Стив Жобс: Өлсгөлөн хэвээр бай., тэнэг хэвээр үлд
2015/01/16
Нэгдүгээрт хэт өндөр үнэтэй, хоёрдугаарт сурахад төдийлөн ач холбогдолгүй гэж үзсэн учраас төгсгөж чадаагүй орхисон Стенфордын их сургуулийн төгсөгчдийн өмнө эхний бөгөөд эцсийн үгээ хэлсэн билээ.
Энэ нь магадгүй түүний амьдралын гэрээслэл өнөөгийн ертөнцөд тархиа угаалгаж цаг алдагсадад зориулсан эрхэм сургааль болсон ч байж болох юм.
Өнөөдөр эргэн харахад түүний амьдрал, түүний үхэл бас л нэн сэжигтэй. Түүнийг нас барахаас өмнө түүнтэй тагнуулын төв газар нэг биш удаа ажиллахыг оролдож байсан тухай нууц мэдээ гарч байхад нэг их анхаараагүй билээ. Тэр өөрийнхөө алдартай компанийг алдсан болохыг түүний үгнээс ойлголоо. Гэнэт хорт хавдар туссан, эмчилсэн, тэрээр дахиад л толгойгоо ажиллуулж ашигтай компани, ашигтай бизнес босгосон. Үүнийг нь дахиад л булаасан ч байж болох юм.
Өөрийн чинь цаг хязгаартай. Хэн нэгнийхээр амьдарч, цагаа бүү үр
Стив Жобсын энэ үг өнөө цагт онлайн өртөнцөөр хамгийн их тарсан, хүмүүсийн бие биедээ хамгийн олонтаа санал болгосон үг ч байж мэднэ. Дүрс бичлэгээрээ, зүгээр эх текстээрээ гээд янз бүрийн хувилбараар хэдэн зуун сая хүнд хүрч, олон хүнд урагш хөдлөх хүч өгсөн, амьдралыг өөрөөр харах нүд болсон, урам зориг, итгэл найдвар бэлэглэсэн энэ гайхамшигтай үгийг магадгүй та өмнө нь уншсан ч байж мэднэ.
2005 онд Стэнфордын их сургуулийн төгсөлтийн баяр дээр амьдралынхаа гараан дээр зогсч буй оюутан залууст хандаж хэлсэн манай үеийн хамгийн агуу зохион бүтээгч энэ хүний үг алдартнуудын бүх цаг үеийн хамгийн цуутай илтгэлүүдийн нэгд тооцогдон, хэсэгчлэн ишлэл болгосон үгс нь бидэнтэй өдөр бүр, хаа сайгүй тааралддаг болжээ.
Өнөөдөр дэлхийн хамгийн сайхан сургуулиудын нэг Стэнфордын төгсөлтийн баяр дээр та бүхэнтэй хамт байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Үнэнийг хэлэхэд, энэ явдал миний хувьд коллежийн төгсөлтийн баярт оролцсон цорын ганц тохиолдол. Өнөөдөр би та бүхэнд амьдралынхаа гурван түүхийг ярьж өгөхийг хүссэн юм. Тэгээд л болоо. Өөр ямар ч илүү дутуу зүйл байхгүй. Ердөө гурван түүх. Эхнийх нь үйл явдлууд хоорондоо хэрхэн холбогддог тухай юм.
Би Рийд коллежид элсэн орсноосоо хойш ердөө зургаахан сарын дараа сургуулиа орхисон. Гэхдээ сургуулиас гарсныхаа дараа коллежийг бүрмөсөн орхих хүртэл 18 сар тэр хавиар амьдарсан л даа. Би яагаад сургуулиа орхисон бэ гэхээр...
