Ерөнхийлөгчийг хүмүүжүүлэгч
2015/04/08
Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулчихаад “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа шиг “Одоо минийх боллоо” гэж суусан Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаан дээр санаандгүй хатуу сургамж авсан юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга “Та юунд энэ УИХ руу нулимж байдаг юм бэ? Өнөөгийн энэ улстөрийн хямрал, үүний шалтгаан нь та. Энэ бол таны 25 жил тарьж ургуулсан үр, таны 25 жилийн ажлын үр дүн. Энэ улс чинь эзэнтэй, парламентын засаглалтай юм шүү. Та тайлангаа яагаад тавихгүй байна. Хуулиар Та УИХ-д ажлаа хариуцах ёстой, тэр тайлангаа тавь” гэж хатуу шаардсан. Энэ үг УИХ-ын бүх гишүүдэд “Хэн нь эрх баригч вэ?” гэдгийг сануулсан үйл явдал болж, тэр орой бүгдээрээ бүр АН-ынхан ч оролцож Г.Уянга гишүүний үгийг тэмдэглэжээ. Ард түмний дунд тархсан ойлголтоор Ерөнхийлөгч халдашгүй дархан эрхтэй, төрийн тэргүүн гэгддэг ч Монгол Улсын Үндсэн хуулиар парламентын засаглалтай улс учраас Ерөнхийлөгч жил бүр УИХ-ыд тайлангаа тавих хуультай гэдгийг Монголчууд тэгэхэд л мэдсэн юм.
Ерөнхийлөгч чуулганаас тэгсгээд гарсан бөгөөд маргааш нь бичгээр тайлан хүргүүлсэн байна. Гэвч энэ нь хангалтгүй байсан бололтой Г.Уянга гишүүн Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг тавина гээд “Үндсэн хууль” зөрчсөн хэд хэдэн алхам хийсэн гэж мэдэгдсэн билээ. Удалгүй иргэд Ерөнхийлөгчийн “Үндсэн хууль зөрсөн эсэх” асуудлаар цэцэд хандаж маргаан үүсгэсэн юм. Учир нь УИХ гишүүн цэцэд хандахыг хуулиар хорьсон байдаг.
Үүний дараа л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулган нээгдэхээр тайлангаа тавина гэж мэдэгдсэн ба энэ баасан гарагт тайлангаа тавихаар товложээ. Харин энэ зуур парламент ба цэц, Ерөнхийлөгчийн институцийн хооронд маргаан дэгдээд байна. Парламентын гишүүд тайлангийн үеэр асуулт асуух эрхтэй гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгч асуулт асуулгахгүй байхаар бүхнийг хийж байна. Хэрэв З.Энхболд Ерөнхийлөгчийг хамгаалж гарахгүй бол огцруулж оронд нь Р.Амаржаргалыг томилуулахаар болсон гэсэн мэдээлэл улстөрийн хүрээнд яригдаж байна.
Энэ маргаанд Засгийн газар ч татагдан орсон бөгөөд “Оюу толгой” төслийн асуудлаар хууль зүйн болон олон нийттэй харилцах асуудлаар зөвлөгөө авах зорилгоор 17,5 тэрбум төгрөг төсөвлөсөн нь илэрч улстөрийн хямрал хурцадсан билээ.ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогтыг парламент хамгаалж үлдсэн ч энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй гарцаагүй холбох олон мэдээллүүд хөвөрч байна. Р.Пэйнтэр бол АНУ-ын ТЕГ-ын мэдээлэгч агаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой эртний гүн гүнзгий холбоотой тухай материалууд хэвлэл мэдээллээр тасралтгүй гарч байна. Мөн “Оюу толгой” төслөөс худалдан авсан байрныхаа мөнгийг шилжүүлсэн асуудал ч тархаад байна.
Харин ангийнхан нь Г.Уянга гишүүнийг “Ерөнхийлөгчийг хүмүүжүүлэгч” гэж нэрлэдэг болжээ. Ардчилсан хувьсгалаас хойшхи 25 жилийн хугацаанд нэг ч Ерөнхийлөгч УИХ-д тайлангаа тавьж байгаагүй, өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн энэ заалтыг мартчихаад байсан юм. Харин анх удаа УИХ-ын гишүүн Г.Уянгын шаардлагаар Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж парламентын хуралдаанд тайлангаа тавих гэж байгаа нь энэ долоо хоногийн улстөрийн хамгийн чухал үйл явдал болох юм.
