Монголчуудын “урт гар” чих халууцуулна
2015/04/27
Сүүлийн хэдэн өдөр БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууд хулгай хийгээд баригдсан, зугтаасан гэх мэдээлэл байнга гарах боллоо. Монголчуудын хамгийн ихээр ажиллаж амьдарч байгаа тус улсад элэг нэгтнийхээ нүүрийг түлж, явах газрын хэмжээ, амжилтыг богиносгож байгаа монгол хүн их болж байна. Хамгийн сүүлд Солонгосын Жонг-жү хотын цагдаагийн газар хулгай хийж байсан Монгол улсын иргэн эхнэр, нөхөр хоёрыг саатуулсан тухай өчигдөр мэдээллээ.
Тэд 2009, 2010 онд аялал жуулчлалын визээр Солонгост ирсэн боловч эх орондоо буцалгүй хууль бусаар амьдарч байсан 32 настай Б, 32 настай А нар ажээ. Эхнэр нөхөр хоёр өнөөг хүртэл Чонг-жү хотод амьдрахдаа Их дэлгүүрүүдээр хэсч, нийт есөн удаагийн үйлдлээр гутал, хувцас, нүдний шил зэрэг 1 сая 370 мянган воноор үнэлэгдэх эд зүйлсийг хулгайлсан болохыг цагдаагийнхан илрүүлсэн байна.
Хулгай хийсэн Монгол улсын иргэн гэр бүлийн хоёрт холбогдох хэргийг хуулийн дагуу шийдэж, зохих хариуцлага хүлээлгэсний дараа Чонг-жү хотын Цагаачлалын албанд шилжүүлж, эх оронд нь албадан буцаана гэжээ. Энэхүү мэдээллээс өмнө мөн тус улсын Кёнгиду ,Янгжү дүүргийн цагдаагийн газар хулгай хийсэн хэргээр Монгол улсын иргэн 25 настай А гэгчийг цагдаагийнхан баривчилсан. Тэрээр нутаг нэгт хоёр залуугийн хамт 3 сарын 7-ноос эхлэн 4 сарын 16-ны өдрүүдийн хооронд Янгжү дүүрэг дэх гадаа гудамжинд байрлуулсан автомашинуудын цонхыг хагалан дотор нь байсан барилгын голдуу зориулалттай 10 сая орчим воноор үнэлэгдэх багаж хэрэгсэлүүдийг , нийтдээ 7 удаагийн үйлдлээр хулгайлсан гэх мэдээлэл гарсан юм. Энэ мэтчилэн монголчуудын хулгайн хэргийн талаарх мэдээлэл энэ онд гэхэд л гурвантаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
Хулгай хар мөртэй гэж монголчууд үздэг. Үнэхээр хулгай хийсэн гэх гэмийн цаанаа амьдрах, сурахын төлөө зүтгэж монголчуудынхаа замд бүдгэрч байдаг гэдгийг санах хэрэгтэй.
Зочин · 2015/04/29
төр өөрөө ард түмнээсээ хулгайлаад байхад, юун төр хулгайчидтайгаа тэмцэх вэ, монгол бол хулгайчдын орон, дарга нар байгууллагын мөнгөнөөс хулгайлна, ажилтнууд нь багаж, материал хулгайлна ... ************ой хүмүүсийн солонгос кино үзэж өөрсдийнхөө алтан цаг хугацанаас хулгайлна ... бүтэхгүй ээ
Зочин · 2015/04/28
hugiin hulgaich nar muruuruu amidralaa bosgoh gej yavaa busdiigaa **** yumaa end irheer ni hulgain hergeer hii
Зочин · 2015/04/28
Эх орныхоо нэр төрийг гутаасан иргэнд төр хатуу хандаж хариуцлага тооцох хэрэгтэй. Толгойгий нь элээд байвал давраад л байдаг өөдгү нөхөд олон бий дээ.