Ч.Сайханбилэг сайныг дагуулах нь уу...!!!
2015/01/13
Монгол улсын эдийн засаг хүндэрчихсэн. Эл хүндрэлээс гарах арга замыг Шийдлийн Засгийн газар хайж байгаа гэдгээ мэдэгдсэн. Гэвч тэд шийдэх гээд байна уу эс шийдэлцэх нь үү гэдэг нь тун эргэлзээтэй.
Эргэлзээтэй байгаагийн учиг нь иргэддээ хамаг ачааг үүрүүлэх гээд байна уу гэлтэй хуулийн төслүүдийг хэлэлцэж суух боллоо. Тухайлбал, Хөрөнгийн албан татварын тухай хуульд орон сууцны татвар, авто машины татвар, бууны татвар, малын хөлийн татварыг багтаажээ.
Энэхүү татварт “Приус” маркийн машины татварыг гурав дахин нэмэгдүүлэх шийдвэр нь иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байна. Зарим хэсэг нь Монгол приус машинаар дүүрлээ гээд ад үзээд байгаа бололтой. Тэгвэл иргэд энэхүү машиныг чинь шатахуун бага зарцуулдаг өөрсдийн эдийн засагт хэмнэлттэй учраас олноор сонгосон. Мөн хорт утаа бага ялгаруулдаг эко машиныг гэдгийг манай эрхэм төрийн түшээдүүд мэддэггүй бололтой.
Засагт багтсан УИХ-ын гишүүд та бүхнийг хэлэлцэх суух хойгуур мөнөөх доллар өссөөр байна. Өнөөдрийн байдлаар төв банкнаас зарласан ханшаар 1933.44 төгрөг. Харин арилжааны банкын ханш 1942 төгрөгтэй тэнцэж байна. Долларын ханш нэмэгдэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсчихдөг бичигдээгүй хуультай улс. Хонины мах болон хүнсний ногооны үнэ нэмэгдсэн байх жишээтэй.
Хүчээр ханшийг чангаруулах , барих нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж , эдийн засгийг маш эмзэг болгодог гэдэг. Н.Алтанхуяг сайдын үед "Үнэ тогтворжуулах хөтөлбөр", "Валютын ханш" барина хэмээх хөтөлбөрүүд үндсэндээ эдийн засгийн хямралын үндэсийг тавьсан уу? гэх асуудал ч гарч ирж байна.
Нэгэнт хямралыг хэн эхлүүлсэнийг яриад яахав өнгөрсөн цаг. Гэтэл ирээдүй цаг дээр Шийдлийн Засгийн газрын бодлого зөв үү, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайныг дагуулах нь нуу, үгүй юу гэдгийг харж л сууя.
Х.Даваа
үнэн шүү · 2015/01/14
Мөнгө олох хамгийн амархан арга. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://TheWeeklyJob.com/?id=320147 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до******** өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до********ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй. линк :http://TheWeeklyJob.com/?id=320147
өндөр болгох ну · 2015/01/14
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