Хэрэв Ерөнхийлөгчийн тайлангийн талаар УИХ-д хэлэлцүүлэг явагдахгүй бол тайлан тавих буруу жишиг тогтож мэднэ гэж хуульчид сануулж байна. Ерөнхийлөгч УИХ-д тайлангаа тавьж байгаа нь ард түмэнд тайлагнаж байгаа хэрэг, төлөөллийн ардчиллын зарчмаар тайланг ард түмнээс сонгогдсон УИХ-д тавих ёстой гэсэн агуулгаар энэ заалтыг Үндсэн хуульд оруулсан гэсэн тайлбар гарч байна. Тиймээс ард түмэнд тавьж буй тайлан асуулт хариултгүй өнгөрвөл жинхэнэ утгаараа “Дүр эсгэсэн ардчилал” бий болсныг харуулна.
Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг байнга тавьж, маш хүчтэй шахалт үзүүлснээр “өөрчлөх ёстой” гэсэн шийдвэрийг парламентаас гаргуулчихаад байгаа Г.Уянга гишүүн шүүмжилдэг Үндсэн хуулиа хуулиа цэцээс ч илүү сахиулж байна гэж гишүүд тоглоом хийдэг болжээ.
Х.Сүрэн
Зочин · 2015/04/14
Уянга ухаалаг хандсан үнэхээр талархсан. Тайлан дээр элдэв хэрүүл уруул хийсэнгүй, олон хүн Ерөнхийлөгчээс эвгүй асуулт асууна гэж бодсон гэвч бас тэгсэнгүй, харин өөр нөхөд дүйвээнээр ********ан дөвчигнөв үү дээ. Хариуд нь Элбэгдорж бас баярлалаа гэж байгаа харагдсан. Ямар боловч тайланг хэлэлцэх маш зөв жишиг тогтоолоо. Ерөдийн журмаар асуулт хариулттай, цагийн хязгааргүй, нээлттэй тайлан тавих болсон, үүнд Уянга, Нямдорж хоёр их үүрэг гүйцэтгэлээ. Одоо Оюутолгойн ширэн дансыг шиллэх, хамтаараа нийлж ярилцах цаг болсон гэдэг үнэн. Тэр ширэн данс ил болбол Баярын байраас авахуулаад Элбэгээгийн байр, бас бус хэвлэл мэдээллийг худалдаж авдаг мөнгө төгрөгийн асуудал ил болох юм байна шүү.
зочин · 2015/04/11
Уяангаад амжилт хүсэе.Ард түмэн дэмжиж байгаа шүү.
зочин · 2015/04/11
Уяангаад амжилт хүсэе.Ард түмэн дэмжиж байгаа шүү.
зочин · 2015/04/11
Уяангаад амжилт хүсэе.Ард түмэн дэмжиж байгаа шүү.
зочин · 2015/04/11
Уяангаад амжилт хүсэе.Ард түмэн дэмжиж байгаа шүү.
Зочин · 2015/04/09
demjij bn
Зочин · 2015/04/09
УЯНГАА БИТГИЙ ШАНТАРААРАЙ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД БИД ДЭМЖИЖ БАЙДАГ
Dorgio · 2015/04/09
ene ****** odoo end tend ochj eliirch guihee bolimooor yum aaa olnii doog bolj duusl****d huurhii
jadamba · 2015/04/09
HEN CH UG HELEH ERHTEIL DEE THDEEE ENE UYANGA UURUU YU HCHIHEED INGJ HUN HUNLUU USCHEED YVDG HUUHEN BE? TURIIN TERGUUNEE OGTSRUULNA CH GEH SHG EHLEED UURINHUU HSN AJLIIN TAILANG TAWIBAL ZGRSENDEEE
qq · 2015/04/09
Босоо ****** монголынхны улыг долоогч
Coyu · 2015/04/09
ЮУ ЮУ Ч БОЛООГҮЙ БХД НИЙГЭМД БУРУУ ХАНДЛАГА ТӨРҮҮЛЭХЭЭ БОЛЬМООР ЮМ 10ЖИЛИЙН ЮУГАА МЭДКҮ ЖААХАН ХҮҮХДҮҮД ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭ ҮЗЭН ЯДААД ЯВЖ БНА ЭНЭ НИЙГМИЙН ЗӨВ ЛОГИК МӨН ҮҮ
Зочин · 2015/04/09
Erunhiilugch 4.10nd tailangaa tawina gsn shuu dee ymr tavihgui gtsen bgaa bhs or undesgui yum bichj suuh zavtai setguulch veee
Зочин · 2015/04/09
hen hen n ajilaa medeed yvchihdag bol dra n iim asuudal grkun oilgomjtoishd ygd humuus iim bdn bloo eruuusuu oilgohkuumooo
Зочин · 2015/04/09
Solior naad uyangaa hol ochj **** gj hel arai zadarch bna
Зочин · 2015/04/09
Uyangiig demjij baina. Elbegdorj hevlel medeellihentei huivaldaj ****an oron zai cag avch Tv eer hudlaa saihan gancaaraa yarij ard tumniig huurch hoshgiruuldag odoo boloo. Odoo shuud asuult hariult tailan tavihiig n harii.
kkkk · 2015/04/09
yg unen demjii
kkkk · 2015/04/09
yg unen demjii
Зочин · 2015/04/09
UIH d hedeh uls torchid baigaa tuunii 1 ni Uynga yah argagui mon Uynga gishuun shig shudarga gishuudiig demjij baina uls eh orniihoo toloo amia ch il hairlagch gishuudediig demjij baina Minii eh orni gazar shoroonoos burhan guisan ch buu og...
