МЭНДЧИЛГЭЭ
2015/02/16
"Голден жим" клуб нь байгуулагдсан цагаасаа хойш Монголын ард түмнийхээ дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхээр олон ажлыг зохион байгуулж ирсэн билээ. Улирч буй Морин жилд "Голден жим" фитнесс клубын хувьд олз омогтой, сайхан жил болон өнгөрч байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлэн хоёр шинэ салбарыг нээж үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг ханган ажиллах зорилго тавин ажилласан маань амжилтыг дагуулсан жил боллоо.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг автомашины шагналтай "Илүүдэл жингээ хэрхэн хасах вэ?", "Мисс& Мистер", "Хүүхдийн жин хасах" зэрэг олон уралдаан, тэмцээнээ явуулж олон ажлын эхлэлийг тавьж үр шимийн хүртэхээр илүү хичээн ажиллах болно. Цаашдаа манай хамт олон, манай ажилчид ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө ажиллана. Хийж чадахгүй байсан олон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр эхлүүлсэн байна. Тухайлбал, чихрийн шижин гэх чимээгүй тахалтай тэмцэхээр мэргэжлийн эмч нартай хамтран ажиллахаар ажлаа эхлүүллээ.
Ирж буй Хөхөгчин Хонин жилдээ www.Dorgio.mn сайтын бүх уншигчиддаа сайн сайхныг хүсье. Мөн Монголын маань бүх ард түмэн эрүүл энх, аз жаргалтай сайн сайхан байхын ерөөлийг нийт "Голден жим" клуб ажилчин, албан хаагч нарын зүгээс дэвшүүлье!