Энэ бүр намайг энэ хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн хэрэг л дээ. Ээж минь залуухан, хүнтэй суугаагүй, коллежийн оюутан байхдаа намайг төрүүлсэн. Гэвч тэр намайг төрөхөөс ч өмнө ямар айлд өргүүлэхээ шийдчихсэн байжээ. Ямартай ч намайг коллеж төгссөн хүмүүст л өргүүлнэ хэмээн хатуу шийдчихсэн байсан болохоор би төрөхдөө л хуульчийн гэр бүлд үрчлэгдэхээр болчихож. Гэвч тэр хуульчийн гэр бүл охинтой болохыг хүсч байтал би гэдэг хүү гараад ирсэн учир ээж маань хүүхэд үрчилж авах хүсэлтэй өөр нэг айл руу шөнө дөлөөр утасдах хэрэг гарч “Миний төсөөлж байснаас эсрэгээр хүүтэй болчихлоо. Танайх түүнийг үрчилж авахгүй биз” хэмээн асуусан гэдэг. Тэд “Мэдээж хэрэг” хэмээн хэлснээр би эцэг эхээ олсон билээ.
Харин төрсөн ээж маань намайг үрчлэх айлын эхнэр нь хэзээ ч коллежид сурч байгаагүй, нөхөр нь бүр ахлах сургуулиа ч төгсөөгүй гэдгийг сүүлд олж мэдээд тэдэнд үрчлүүлэхээс татгалзсан аж. Гэвч ,намайг хожим заавал их сургууль, коллежид сургана хэмээн амласны дараа ээж минь намайг тэдэнд өгсөн юм билээ.
Тэр цагаас хойш 17 жилийн дараа би коллежид элсэн орсон. Гэвч ердийн л нэг ажилчин эцэг эхийнхээ насаараа хурааж хуримтлуулсан бүх мөнгийг бараг л Стэнфорд шиг өндөр төлбөртэй тэр коллежид өгөөд орсон нь их л гэнэн сонголт байсан даа. Ингээд зургаан сар өнгөрөхөд, би энэ сонголтоос ямар ч үнэ цэнэ олж хараагүй юм. Би амьдралдаа чухам юу хийж бүтээхийг хүсч байгаагаа, түүнийгээ олж мэдэхэд тэр коллеж ямар хэрэгтэйг ч ойлгохгүй байв.
Гэсэн атлаа энд эцэг эхийнхээ бүх насаараа хурааж цуглуулсан мөнгийг үрэн таран хийж байгаагаа л мэдэж байлаа. Тэгээд сургуулиасаа гарахаар шийдлээ. Тухайн үед бас л аймаар санагдаж байсаан. Гэвч одоо эргээд харахад тэр миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр байсан юм. Сургуулиасаа гарна гэж бодсон мөчөөс л би сонирхол татдаггүй хичээлд шууд суухаа больсон. Харин түүний оронд сонирхол татсан зүйлүүдээ хийж эхлэв. Энэ тийм ч сайхан байгаагүй л дээ.
Оюутны дотуур байрнаасаа гарсан учир найзынхаа өрөөний шалан дээр хоног төөрүүлэн унтаж, хоол авч идэхийн тулд уусан ундааныхаа шилийг 5 центээр эргүүлэн тушаадаг байв. Долоо хоног бүрийн ням гарагийн орой ганц өдөр ч гэсэн гайгүй хоол идчих санаатай Харе Кришнагийн сүм рүү 11 км алхаж очдог байлаа.
Ингэж өөрийн сонирхол, хүслээ дагасан нь хожмоо надад үнэлж баршгүй тус болсныг би одоо нэг жишээгээр ярьж өгье.
Рийд коллеж тэр үед манай улсын хамгийн сайн каллиграфын /уран бичлэг/ хичээл заадаг байсан юм. Оюутны хотхон, хичээлийн байрны хаа сайгүй тааралдах зарлалын хуудас, хаяг шошго бүхэн гараар бичсэн маш сайхан каллиграфууд байлаа. Нэгэнт сургуулиас гарчихсан, суух хичээлгүй би гэдэг хүн тэр каллиграфын хичээлд сууж, хэрхэн уран сайхан бичихийг сурахаар шийдлээ. Ингээд уран бичлэгийн хичээлд сууснаараа би уран бичлэгийн техник, гоо сайхан, дизайны багагүй мэдлэг олж авсан юм.
