Н.Энхбаяр цагаан сарын дараа юу хийх бол
2015/02/20
МАХН-ын дарга Н.Энхбаяр битүүний өдөр эх орондоо ирсэн юм. Сар шинийн баяраар гэртээ байж, намынхаа ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн.
Өнгөрсөн аравдугаар сард ирэхдээ Шинэчлэлийн засгийн газрын асуудалд нэлээд хутгалдаж улстөрийн хүрээнд чамгүй шуугиан дэгдээгээд буцсан.
Түүний АН-ын дарга асан Н.Алтанхуягтай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан нь хүчингүй бол намын нөхөд нь засагт эзлэх квот нь багассан юм.
Өмнө нь түүний эх орондо ирэх сургаар улстөрийн хүрээнийхэн нэлээд бужигналдаж байсан бол энэ удаа мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрч байна.
Цагаан сарын дараа Н.Энхбаяр төрийн ордноор орох нь тодорхой. Харин ээлжит шуугианаа тарих уу, чимээгүйхэн явах уу гэдэг таамаг байна.
Зочин · 2015/02/25
Enxbayar gedeg xun yamar aguu xun be gedegiig ulam l medrex bolloo.mongoliig avarch chadax gants xun bol enxbayar.tand amjilt xusie.
Г.Батнасан · 2015/02/23
Та төрийн ордоноор битгий ороорой. Наад засаг чинь байтугай УИХ, Ерөнхийлөгч бүгд өөрсдөө унах нүхээ ухчихсан тун удахгүй ойчоод өгнө. Сүүлд нь бас л тантай холбоод унана.
Зочин · 2015/02/22
засгийн газарт ороод гарсаны дараа Сайханбилэг огцрох бий дээ...