З.Энхболдын хэлсэн “эвгүй” үгс
2015/02/05
Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорсны дараа хэдийгээр намынх нь ҮЗХ хуралдаагүй ч УИХ-ын дарга З.Энхболд АН-ын дарга болчихоод байгаа. Тэгвэл З.Энхболд АН-ын дарга болсныхоо дараа хэвлэлд ярилцлага өгсөн байна. Түүний ярилцлагаас улс төр, эдийн засгийн байдал, М.Энхсайхан болон Тавантолгойн асуудлаар хэлсэн “эвгүй” үгсийг хүргэж байна.
500 сая, нэг тэрбум гэж хоёр хувааж төлнө. Нэг тэрбум долларыг нь 10 жилийн дараа төлнө, тэр үед эдийн засаг угаасаа томорчих учраас
П.ТУУЛ
- Шинэ сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн тухайд БНХАУ-аас авах тусламжийн мөнгөөр барина. 92 орчим тэрбум төгрөг болж байгаа. Улсын төсвийн хөрөнгөөр бол ямарч шинэ барилга эхлэхгүй байхаар баталсан. Тэр бол хөнгөлөлттэй зээл. Хятадын тал жил бүр 300 сая юанийн тусламжийг таван жилийн турш үзүүлэхээр болсон юм. 2014 онд ногдох 300 саяыг 2015 онд зарцуулах юм. Хаана эмнэлэг, сургууль барих жагсаалтыг одоо Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх
500 сая, нэг тэрбум гэж хоёр хувааж төлнө. Нэг тэрбум долларыг нь 10 жилийн дараа төлнө, тэр үед эдийн засаг угаасаа томорчих учраас
- асуудалгүй төлж чадна. Харин 500 саяыг нь 2017 онд төлнө.
- Хувийн хэвшлийнхэн авсан зээлээ муугаар бодоход хамгийн багадаа 30-50 хувийг өөрөө төлчихнө. 100 компанид баталгаа гаргаж өглөө гэхэд ядаж 50 хувь нь зээлээ төлчихнө. Гэтэл манай баталгаа бол зээл авсан бүх компани төлж чадахгүй буюу 100 хувь улс төлнө гэж үздэг, тэгээд бүр өнөөдөр төлнө гэж тооцдог, аргачлал л даа.
- Монгол Улс зээл авахгүй, өр тавихгүйгээр хөгжиж болно. Хэрвээ тэгнэ гэвэл жишээ нь, бид татвараа цуглуулж төсвийнхөө илүү гарснаар барилгажуулаад утааг 10 жилийн дараа арилгана. Гэтэл зээлээр мөнгө босгоод хоёр жилийн дотор утаагаа арилгаад цэвэр агаараар амьсгалах бас нэг хувилбар байна.
- Авсан зээлээ зөв, буруу зарцуулсан уу гэдэг бол дараагийн асуудал. Жишээ нь, бондын мөнгөөр зам барихыг зөвшөөрсөн. Гэхдээ нэг км зам
- биелэгдээгүй.
- Гэхдээ мөнгө нь бол байгаа шүү дээ. Хөгжлийн банк бондын мөнгийг бизнесийн төсөлд өгөх гэж үзсэн.
- Сая УИХ Гацууртын ордыг ашиглахыг зөвшөөрлөө. Энэ бол 70 тонн алт. Зах зээлийн өнөөдрийн үнэлгээгээр 70 тонн алт бол 2 тэрбум 100 сая доллар. Хэрвээ ганц Гацууртыг ордыг л бүтнээр нь ашиглачихвал Чингис бондын мөнгөө бүтнээр нь төлнө гэсэн үг. Гэхдээ 70 тонн алтыг хоёр жилийн дотор бүгдийг нь гаргаж чадахгүй л дээ. Цаашид энэ мэтээр “Алт хөтөлбөр”-өө сайн явуулбал 500 сая долларын өр бол нэг их хүндрэл биш, төлчихнө.
- хугацааны гэрээ байгуулахаас өөр аргагүй.
- М.Энхсайханы ярьж яваа хэлбэрээр гэрээ байгуулахыг УИХ зөвшөөрөхгүй гэдэгт би итгэлтэй байна.
- Манай талаас харахад зарим нэг хүн л шүүмжлээд байгаа болохоос энэ гэрээгээр цаашаа явахад болохгүй юм ерөөсөө байхгүй.
- Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулсан. Өөрчлөх, үгүйгээ энэ ондоо багтааж шийдье гэж байгаа.
- Цаашид хамтарсан бусад зорилгодоо хүрэхийн тулд миний зүгээс УИХ-ын даргын хувьд боломжит бүх гарцыг ашиглана.
- Ер нь бол энэ онд эдийн засаг сайжрахгүй.
П.ТУУЛ