“Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа 100+” ёслолын ажиллагаа боллоо
2015/04/22
УНТЭ 2006 оны 8 дугаар сарын 09-ний өдөр эрхтэн шилжүүлэх үндэсний багийнхан анхны бөөр шилжүүлэх мэс заслыг амжилттай хийж байсан түүхтэй. Энэ үеэс хойш буюу өнөө өглөөний 07,00 цагт Бөөр шилжүүлэн суулгах багийнхан 100 дахь хагалгаагаа амжилттай хийсэн байна.
Энэ хүрээндээ 100 дахь хагалгаандаа зориулсан хүндэтгэлийн самбар байршуулах, шавь тавих ёслолын ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УНТЭ-ийн ерөнхий захирал,АУ-ны доктор Б.Бямбадорж, Хүний гавьяат эмч Л.Жамбалжав, УНТЭ-ийн бөөрний мэс заслын клиникийн зөвлөх эмч Д.Нямсүрэн нарын албаны хүмүүс оролцсон юм. Тус эмнэлэг эмч нараа Хятад, Солонгос, Тайланд, Банконг, Англи, Финлянд улсад сургаж туршлагажуулснаар өнөөдрийн ийм амжилтанд хүрэхэд нөлөөлжээ. Мөн энэхүү технологийг нутагшуулахад Англи, БНСУ-ын эмч сувилагч мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөр шингэсэн байна.Цаашид 100 дахь бөөр шилжүүлэн суулгах хагалгаа, 20 дахь элэг шилжүүлэн суулгах хагалгаа 2 дахь ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнүүд хийгдэхээр төлөвлөгджээ. Энэ үеэр УНЭТ-ийн Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч Д.Баян-Өндөрөөс цөөн зүйлийг тодрууллаа.
-Манай иргэдийн дунд бөөрний өвчлөл хэр их байна. Ялангуяа энэ хагалгааны дараа юун дээр анхаарах ёстой вэ?
- Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх шаардлагатай хүн монголд олон бий.Яагаад гэвэл донорын асуудал шийдэгдээгүй байгаа. Харин гадаадын орнуудад хүн өөрийнхөө донор байх эрхийг бий болгосон байдаг. Хэрэв надад эрсдэл бий болох тухайлбал тархи үхэх шалтгаан гарах юм бол миний эд эрхтэнг бусад хүнд шилжүүлэн суулгаж амийг нь аварч болно гэсэн донор карт гэж байдаг. Тиймээс энэ картыг манай улсад нэвтрүүлэх, сурталчилгаа хийх шаардлага их байгаа. Испани улс донор карттай болсноор эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа, бусад хүмүүсийг аврах, эд эрхтэн дутагдалтай төгсгөлийн шатанд орсон хүмүүсийг эрүүл болгоход эрчимтэй ажиллаж байна. Харин манай улсын хувьд үүний араас явахад боломжгүй гэх зүйл байхгүй.
-Дэлхий нийтэд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа ямар түвшинд байдаг юм бэ. Үүнээс манайд ямар хувьтай байдаг юм бол?
-Манайх нэг сая хүнд оногдож байгаа бөөр шилжүүлэн суулгах статистик тоогоор 43 -т явж байгаа. Харин сүүлийн гурван жилийн тоог нэмэх юм бол урагшлах ёстой байх гэж бодож байна. Харин дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нэлээд багасах болов уу. 3 сая хүн амтай манай улсад 100 хагалгаа гэдэг бол өндөр тоо.
-Цаашдаа энэ эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй болгох тал дээр юу хийх вэ?
- Эрүүл мэндийн тенологи, эмчилгээ, стандарт таван жилээр шинэчлэгдэж байдаг. Бидэнд хөрөнгө оруулалтууд сайн хийгдсэн боловч энэ нь шат дараатайгаар шинэчлэгдэх ёстой. Хөгжлөө дагаад шинэчлэгдээд байх юм бол бид энэ хөгжлийг гүйцнэ гэсэн бодолтой байдаг.
Д.Нэргүй
DR. ADITY · 2024/08/24
DR PRADHAN · 2022/10/20
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин · 2015/04/24
Сайн байна уу. Бид таныг үндсэн ажил бизнесээ эрхлэхийн зэрэгцээ боломжийн нэмэлт ашиг орлого тасралтгүй олох, амьдрал ахуйдаа нэмэр болох, ц******ид хөгжин дэвших ажлын байрны санал тавьж байна.
Аливаа бизнесийг шинээр эхлэхэд бизнес санаагаа олох, тухайн зах зээлд нэвтрэх, эхлэлийн нэлээд хэмжээний хөрөнгө ********дагдах, ажлын байртай болох, түрээслэх, олон янзын зөвшөөрөл, дүгнэлтүүд гаргуулж авах зэрэг шат дараалсан олон асуудлууд нь шинээр бизнес эрхлэх гэсэн хэнийг ч болов буцаж, няцахад хүргэж байдаг билээ.
Тэгвэл бид дээрх бүх асуудал, бэрхшээлүүдийг бүрэн цогцоор нь шийдсэн тул та хүсвэл санаанд оромгүй бага хөрөнгө оруулалтаар шинэ, давхар бизнес эрхэлж, байнгын нэмэлт орлого олох ажил хийж болохоор байна. Жич: 94448429 утсаар холбогдож ирж уулзана уу.
Зочин · 2015/04/23
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/23
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/23
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/22
mungu oloh hamgiin engiin arga shvv.http://theinvitepay.com/?ref=614