Зочин · 2015/04/09
zuv zuv demjij bn erunhiilugch yagaad gishuudiin asuultaas aigaad bgaag l oilgohgui bn da
Зочин · 2015/04/09
zuv zuv uzelts
Зочин · 2015/04/09
Иргэдийн сэтгэлд нийцэж байна. Эцэстээ монголчууд ажилгүй залхуугаас хөгжихгүй байна гэж ярьдаг нь худлаа юм байна, бидний хөдөлмөрийн үр шимийг дээр зайдалсан хэд хэдэн зуун сая төгрөгөөр, хэдэн сая до********аар нь хулгайлж хумсалж, бүсээ тасартал таргалж байдгийг ойлгож аваад байна. Үнэхээр иргэд бид 25 жил нүдэн балай чихэн дүлий явжээ. Гэтэл Уянгын өгч буй бүх мэдээллийг үзээд шүоконд орж цочирдож байна. Уянга дандаа баримттай, цаасан дээр мөртэй луйвар үзүүлдэг. Харин одоо би нэг юмыг гайхдаг. Уянгын энэ их мэдээллийн мөрөөр манай хууль хяналтын байгууллага яагаад ажилладаггүй юм бол? гэж. Бараг л бүх баримтыг нь бэлтгээд өгч байхад бид шуугиад л өнгөрч байна. Эцсийн дүндээ ямар дүгнэлтэд хүрсэн гэхээр Энхбаярын үсээс хэрсэн аалзны тор өдгөө өргөст тор болж, биднийг хүлжээ гэж ойлгосон. Тиймээс Уянга гишүүн Үндсэн хуулийг өөрчлөх замаар энэ нийгмийг үндсээр нь өөрчлөх ёстой гэдэгтэй санал нэгтэй байна. Уянга хоёр жилийн өмнө л хэлсэн байсан, бүр 2012 онд оруулсан хуулийнх ажлын хэсгийг ахлах хүн олдохгүй байна, Шударга ёс эвслийн хуулиудыг батлахгүй бол эвслээс гарна гэж байсан. Энэ аалзны торчингууд хэзээ ч Уянгын хуулийг батлахгүй,тэгж хүзүүндээ олс угладаг тэнэг байхгүй. Эд нар тэнэг хүмүүс биш, хамгийн нарийн ухаантай хувалзнууд шүү.
Зочин · 2015/04/09
энэ хууль санаачилж чадахгүй штээ
Зочин · 2015/04/09
Уяангын зөв. Насаараа суусан УИХ ын гишүүд олон. Ямар ч үр дүнгүй УИХ д суух хэрэг байна уу? Оюу толгойн гэрээг монголд ашиггүй хийж байхад эс**********цсэн УИХ ын гишүүн байна уу? Цөөхөн байнгаа
Зочин · 2015/04/09
больдоо Уянга гишүүнийг дэмжиж байна. Бидний өмнөөс дуугарч чаддаг ганц хоёр хүн ИХ -д байгаа нь сайн хэрэг Тэгэхгүй бол ЭЛБЭГЭЭ биднийгээ хошгируулаад худлаа малилзаад явж байх байсан
Зочин · 2015/04/09
Uyanga gishuun shudarga zov yum hiij bna iim yum hiikh osoltoi sh dee mongolchuud shudarga hunee uzen yaddag. guriltai hoolnii ulgerees salj busad ulsiin sain yumiig huulbarlan hereglekh heregtei.ard tumniig tolooj baigaa hun shu demjij bnaa
ХоролмааЗочин · 2015/04/09
Уянга гуай, өөрөө ард түмэн наалдсан ямар хуулийн төсөл санаачлан түүнийгээ батлуулсан гишүүн бэ. Хов,*******, хэрүүл биш ард түмэнд нэн чухал хууль хэрэгтэй байна. Сүүлдээ, таны мэдэгдэл бүрт хэрүүл, талцал, өшөө, хорсол агуулж байгаа нь иргэдийн сэтгэлд нийцэхгүй байна.