Д.Чинзориг: Ц.Анандбазарт луйвардуулаад 12 жил заргалдаж байна
2015/06/05
түүнийг хэргээс мулталдаг гэнэ-
“Содмонгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазартай холбоотой асуудал аль эрт 2003 оноос хуулийн байгууллагаар шалгагдаж эхэлжээ. Гэвч тэгсгээд л сураг алдардаг гэнэ. Харин хэн, юуны учир Ц.Анандбазарыг ийн хэрэг төвгөөс холдуулж дөнгөөд байдгийг иргэн Д.Чинзориг олон нийтэд дэлгэлээ. Тэрээр “Би Ц.Анандбазарт луйвардуулсан талаараа сонгуулиас бүр өмнө, тодруулбал 2003 оноос ярьж, заргалдсаар өнөөг хүрсэн. Зөвхөн 2012 онд яриад эхэлсэн юм биш. Өмнө нь юуны учир хохирогч болоод явж байгаагаа хэвлэлд ярьж байсан. Аль эрт 1995 онд би “Содмонгол” компанийг байгуулж байлаа. Гэтэл Ц.Анандбазар “Содмонгол групп” гэдэг компани байгуулж 1999 оноос хойш миний компанийн нэрийг ашиглан их хэмжээний мөнгө, хөрөнгийг минь луйвардсан хүн” гэж хэвлэлд ярьжээ.
Өөрөөр хэлбэл, Ц.Анандбазар 1999 онд “Содмонгол” компанийн захирал Д.Чинзориг гэгчээс их хэмжээний мөнгө, хөрөнгө залилж авсан. Ингэхдээ байгууллага, компаниудыг ч хохироосон гэдэг. Энэ бүхэн цааш эцэслэн шийдэгддэггүй нь өдгөө Нийслэлийн прокуророор ажиллаж буй Б.Бат-Оршихтой холбоотой юм байна.
Ц.Анандбазарыг гурван ч удаа хуулийн байгууллагын хараа хяналт, шалгалтаас мулталж авсан гурван ч баримт байдгийг иргэн Д.Чинзориг хэлж байгаа юм.
Нэг. Улсын мөрдөн байцаах газраас 2003 оны тавдугаар сарын 2-нд “Содмонгол” компанийн захирал Д.Чинзоригийн гомдлоор болон “НИК” ХК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа удаа дараагийн үйлдлээр байгууллагын өмч хөрөнгө ашигласан үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн 263, 148 дугаар зүйлийн 263,2 148,3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс зарим үйлдлийг нь 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд прокурор нь хэрэгсэхгүй болгосон байна. Үүнийгээ 2004 оны нэгдүгээр сарын 12-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон шүүх хурал дээр улсын яллагч яллахаас татгалзсан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж байв. Тэр үед улсын яллагч нь Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Б.Бат-Орших байлаа.
Хоёр. Д.Чинзориг дахин гомдол гаргажээ. Үүнд нь 2010 оны аравдугаар сарын 25-нд Нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит төлөөлөгч Ш.Сүхбатаас хариу өгчээ. Ш.Сүхбат прокурорын хариунд “...УЕП-ын газарт таны гомдлын дагуу эрүүгийн 346128 дугаартай хэргийг хянаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 359 дүгээр зүйлийн 359.2-т зааснаар шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн үйл ажиллагаа үүсгэж гомдолд бичигдсэн асуудлуудыг шалгуулахаар прокурорын даалгавар бичсэн болохыг мэдэгдье” гэсэн байв. Ингээд Ц.Анандбазарыг шалгаж эхлэх гэтэл УЕП-ын туслах, Шүүхэд төлөөлөх хэлтсийн дарга Б.Бат-Орших 2010 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Шинээр нөхцөл байдал илэрснээс үүсгэсэн хэргийн ажиллагааг зогсоох тухай тогтоол гаргасан байна. Ингэхдээ “Д.Чинзоригийн гаргасан гомдолд дурдсан асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд шалгаж, шүүх нотлох баримтуудаа үнэлэлт дүгнэл хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх 360 дугаар зүйлийн 360.2 дахь заалтыг удирдлага болгон үүсгэсэн хэргийн ажиллагааг зогсоосугай” гэчихэв. Уг нь, Ш.Сүхбат прокурор болохоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 359 дүгээр зүйлийг удирдлага болгон хэргийг шалгуулъя гэсэн. Гэтэл Б.Бат-Орших энэ хуулийн 357 дугаар зүйлээр шалгах үндэслэлгүй байна гэжээ. Тодруулбал, Ш.Сүхбат прокурорын удирдлага болгосон 359.2-т “Энэ хуулийн 357 дугаар зүйлд дурдсан үндэслэлийн аль нэг нь байвал прокурор шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, уг байдлыг мөрдөн шалгах, эсхүл энэ талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид даалгавар өгнө” гэж заасан. Харин Б.Бат-Оршихын үндэслэсэн 360.2-т “...Хэргийг сэргээх үндэслэл тогтоогдоогүй бол прокурор үндэслэл бүхий тогтоол гаргаж, хэргийн ажиллагааг зогсоох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргаж болно” гэж заасан. Мөн тэрээр шалгах үндэслэлгүй гэхдээ ганц 357.1.1-т “...гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, түүнчлэн хуурамч эд мөрийн баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж тогтоол, магадлал гаргасан нь тогтоогдсон бол” гэдгийг баримталсан гэсэн. Гэтэл Ш.Сүхбат прокурор зөвхөн 357.1.1 биш 357 дугаар зүйлийг бүхэлд нь дурдаад Ц.Анандбазарт холбогдох хэргийг шалгах даалгавар бичжээ. Харамсалтай нь үүнийхээ төлөө Ш.Сүхбат прокурор ажлаасаа халагдсан гэдэг.
