Ноён ногооныг “дөнгөлж” чадахгүй нь ээ
2015/03/31
"Ноён ногоон"-ы амыг татаж хазаарлаж чадахаа байсан бололтой. Төгрөгийн ханшийг бууруулж, өөрийн дархлаагаа тогтоож чадсан гээд хэлчихэд буруутахгүй биз ээ.
Одоогоос 6 жилийн өмнө төгрөгийн ханш 30 гаруй хувиар уруудсан. Харин сүүлийн хоёр жилд төгрөгийн ханш 50 орчим хувиар унасан үзүүлэлттэй байгаа. Он гарсаар ам.долларын ханш багагүй өссөн. Энэ оны сүүлээр 1980 орчим төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш өнгөрсөн долоо хоногт 2000 хүрсэн ч жоохон буусан юм.
Харин энэ долоо хоногоос гадаад валютын ханш бага зэрэг суларчээ. Өөрөөр хэлбэл, ам. долларын ханш өнгөрсөн долоо хоногоос 9-13 төгрөгөөр буурав. Одоогийн байдлаар Монгол банкнаас нэрлэсэн ханш 1984 төгрөгтэй тэнцэж арилжааны банкуудын зарж байгаа долларын ханш 1983-1989 төгрөгтэй тэнцлээ. “Найман шарга” зах дээр долларын ханш 1987 төгрөг байна.
Энэ хавар доллар 2000 давж магадгүй гэсэн таамагийг эдийн засагчид дэвшүүлсэн. Тэгвэл ам. долларын дөнгөлж буулгаж чадахгүй нь ээ. Он гарсаар нэг ч удаа олигтой буугаагүй ханшийг дөнгөлж хязаарлах хүн алга. Эдийн засаг хямарсан хөрөнгө оруулалтаа татах хүчийг үүсгэх гээд л ярихаас өөр дэвшилттэй зүйл Шийдлийн Засгийн газраас гарсангүй. Үгүй ядаж долларын өсөлтийг барих талаар ганц ч үг унагахгүй суусаар л байна.