Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдогбөгөөд уг ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Сентерра гоулд Монголиа” ХХК эзэмшдэг аж. Монгол орны алтны металлогены мужлалаар Гацууртын алтны үндсэн орд нь алтны харьцангуй өндөр агуулга бүхий хүдэртэй, ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлөх боломжтой, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, нийтдээ 75 тонн алт, 27 тонн хүдрийн нөөцтэй аж. Гацууртын алтны үндсэн ордын дээд давхаргад оршиж байсан шороон ордыг урьд нь өөр компани олборлоод дууссан агаад нэмэлт хайгуулаар илрүүлсэн үндсэн ордыг олборлож, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэх юм байна.

Тогтоолын төсөлд тусгаснаар Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар зүйлд “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ачхолбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсанхөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд угхэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглахгэрээгээр тодорхойлно” гэж заасны дагуу тус төслийн нийт хөрөнгө оруулалт болох 324.7 сая ам.долларыг хамтарсан компани орд газраа барьцаалан зээл авах болон бусад эх үүсвэрээс хөрөнгө босгох замаар зохицуулах аж.Хамтарсан компанийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу 100 мянган долларын дүрмийн сантай байгуулж, “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн эзэмшлийн хувь хэмжээг 80 мянган доллар буюу 80 хувь, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 мянган доллар буюу төр 20 хувийн хувьцааг эзэмшихээр төсөлд тусгажээ. Энэ үндсэн дээр Гацууртын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох, төрийн эзэмшлийн хувийг тохирох хэлэлцээний явцад уг хувь хэмжээг стратегийн ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбарыг санал болгож, тохиролцсон нөхцөлд хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгохоор уг тогтоолын төсөлд тусгасан байна.

Хэрвээ Гацууртын ордын 20 хувийг төрд эзэмшүүлвэл санхүүжилтийг хувьцааны хэлбэрээр хийх юм байна.  34 хувьтай байвал зээлийн хэлбэрээр компанид шилжинэ. Компаниас хуваарилах ногдол ашиг байх уу гэдгийг шийдэх аж.  Бараг 20 хувь гэдэг дээр нь тогтоочих сонирхол олон хүнд байгаа. Энэ нь Сонголын Засгийн газар Гацуурт төсөлд шаардлагатай хөрөнгөний 20 хувийг гаргах буюу энэ мөнгийг хөрөнгө оруулагч талаас зээлнэ. Зээлэх зээлэхдээ ямар хүүгүй зээлнэ гэж байгаа. Хүүг нь хөрөнгө оруулагч компани хариуцна. Засгийн газар хөрөнгө оруулагчаас зээлсэн мөнгөө ногдол ашгаасаа төлөх бөгөөд Дэлхийн зах зээл дээр алтны үнэ буувал манай улсад орж ирэх ашгийн хэмжээ буурна.

Тэгвэл  эндээс нэгэн хар төрж байгаа юм.  Юу гэвэл  Сентерра гоулд компани 1994 онд Киргиз улсын 700 тонн алтны нөөцтэй Кумторын ордыг ашиглах гэрээ байгуулсан. Лондонгийн хөрөнгийн биржид нэг унци алтны үнэ 600-649 ам.долларын үнэтэй байхад тус компани Киргиз Улсын Засгийн газартай 340-460 ам.доллараар тооцох гэрээ байгуулсан байна. Улмаар тус улсын Засгийн газраас нэмэгдсэн өртгийн, ашгийн, газрын хэвлий ашигласны зэрэг олон төрлийн татварын хөнгөлөлт үзүүлснээр тус Кумторын ордыг Сентерра гоулд компани бүрэн ашигласан байдаг. Тус ордоос Киргиз улс ямар ч ашиг аваагүйгээр зогсохгүй, Сентерра гоулд компанид их хэмжээний өртэй үлдэж байсан түүх бий. Энэ түүх Монгол Улсад давтагдах гэж байна.

Тэгвэл  Гацууртын ордыг ашиглахгүй байх талаар: УИХ-ын гишүүн Г.Уянга хэлсэн байдаг. Тэрбээр "Яг үнэндээ "Синтерра гоулд” гэдэг бол "Бороо гоулд”-ын үргэлжлэл, нэг эзэнтэй компани. Одоо бидэнд 500 хүнийг ажилтай байлгах талаар л ярьж байна. 500 хүнийг ажилтай байлгах нь мэдээж чухал. Гэхдээ түүнээс илүү үнэ, цэнэтэй зүйл Монгол оронд бий. Юмны үнэ цэнийг дарааллуулж, дэнсэлж мэдэхгүй хүмүүс төрд байна. Иймд Гацууртын ордыг ашиглуулж болохгүй

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:  "Синтерра гоулд” гэдэг бол "Бороо гоулд”-ын 45 тонн алтыг татваргүй 5 жилд хэрхэн авсанг Монголчууд харж, харамсаж ярьсан. Яг энэ аргаараа өшөө том энэ ордыг ухахаар зэхэж байна. Энэ гадныхны буруу биш. Энэ парламентад  тэдэнд үйлчилдэг, өөрсдөө л болж байвал Монголын эзэмших хувь ямар байх нь хамаагүй, байгаль орчин, түүхэн олдвор  хамаагүй гэсэн хүн олон байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:  Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголын төр, Засгийн газар байгалийн баялгаа цөлмөж дуусгах бодлогыг явуулж байна. УИХ дахь Ардын намын бүлгээс бусад бүх улс төрийн хүчин, гишүүдийг нийлүүлж эрх баригч бүлэглэл бүрдүүлээд томоохон ордуудыг компаниудад өгч, рояалтын татварыг эрс бууруулсныг ард түмэн мэдэж байгаа. Томоохон ордуудыг гадаад, дотоодын бүлэглэлүүдэд хуваах ажиллагаа шуурхай явагдаж байна. Үүний нэг тодорхой, тод жишээ нь Гацууртын ордыг Монгол Улсын төсөвт маш бага орлого оруулж, Монголын баялгийг маш богино хугацаанд цөлмөсөн “Сентарра гоулд" компанид стратегийн ач холбогдол бүхий ордын тоонд авсан нэрээр өгч байгаа явдал юм. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Урт нэртэй" хуулийн дагуу гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглодог. Тиймээс Засгийн газраас дээрх ордыг стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад оруулж байж ашиглах гэж зүтгээд байгаа юм.

Хэрвээ энэ уурхайг ашиглаад, алт олборлоод эхэлбэл Гачууртын голын эх байхгүй болно, дагаад Сүжигтийн гол, Хужирт зурамтын гол үгүй болно. Маш олон төрөл зүйлийн ховор ургамал, ой мод түүнийг дагасан байгалийн унаган төрх устаж үгүй болно. Бид энэ бүхнээ буцаагаад 500-5000 тонн алт байгаад ч худалдаж авч чадахгүй.  Энэ их сүйрэл хохиролыг дараа нь хэн хариуцах юм? Энэ “Сентерра гоулд Монголиа” ХХК хариуцах юм уу? Монголын төр үү?  

А.Баярмаа