Гэхдээ миний анкетанд бичигдэх хэмжээний чадвар байгаагүй. 10 жилийн дараа, анхны Макинтош компьютерийнхаа загварыг гаргах үед л надад үнэхээр хэрэг болж билээ. Макийн загварыг гаргахдаа каллиграфаас сурсан мэдсэн бүхнээ ашигласны ачаар хамгийн сайхан бичиглэл, дизайнтай компьютер болж чадсан юм. Хэрэв би тэр жил нэг семистер энэ хичээлд суугаагүй бол Мак хэзээ ч тийм гоё үсгийн фонттой, төгс зохицол бүхий хэвлэлийн дардастай болохгүй байсан биз ээ.
Макийн тэр загварыг удалгүй "windows" ч хуулж эхэлсэн л дээ. Хэрэв би сургуулиасаа гараагүй бол хэзээ ч каллиграфын хичээлд суухгүй. Мөн ямар ч компьютерийн үсгийн фонт өнөөгийнх шиг гайхалтай бичиглэлтэй болохгүй байсан биз ээ. Мэдээж коллежид байхдаа би ирээдүйг урьдчилан харж чадахгүй учраас тэр үед хийсэн сонголт ирээдүйд чухам ямар үр дагаварт хүргэхийг мэдэхгүй байлаа. Өөрөөр хэлбэл, тэр үед хатгасан нэг цэг, ирээдүйд хатгах нөгөө цэгтэй хэрхэн холбогдохыг мэдээгүй. Харин 10 жилийн дараа эргээд харахад маш тодорхой харагдаж байсан юм.
Дахиад хэлье. Та нар ирээдүйг харж чадахгүй учраас тэр цэгүүдийг хэрхэн холбохоо мэдэхгүй байх нь аргагүй. Гагцхүү чиний хатгасан тэр цэг ирээдүйд бүтээх өөр нэг цэгтэй холбогдоно гэж итгэх хэрэгтэй. Хувь заяандаа, амьдралдаа, түүний мөн чанар өөр юу байдаг юм түүндээ итгэх хэрэгтэй. Би ингэж хувь тавиланд итгэдэг зан чанараасаа болж хэзээ ч алдаж байгаагүй. Харин ч миний амьдралд гарсан томоохон өөрчлөлт бүхнийг түүний хүчээр л бий болгож билээ.
Миний өгүүлэх хоёр дахь түүх бол хайр болоод хайртай зүйлээ алдах тухай
Энэ амьдралд юу хийх ёстойгоо эрт олж мэдсэнээрээ би их азтай хүн. Воцтой хамт аавын гараашт “Apple”-ийг анх эхлүүлж байхдаа би 20 настай байв. Бид нөр их хөдөлмөрлөсний хүчинд 10 жилийн дотор “Аpple” компани ердөө хоёулхнаа гараашт эхэлсэн бизнесээс хоёр тэрбум ам.долларын үнэлгээтэй, 4000 ажилтантай компани болон хөгжсөн билээ. Намайг 30 хүрэхээс ердөө жилийн өмнө бид өөрсдийн хамгийн шилдэг бүтээл “Масintosh" компьютерээ гаргачихаад байв. Тэгээд л би халагдсан. Яаж өөрийн үүсгэн байгуулсан компаниасаа халагддаг байна аа гэж гайхаж магадгүй юм.
Тэр ийм учиртай юм. “Аpple” томроод ирэх үед би компаниа хамтраад аваад явчих мэдлэг чадвартай хүнийг ажилд авсан л даа. Эхний жил бүх зүйл дажгүй байсан. Гэхдээ түүнээс хойш компанийн ирээдүйн талаарх бидний үзэл бодол нийцэхээ больж эхэлсэн. Ингээд бид хагаралдах үед захирлуудын зөвлөл түүнийг дэмжсэн юм. Ингээд л 30 насандаа өөрийн үүсгэн байгуулсан компаниасаа хөөгдсөн дөө. Насанд хүрснээсээ хойш ухамсарт амьдралаа зориулсан тэр л зүйлээсээ холдсон. Сэтгэл хоосорч, эзгүйрсэн мэт хэцүү байсан даа.
