Монголын Нэг Хүний намыг бүртгэхээс татгалзав
2015/01/29
“Монголын Нэг Хүний нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Н.Эрдэнэцэцэгээс гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ.
Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар намын гишүүдийн тоо 801-ээс доошгүй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.