Эх орноо хувааж, эвийг эрхэмлэж болохгүй шүү , аварга аа
2013/06/11
УИХ-ын эрхэм гишүүн, манай толгой хуульчдын нэг Д.Лүндээжанцан хэдхэн хоногийн өмнө нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн Дорнод аймагт хийсэн уулзалт дээр “Яагаад төв Халхын Лүндээжанцан ерөнхийлөгчид дэвшээгүй юм бэ. Яагаад баруун аймгийн, Завхан, Говь-Алтай, Ховдын гишүүдээс дэвшээгүй юм бэ. Энэ учиртай юм аа” гэсэн хачирхалтай мэдэгдэл хийлээ. Яагаад очиж очиж та, монгол төрийн тулгыг өчнөөн жил түшиж, ёстой “Энэ учиртай юм аа” гэж голыг нь олж хэлэх ёстой түшээ маань ингэж ам алдаа вэ гэж харин асуумаар болж байна. Д.Лүндээжанцангийн араас залгуулаад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нь мөн л хязгаар нутгийн ард түмнээ хэдэрлүүлсэн, хэлхээ хэлхээ дэмий үгсийг урсгаж байх юм. МАН-ын генсек Г.Занданшатар Дорнод аймгийн иргэдтэй хийсэн уулзалт дээр үг хэлэхдээ “Энэ л эгзэгтэй цаг мөчид Сэцэн ханаас манай нам ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нь санамсаргүй хэрэг биш шүү” гэж зориуд тодотгон мэдэгдсэн нь тус намын бодлого гэдгийг батласан хэрэг. Өөр гаргалгаа байхгүй. Байх ч үндэслэлгүй. Учир нь тэр бол намын хариуцлагатай албан тушаалтан. Хуулин дээр ч, газрын зураг дээр ч байхгүй аймгийн нэрийг дурдан буй Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нарын үзэж байгаагаар бол Монгол төрийн, эсвэл олон жил төр барьсан МАН-ын бодлого дотор яс үндэс дагасан маш чухал далд бодлого явж байдаг юм байна. Хамгийн супер ястан бий, тэгээд бусад нь хоёр, гуравдугаар зэрэглэл рүү л явчихдаг юм уу даа. Тэдэн дотроо хуучны Сэцэн хан аймгийнхан нь бүр ч сүүл рүүгээ, одоо арга буюу энэ зүг рүү эргэхгүй бол болохоо байх нь гэх маягийн л бүдүүлэг санааг МАН-ын толгой нөхдүүд тал нутгаар цацаж орхилоо. Үнэн хэрэгтээ Сэцэн хан гэдэг нь Манжийн үеийн засаг захиргааны нэгж. Одоогийн Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг орчмын бүс нутгуудыг хамардаг газар нутаг л даа. 1923 онд татан буугдаж өөр нэртэй болсон, хожмоо одоогийн зүүн гурван аймаг болж зохион байгуулагдсан гэж учир мэдэх түүхч найз маань тодотголоо. Яруу найрагч Ш.Гүрбазарын “Дэлгэсэн тэрлэг шиг” гэж хэлсэн эх орны маань зүүн сугалдаргыг энэ нам “тас хайчлах” гэж үзэж тарж байна. “Зүүн зүг, зүрхэн талын зөв зүг” гэж тэд Дорнод, Сүхбаатарын тайзан дээрээс Сэцэн хан аймаг гэсэн үгнийхээ араас залгуулан хэлж байгаа бичлэг байна. “Наран ургаж манддаг учраас дорно зүгийг наран зүг гэж бэлгэшээдэг. Чингис маань ч энэхүү наран мандах зүгт төрсөн нь учиртай байж мэднэ. Тэгтэл энэхүү зүгт мэндэлсэн Б.Бат-Эрдэнэ хэмээгч” гэж намын “Үнэн” сонин цагаан цаасан дээр хар будгаар бичиж байна. Б.Бат-Эрдэнэ аваргын сурталчилгааны өгүүллийн дараагийн мөр нь “Хониноос хонь, чононоос чоно, сайн хүнээс сайн хүн л гардаг нь биднээс үл хамаарах байгалийн давагдашгүй хууль.” Хэн нь хонь, хэн нь чоно юм бэ? Д.Лүндээжанцангийн хэлснээр “Энэ бас учиртай байна” уу?