Хэдэн сар юу хийхээ мэдсэнгүй. Би түрүү үеийнхээ энтрепренёруудын итгэл найдварыг унагасан мэт, надад буухиалан өгсөн амжилтын савааг алдчихсан мэт сэтгэгдэл төрж байсан юм. Тэгээд Дэвид Пакард, Боб Нойстой уулзаж, өөрийн гаргасан зан авиртаа уучлал гуйх гэж оролдсон. Олны нүдэн дээр ингэж доош орж, бүтэлгүйтсэндээ би тэндээс хариугүй зугтаачихмаар санагдаж байсан. Гэвч миний дотор нэг зүйл аажимхан сэрж байсан юм. Би ажилдаа дуртай хэвээрээ байгаагаа тэр үед ойлгож эхэлсэн. Хэдийгээр тэд надаас татгалзсан ч би ажилдаа хайртай хэвээр байсан. Тиймээс л би шинээр эхлэхээр шийдлээ. “Аpple”-аас халагдсан нь амьдралд минь тохиолдсон хамгийн том завшаан болж хувирсан.
Өндөр амжилтанд хүрсэн нэгнээс дөнгөж шинээр эхэлж байгаа, бүгдийг төгс мэддэггүй нэгэн болж хувирсан нь санаанд оромгүй эргэлт болов. Энэ нь намайг чөлөөлж, амьдралынхаа хамгийн бүтээлч шинэ үе рүү ороход тусалсан билээ.
Түүнээс хойшхи таван жилд би “NeXT” болон “Рixar” хэмээх хоёр компани ч байгуулж, ирээдүйд эхнэр минь болсон гайхамшигтай эмэгтэйтэй учирсан. Өдгөө хүүхэлдэйн киноны хамгийн шилдэг студи болоод байгаа Пиксарт бид дэлхийн хамгийн анхны компьютерээр бүтээсэн “Тоглоомын түүх” хүүхэлдэйн киногоо хийсэн билээ. Харин санаанд оромгүй гайхамшигтай эргэлт болж, “Аpple” “NеХТ"-ийг худалдан авснаар би Аpplе-д эргэн ирлээ. “NеХТ”-д бүтээсэн бидний технологи одоо “Аpple”-ийн дахин сэргэн мандалтын тулгуур түшиг нь болж байна.
Лорен бид хоёр ч гайхамшипгай гэр бүл болсон. Хэрэв би “Аpple”-аас халагдаагүй бол энэ бүхнийг хийж чадах байсан гэж бодохгүй байна. Энэ яг л эм хэдий гашуун ч өвчинд тустай гэдэг шиг л явдал болсон. Амьдралд заримдаа тоосгоор толгой руу цохиод авах шиг явдал тохиолддог. Харин тэр үед итгэлээ л алдаж болохгүй. Тэр үед надад урагшлах, ажлаа цааш үргэлжлүүлэх хүч өгсөн зүйл бол ажилдаа дурласан сэтгэл л байлаа. Тэгэхээр та ч бас дуртай зүйлээ эрж олоорой.
Ажил гэдэг хүний амьдралын томоохон хэсгийг эзэлдэг. Тэгэхээр ажилдаа үнэн сэтгэлээс дурласан, түүндээ сэтгэл хангалуун байх нь ажлаа амжилттай хийх цорын ганц арга зам юм. Хэрэв та тэгж дурлаж хийх ажлаа хараахан олоогүй бол, эрж хай. Бүү зогс. Зүрх сэтгэлээсээ эрж хайсан үед та юунд дуртайгаа, тэр нь чухам юу болохыг аяндаа мэдрэх болно. Тиймээс түүнийг олох хүртлээ эрлээ битгий зогсоо.
Гурав дахь түүх маань үхлийн тухай.