Гурав. Сүүлд Д.Чинзориг мөн л гомдол гаргаж, Ц.Анандбазарыг АТГ шалгаж эхэлсэн. Энэ нь цаг хугацааны хувьд 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө таарсан учир улс төрийн шалтгаанаар баригдсан мэт болгож харагдуулах оролдлого хийх болсон. Тухайн үед баривчлагдсан асуудлыг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат 2012 оны наймдугаар сард хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудад мэдээлэл өгөхдөө хэлж байсан. “Ц.Анандбазарыг 2012 оны тавдугаар сард хээл хахуулийн хэргээр баривчилсан. Шалгалтын явцад тэрээр нэр дэвших гэж буй Дорноговь, Говьсүмбэр аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг хадгалж байсан нь илэрсэн. Ийм учраас Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн. Харин бидний шалгаж байсан асуудлыг Нийслэлийн прокурорын газраас татаж, хэрэгсэхгүй болгосон” гэж сэтгүүлчдэд ярьсан байдаг.
Ийм маягаар прокурор албан тушаалаа ашиглан жирийн иргэнийг давхар хохироожээ. Ер нь Б.Бат-Оршихын хувьд Ц.Анандбазарын гар хөл болсоор ирсэн. Энэ хоёр хүний хооронд мөнгө төгрөг өгч авалцдаг, нэг нь нөгөөгийнхөө гэм бурууг хуулийн өмнө булзааруулдаг холбоо байна гэж хардах үндэслэл байгаа юм.
Прокурорын байгууллага бол босоо тогтолцоотой. Анхан болон дунд шатанд асуудлыг хуулийн хүрээнд шийдчихье гэсэн чин хүсэлтэй, өргөсөн тангарагтаа үнэнч прокурор олон бий. Гэтэл дээд шатны прокурор харьяаллыг зөрчин хэргийг өөр дээрээ авч “Хэргийг хэрэгсэхгүй болго, ингэж шийд” гэж үүрэг даалгавар өгдөг нэг жишээ бол энэ. Б.Бат-Орших ийм маягаар удаа дараа хууль зөрчиж, албан тушаалаа урвуулан ашиглажээ.
Түүнчлэн Б.Бат-Орших прокурорын үйлдлийг Улсын Ерөнхий прокурортой холбож ойлгож болно. Өмнө нь, Улсын Ерөнхий прокурор байсан хүмүүс түүнд хяналт тавьдаггүй байх холбоо сүлбээ байсныг үгүйсгэхгүй. Янз бүрийн л юм сонсогддог. Харин М.Энх-Амгалан прокурор яах бол.
Ц.Анандбазарын хувьд прокурорын байгууллага дахь хамгаалалт нь суларсан учир үтэр түргэн УИХ-ын гишүүн болохоор зүтгэж эхэлсэн гэх. Тэрээр өнөөдөр Дорноговь аймагт сурталчилгаагаа бараг л хийгээд эхэлжээ.
Б.БОЛД
Зочин · 2015/06/06
bas neg luibarchin heregtei gej uu oyun***** gar*** aa chi tsadaa biz dee odoo yah geed baigaan
Зочин · 2015/06/06
үүнийг бүү сонгоорой
Зочин · 2015/06/05
энэ ананд шоогийн хөрөнгө луйвардсан луйварчин гар шүү
Зочин · 2015/06/05
manai shuuh tsgadaa prokuror hetsuu dee hetsuuu