“Чингис бонд”-ын бүх эрсдлийг бүрэн тооцсон уу?
2013/06/03
УИХ-аас өнгөрсөн аравдугаар сарын 20-нд Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолыг баталснаар эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалах үүрэг хүлээсэн юм.
Энэхүү даалгаврыг Засгийн газар амжилттай гүйцэтгэснээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд олон улсын зах зээлд “Чингис бонд”-ыг арилжаалсан.
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Чингис бонд”-ын талаар мэдээлэл хийсэн. Холбогдох хүмүүсийн тайлбарлаж буйгаар “Чингис бонд”-оос гарах эрсдлийг сайн тооцоолсон гэж байгаа.
Монгол Улсын дансанд 1.5 тэрбум ам.доллар буюу «Чингис бонд» орж ирснээс хойш олон cap өнгөрлөө.
«Монгол банк»-инд менежментийг нь хариуцуулаад өгчихсөн гээд сууж байгаа сайд нарын санаа амарч, өдөр бүр төлж байгаа 191. 917.7 мянган ам.долларыг «энэ зэргийн мөнгө бол Чингис бондын дэргэд юу ч биш» гэж юу ч эхлүүлж хийхгүй суусаар л байна.
Жилд 72 сая ам. долларыг зөвхөн хүүнд нь төлөх ёстой «Чингис бонд» энэ байдлаараа бол Монгол Улсыг өрийн хямрал руу түлхэж ч болзошгүй анхаарал татах зүйлийн нэг болсон байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эхний ээлжинд 1800 км төмөр зам, зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох засмал зам тавина. Мөн Дарханд сая тонн нефть боловсруулах үйлдвэр барина.
Хөтөлд ашиглалтанд орох хуурай аргын цементийн үйлдвэр жилдээ сая тонн цемент үйлдвэрлэнэ” гэж ярьсаар л өдийг хүрлээ.
Түүнээс гадна «Эрдэнэс Таван толгой» болон «Багануур» ХК, «Сайншанд»-ын аж үйлдвэрийн парк, төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборыг санхүүжүүлнэ хэмээн мөн ам алдсан гэхэд хэлстэхгүй биз.
Их бүтээн байгуулалтыг хийх гэсээр байтал 2013 он талдаа орчихлоо. Өдрөөс өдөрт хүү бодогдож байгаа “Чингис бонд”-ын талаар гэрээ хэлцэл хийсэн, эрхмүүд, сайд дарга нар минь юу бодсоор яваа юм бол. Энэ хий зогсолтын эрсдлээ ч мөн тооцсон гэж найдаж сууна. Мөн энэ талаар монголчуудын ихэнх нь ямар ч мэдээлэлгүй, ойлголтгүй яваа гэхэд хэлстэхгүй.
Тэгвэл энэ 1.5 тэрбум ам. долларын 500 сая ам. долларыг нь таван жилийн хугацаатай жилийн 4.125 хувийн хүүтэй, нэг тэрбум ам. долларыг 10 жилийн хугацаатай жилийн 5.125 хувийн хүүтэйгээр зээлж авсан.
Засгийн газар болон “Чингис” бондын Бодлогын зөвлөлийн шийдвэрээр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станц барихад 50 сая ам.доллар зарцуулахаар болсон. Энэ цахилгаан станцыг 2017 онд ашиглалтад оруулсан байхаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай амьдрал, түүний орчныг сайжруулах, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулж, замын түгжрэлийг арилгах зорилго бүхий “Гудамж” төсөлд бондын хөрөнгөөс 200 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэсэн.
Энэ төсөл “Хотын төв”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Хурдны зам” гэсэн гурван дэд төсөлтэй. Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн төвүүдийг нийслэл хоттой авто замаар холбохоор тусгагдсан. Энэ онд Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгуудыг хатуу хучилттай автозамаар холбох бөгөөд шинээр эхлүүлэх нийт 1800 км автозамын ажилд шаардлагатай санхүүжилт болох 570 тэрбум төгрөгийг Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн.
Мөн ноолуурын салбарыг дэмжихэд 68,8 сая доллар зарцуулна. Салбарын үйлдвэрлэл, борлуулалтын орлого нэмэгдэж 20 мянга орчим ажлын байр бий болж, орон нутагт сүлжмэл болон оёдлын үйлдвэр байгуулна. “Монгол ноосон даавуу”, “Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл” гэсэн төсөл хэрэгжүүлж, оёдлын салбараа хөгжүүлж бүх төрлийн дүрэмт хувцас, ажлын хувцас үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангах, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг нэмэгдүүлэх зорилт тавьж Улаанбаатар хот орчимд 15 ферм, олон улсын стандартад нийцсэн үйлдвэр байгуулна. Үүнд Чингис бондын хөрөнгөөс 27,7 сая ам доллар зарцуулахаар шийдвэрлсэн байна.
Яг үнэндээ энэ их мөнгийг Монгол улс хаанаасаа гаргаж, өсгөж, юунаас ашиг олж, хэзээ нь эхэлж, бүтээн байгуулалтаа хийгээд ашигтай ажиллаж эргээн төлөх нь тодорхойгүй. Дээр нь нэмж хэлэхэд үр ашгаа хурдан өгөх хэмээн нэрлээд байгаа төмөр зам, нефти, цемент боловсруулах үйлдвэрээ хурдан байгуулах хөрөнгөөс ноолуур, арьс шир, ноос гээд хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн салбарт одоогийн байдлаар 900 тэрбум хол давсан мөнгийг зарцуулчихсан байна.
Их бүтээн байгуулалтыг хийх гэж ярьж, хүлээж байх хооронд цаг хугацаа явж, өдөр хоног ээлжилсээр хагас жил өнгөрчихлөө. Энэ хий зогсолт, ашиг олоогүй хүү төлөлтийн энэ эрсдлийг лав тооцоогүй гэдэгт итгэлтэй байна. Өнгөрөх өдрийн тоогоор өнөөх “Чингис бонд”-ын хэцүү үнэрт болох хүүгийн хэмжээ нэмэгдсээр л. Төлөгдөх өрийн хэмжээ нэмэгдсээр байгааг мэдсээр байж бид бүх эрсдлийг тооцсон гэх эрхмүүдийн санааг ойлгоход бэрх санагдаж байна. Хэзээнээс бид их бүтээн байгуулалтыг өрнүүлж, хөгжүүлж, ашиг орлогыг их хэмжээгээр олж, их эзэн Чингис хааны нэрээр нэрлэсэн “Чингис бонд”-ын их өрийг дарж дуусгах вэ.
Я.Соёлоо
moldova news · 2013/07/12
MlJ*26 Fantastic blog.Much thanks again. Want more.
news · 2013/07/09
Hh*iad Really enjoyed this blog.Much thanks again. Really Cool.
Зочин · 2013/06/04
ЗХУ болон ОХУ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна.Сертификат МКПЭ при МКС Инкорвуз-XXIМеждународная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании и учёных степеней (Комиссия) при Международном Координационном Совете ИНКОРВУЗ-ХХI Доорхи хаягаар холбоо бариарай:И-мэйл: ***[email protected]