17 настайдаа би ийм нэг үг уншсан юм. “Өдөр бүрийг сүүлчийн мэт санаж явбал эцэстээ зөв амьдарсан байх болно” гэсэн утгатай үг байсан санагдана. Маш гүн сэтгэгдэл төрүүлсэн энэ үгийг уншсан өдрөөс хойш би өнгөрсөн 33 жилийн турш өглөө бүр толинд хараад өөрөөсөө ингэж асуудаг болсон. “Хэрэв өнөөдөр миний амьдралын сүүлчийн өдөр байсан бол би өнөөдөр хийх гэж буй ажлаа хийхийг хүсэх байсан уу” гэж. Мэдээж олон өдөр би “үгүй” гэж өөртөө хариулж байсан.
Харин тэр өдрүүдэд ямар нэг зүйлийг өөрчлөх хэрэгтэй байгаа гаа ухаардаг байсан юм. “Удахгүй энэ хорвоог орхино” гэсэн бодол амьдралынхаа хамгийн том сонголтыг хийхэд надад хамгийн ихээр тусласан юм. Учир нь, үхэлтэй нүүр тулах үед айдас, ичингүйрэл, бахархал, амжилт, уналт гээд бидний харгалзан үзэхгүй байж чаддаггүй бүх гадаад хүчин зүйлс чухал биш болохыг таньж мэдрэн, амьдралд хамгийн чухал зүйлс л чамтай хамт тунаж үлддэг жамтай. Үхэх гэж байгаа хэмээн байнга өөртөө сануулснаар гээж орхих ёстой зүйлсээсээ салж, зөвхөн нүцгэн үнэнийг олж харах болно. Ийм үед зүрхээ дагахгүй гээд яалтай.
Одоогоос жил орчмын өмнө би хорт хавдартай гэдэг онош сонссон юм. Өглөөний хурц наранд нойр булчирхайн хорт хавдрын дүрс эмчийн байтугай миний нүдэнд ч тодорхой харагдаж байв. Тэр үед би нойр булчирхай гэж юу болохыг ч мэддэггүй байлаа. Эмч нар намайг үзээд эмчилгээгүй хорт хавдрын төрөл байна гээд зургаан сараас илүү амьдрахгүй дээ гэлээ. Тэд намайг гэртээ хариад бүх зүйлээ цэгцлэхийг, нэг үгээр хэлбэл үхэлдээ бэлдэхийг зөвлөв. Энэ бол ирэх арван жил хүүхдүүддээ зааж сургана гэж бодсон зүйлээ энэ хэдхэн сарын дотор амжуул гэсэн үг байлаа. Энэ бол хайртай хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэж, баяртай гэдгээ хэл гэсэн сануулга байлаа.
Ингээд хорт хавдартай, найдваргүй гэдэг оноштой нэг бүтэн өдрийг өнгөрүүлсний дараа эмч нар хоолойгоор маань үзүүртээ зүүтэй нарийн гуурс шургуулаад, ходоодоор дамжуулан гэдэс дотор руу явуулаад нойр булчирхайд ургасан хавдраас эдийн шинжилгээ авлаа. Ингээд юу болохыг эхнэрийнхээ хамт хүлээж суусан надад микроскопоор хавдрын эсийг судалж суусан эмч “Энэ эмчилж болохоор маш ховор төрлийн хавдар” байна хэмээн уйлан байж хэлсэн юм даа. Тэгээд л би мэс засал хийлгэж, одоо энд эрүүл саруул зогсч байна. Энэ бол миний үхэлтэй хамгийн ойр нүүр тулсан ганц тохиолдол бөгөөд цаашид ч хэдэн арван жилдээ түүнтэй учрахгүй байх хэмээн найдаж байна. Энэ бүхнийг үзсний хувьд үхэл гэдэг ойлголтыг өөртөө хэрхэн үр ашигтайгаар ашиглаж болохыг би та бүхэнд илүү тодорхой хэлж чадах байна.
