаргалаа
2015/01/07
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оноос хойш өдрийн ангид суралцаж буй бакалавр, магистр, докторын оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгож байгаа билээ.
Жилд дундажаар 100 гаруй тэрбум төгрөгийг үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохоор улсын төсөвт тусгадаг. Сүүлийн гурван жилд 300 гаруй тэрбум төгрөгийн тэтгэлгийг олгосон байна. 2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар нийт 121224 оюутанд 91.3 тэрбум төгрөгийн үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохоор тооцсон байна.
Энэ нь улсын төсөвт ихээхэн дарамт хүндрэл учруулаад байгаа билээ. Иймээс манай байгууллага нь оюутан суралцагчдынхаа санал санаачлага болон өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан дараах саналыг хүргүүлж байна.
Үүнд:
1. Сурлагын голчийг 2.0 үнэлгээгээр тооцон олгож байгаа журмын шаардлагыг өөрчилөн 3.0 голч онооноос дээш үнэлгээтэй суралцаж буй оюутан суралцагчдад үндэсний тэтгэлгийг олгох. Ингэснээр нийт 62780 оюутанд 48.8 тэрбум төгрөг олгогдох ба 32 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой.
2. Мөн магистр болон докторын шатлалын сургалтанд суралцаж буй суралцагчдад үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгож байгааг зогсоох. Ингэснээр 4.8 тэрбум төгрөгийг хэмнэнэ.
3. Сургалтын байгууллагын чанарын түвшинг харгалзах, тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх чиглэлээр журмыг шинэчлэн найруулах.
4. Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгохдоо голч үнэлгээнээс гадна тухайн оюутны амжиргааны төвшин, хагас болон бүтэн өнчин байдал, хөгжлийн бэрхшээлтэй оюутан, орон нутагт суралцагчид, нийгмийн идэвх оролцоо буюу олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан олгохоор журманд өөрчлөлт оруулах.
Үндэсний болон урамшууллын тэтгэлгээс хэмнэсэн мөнгөний тодорхой хувийг оюутан суралцагчдад чиглэсэн бүтээн байгуулалт болон боловсролын шинэчлэлтэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулах. Тухайлбал оюутан суралцагчдад зориулсан нийтийн номын сан, оюутны дотуур байр барих, дэлхийн тэргүүлэх чиглэлийн сургуулиудаас эрдэмтэн багш нарыг урьж ажиллуулах зэрэг саналуудыг хүргүүлж байна.
zochin · 2015/01/09
deerees shidsen chuluu nisej yawna
Зочин · 2015/01/08
nadad bol 70,mash ih tus boldog
Зочин · 2015/01/08
энэ хэдэн балай дарга нарын хүүхдүүд солиорох юм эхлээд бензины үүнийг буулгах дэлхийн зах зээл нэг баррель нефть 48 даллор болчихсон дараа уих ерөнхийлөгч ерөнхий сайд нарын гүперт явдаг том жийп машиныг үгүй болгох хамгаалалтыг багасгах мөн едийн засгийг элгээр хэвтүүлсэн алтанхуяг сайханбилэг золжаргал батбаяр нарт хариуцлага тооцох хэрэв алтанхуягт тодорхой эрх ямб эдлэх эрх өгсөн бол цуцлах хэрэгтэй тэгээд бүх дарга нарын том жийп унааг журамлах хэрэгтэй дараа нь оюутны мөнгө байхгүй зөвхөн эмзэг давхаргат өгөх хэрэгтэй
Зочин · 2015/01/08
Өөрсдийнхөө гударсан мөнгийн өөрсдөө төлөл битгий оюунтан залуусийг уриалаад бай хэрэггүй авхаа болно биз хэрэгтэй авах лхэрэгтэй
Зочин · 2015/01/08
Оюутнуудын тархийг хүртэл угаах юмаа,
bolio · 2015/01/08
an namiig dagasan bandi har yu garagaj henii daalgavar zahialgaar iim ym hiigeed bga ni todorhoi l doo uneheer delhiin jishigt hursen surguuli oyutanii hothon olon arvaa baig gehed gantsiin zergiig bariad baiguulah mungu mongol ulsad ungursun jiluuuded baisan uu baisan idehiin donguudad ureelgej bhiin orond heden oyutandaa ugch bai