Наадаад өнгөрөх 50 тэрбум
2013/06/05
Монголын үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 92 жилийн ой уламжлал ёсоор ирэх 7-р сарын 11-13 нд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулж Засгийн газраас баяр наадмыг зохион байгуулах хороог томилж зардал мөнгийг урьдчилсан байдлаар төсөвлөөд байгаа. Энэ жилийн баяр наадмын төсөв өнгөрсөн жилийнхээс 50 дахин их буюу 50 гаруй тэрбум төгрөг төсөвлөөд байна.
Өнгөрсөн жилийн баяр наадмыг 900 орчим сая төгрөгөөр тэмдэглэж өнгөрүүсэн байх юм. Монгол улс түүхэндээ анх удаа баяр наадмаа ийм их зардал гарган тэмдэглэхээр болоод байна. Харамсалтай нь гуравхан өдөр баярлаад өнгөрхөд ингэж их зардал гаргах шаардлага байна уу?. Монгол улс маань ингэтлээ баян орон болоо юу? эсвэл эрхтэн дархатнуудын хээнцэрлэл, хээрхэл, хийрхэл нь дэндээд ашиг сонирхолд автаад байна уу? гэсэн хар хэн хүнд төрөөд байгаа нь нууцгүй юм. Ард түмэн ядуу анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй байхад ийм их мөнгөөр баярлаж цэнгэх шаардлага байна уу? Үгүй юу? ямарч ашиг орлого олж зардлаа нөхөхгүй зүйлд хэдэн арван тэр бумаар нь зарцуулж тэрч бүү хэл нөгөө цуутай “Чингис” бондоос гаргаж байгаа сураг чих дэлсэх боллоо. Сайхан баярлаж болно гэхдээ биднийг баярлаж байх хооронд өрийн хүү цаг минутаар өссөөр байгааг ухаарч л баймаар юм.
Ер нь 50 тэрбумаар юу хийж, бүтээж болох вэ? Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүдэд цэцэрлэг хүрэлцэхгүйгээс болж нялх хүүхдээ гэртээ орхиод явж чадахгүй эцэг эхчүүд ажил хийж амьдарлаа дээшлүүлж, улс эх орондоо өөрийн хувь нэмэрийг оруулахын оронд гэртээ хүүхдээ хараад сууж байна. Маш олон залуус өөрийн гэсэн орон гэргүй нийтийн байр, хажуу өрөө түрээслэн цалингаас цалингийн хооронд сайхан байр оронтой болох бүтэшгүй мөрөөдөлд автан урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн амьдарч байна. Энэ мэт нийгэмд нэн түрүүн шийдэх маш олон ауудал байна.
Уг нь энэхүү 50 тэрбум төгрөгөөр нэгдүгээр төрөхийн өргөтгөл шиг таван барилга, эсвэл гэр хороололд 100 цэцэрлэг , ерөнхий боловсролын 10 сургууль барьж болох талаар эдийн засагчид мэдээлэл хйисэн байсан. Албаныханы яриагаар Хүй долоон худагт 7000 гаруй авто машины зогсоол шинээр байгуулж, зөөвөрлөж угсрах боломжтой 3000 гаруй тохилог суудлыг байгуулах юм байх. Мөн наадамчдын зорчих болон үйлчилгээний хэсгүүдэд эко хавтан тавьж, нийтийн бие засах газруудыг нэмэгдүүлэх, 361-ийн гармаар хүй долоон худагруу шинэ автозам тавих гээд л их л ажил хийхээр төлөвлөөд байгаа тухай ярьж байсан.
Ер нь бид нийгмийн дундаж давхрагыг олшруулах иргэн бүр боломжийн амьдралтай сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлж хөгжилтэй Монгол улсыг бий болгохын тулд бүсээ чангалж иргэдрүүгээ чиглэсэн тэдэнд ойрхон бодлого боловсруулж хөрөнгө мөнгөө чиглүүлэх хэрэгтэй. Баярлаж цэнгэхдээ ингэж их зардал гарган бялуурах хэрэггүй. Хаа байсан хүй долоон худагт жилийн гуравхан өдөр хэрэглэх бүтээн байгуулалт хийснээс цэцэрлэг, сургууль, орон сууц гээд нийгмийн тулгамдсан асуудлаа эхлээд шйидвэрлэх нь чухал санагдана.
Нийтлэлч. Ж.Жамбалдагва