Мэдээж ч хэн ч үхэхийг хүсдэггүй. Диваажинд очихыг мөрөөддөг хүмүүс ч үхэхийг хүсдэггүй юм. Гэхдээ л үхэл бол бид бүгдээрээ очих нэг чиглэл. Хэн ч тэр замаас гажиж, зугтааж чадахгүй. Тийм ч болохоор Үхэл гэдэг магадгүй Амьдралын хамгийн том бүтээл ч байж мэднэ. Үхлийн ачаар л хуучирч удсан бүхэн шинэ сэргэг зүйлд зайгаа тавин өгдөг билээ. Яг одоо бол тэр шинэ, ургаж соёолсон бүтээл нь та бүгд, та нарын үеийнхэн юм. Харин цагаа ирэхээр та нар ч өвгөрч хөгшрөн, энэ орвоогоос одох болно. Хэтэрхий хурц жишээ авсанд уучлаарай. Гэвч энэ амьдралын үнэн.
Та нарын цаг хугацаа хязгаартай. Тэгэхээр өөр хэн нэгний амьдралаар амьдарч, цагаа бүү үр. Бусад хүний бодлоос урган гарсан нэгэн хэвийн үзэл баримтлалд битгий баригд. Бусдын бодол санаагаар өөрийн дотоод дуу хоолойг бүү дар. Тэгээд хамгийн чухал нь өөрийн зүрх сэтгэл, хүсэл сонирхлоо дагах зоригтой бай. Үнэн зүрхнээсээ юу хүсч байгааг тэд л хэлж өгөх болно. Түүнээс бусад нь хоёрдогч асуудал.
Биднийг бага байхад “Бүх ертөнцийн каталог” гэж гардаг байлаа. Манай үеийнхний хувьд Библи болтлоо түгсэн тэр номыг Стюарт Брэнд гэдэг хүн эндээс холгүйхэн орших Менло Паркт бүтээсэн юм. 1960-аад оны сүүлч, компьютер гэж байхгүй, дэлгэцийн хэвлэл ч гэж гараагүй үед тэр зөвхөн бичгийн машин, хайч, поларойд камераар л тэр бүхнийг бүтээсэн байдаг. Нэг үгээр хэлбэл одоогийн “Google”-ийг цаасан дээр буулгасан хувилбар юм уу даа. Стюарт болон түүний багийнхан “Бүх ертөнцийн каталог”-ийн хэд хэдэн дугаарыг гаргаад, 1970-аад онд сүүлчийнхийгээ эрхлэн гаргах үед би та нарын насан дээр байж.
Тэр каталогийн арын хавтасны гэрэл зурагт өглөө эрт хөдөө нутгийн замыг харуулсан байсан юм. Хэрэв чи эрэлч хайгуулч байж чадвал замаа олно гэсэн маягийн утгыг илэрхийлсэн зураг. Тэгээд зургийн доор “Өлсгөлөн хэвээр бай, тэнэг хэвээр үлд” гэсэн үг бичсэн байсан юм. Энэ бол тэдний каталогоо хаасан сүүлчийн үг байв. Шинэ мэдлэг, шинэ зүйлийг өлсгөлөн мэт хүлээн авч, тэнэг юм шиг бүгдийг сониучирхан сурах. Энэ л миний амьдралдаа мөрдөхийг хичээсээр ирсэн зарчим билээ. Одоо сургуулиа төгсөн, бүхнийг шинээр эхэлж байгаа та бүхэнд ч үүнийг л би хүсье.
Өлсгөлөн хэвээр бай. Тэнэг хэвээр үлд. 2005 оны зургадугаар сарын 12. Стэнфордын их сургууль
"Хөх толбо" сонин
Зочин · 2015/01/18
*Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 до******** авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Тур******д доорх http://TheWeeklyJob.com/?id=321509 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до******** автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бу******д тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 до********т хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд до********ын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 до********т хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй
Magy · 2015/01/17
Tiim shu mash olon zuiliig sursan. stay hungry .stay foolish
Зочин · 2015/01/17
Ta buhen http://theweeklyjob.com/?id=322749 link hayagaar orj 25$-g uuriin bolgooroi. Tand amjilt
Зочин · 2015/01/17
****l mia gar bsan bnshdeeeee