МАН “Эвийг эрхэмлэнэ” хэмээн ил уриалсан ч ийнхүү далд “Зүүн зүг, зөв зүгээс” төрийн тэргүүн гаргах тухай үндэстэн ястан, нутаг усаа ялгаж хуваасан бодлого ярьж явна. Хорин нэгэн аймгаас хоёр гурвыг нь ялган тусгаарласан, хотол монгол түмнээ хол ойр, хойд урдаар нь эрэмблэсэн амны хий нь яахав гэж бодож болох ч ард нь зогсож байгаа Үндсэн хуулийн зарчмаа бид яах юм. Эрхэмлэнэ, дэмжинэ л гээд яваа аварга маань элгэн садан монголчуудаа яс үндсээр нь хуваагаад эхлэв үү? Их л муухай үнэр гаргаж чулуудлаа даа. Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист тархан суугаа монголчуудынхаа эвийг эвдсэн чалчаа муу үгсийг нисгээд эхлэх нь юу вэ. Монгол улсын Үндсэн Хуулийн хоёрдугаар бүлэг буюу “Хүний эрх, эрх чөлөө” бүлгийн 14 дүгээр зүйлд юу гэж заасныг сануулах шалтаг арга буюу гарч ирлээ.
Арван дөрөвдүгээр зүйлийн хоёрт, “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” хэмээн тунхаглажээ.
Монгол бол нэгдсэн улс. Энэ цул ойлголт, цул бодлого, цул эв нэгдлийг хэн гуай нь ч эвдэх эрхгүй. Сүүлдээ олон түмэн бөхийн ертөнцийн хагарал, нутгархал ийнхүү нэр дэвшигчээр нь дамжин улс төрийн сонгууль руу халдаж эхэллээ хэмээн бухимдах болов. Аваргын сонгуулийнхаа нээлт дээр хэлсэн “Миний гарал угсаа ерөнхийлөгчийн зэрэг дэвд тохирно” гэдэг алдарт афоризмын араас МАН-ынхан сурталчилгааны өгүүлэлдээ “Бурхан халдуны өвөрт өссөн, хаанаас нь ч харсан жинхэнэ, цэвэр монгол”, “Зүс царайг нь харахад л жинхэнэ монгол эр гэж итгэлтэй хэлж болно. Тиймээс эргэлзээд, ээжээс нь очиж асуугаад байх шаардлага огт үгүй” гэхчлэн хатгасаар. “Цэвэр” ба “бохир монгол”-ынхоо сурталд 2009 оны сонгуулиар хүүгээ өмөөрч суусан Ц.Элбэгдоржийн 90 гарсан ээжийг хүртэл шургуулаад авчээ.
“Одоо Сэцэн ханаас Ерөнхийлөгч төрүүлэх далд бодлогыг бид явуулж байгаа юм. Тэрийг та нар дэмжихгүй бол болохгүй шүү” гэсэн утга улайм цайм энэ сурталчилгаанаас уншигдаж байна. Энэ үг талын монгол нутагтаа тааваараа тархан суугаа олон түмний, олон олон үндэстэн ястны эгдүүг хүргээд зогсохгүй Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн мэдэгдэл болов. Хагалж хуваасан, улс түмнээ самарсан иймэрхүү бодлогоос Монгол төрийн үе үеийн зүтгэлтнүүд ямагт зугтаж, амны хий гаргалгүй явж өдий хүрсэн билээ. Санамсаргүй, санаатай аль нь ч бай ийм муухай үнэртэй хий алдвал юу болдгийг Б.Бат-Эрдэнэ аваргыг Увсад уулзалт хийхээр очиход нь уурсан угтсан хүмүүсийн барьж жагссан уриа лоозонгоос харж болно: “Аварга аа, бид цэвэр биш хулхи монгол уу?”
Б.Бат-Эрдэнэ аварга энэ мэт зохисгүй үйлдлүүдийг хөхиүлэн дэмжих биш таслан зогсоох ёстой. Учир нь тэр бол манай үндэсний цорын ганц спорт гэж хэлж болох бөхийн ертөнцийн идеал болж явсан хүн шүү дээ. Эсвэл өөрөө дандаа бусдыг унагаж явсан хүнд бусдыгаа өргөх тухай , эв эеээ өргөх тухай ойлголт байдаггүй юм болов уу. Б.Бат-эрдэнэ бол монголын ард түмнээс дандаа авч явсан хүн. Авч л ганцхан сурсан хүнд өгөх тухай ойлголт ч, туршлага ч байдаггүй бололтой. Тийм ч учраас иргэддээ эрхэм чухал эрх чөлөөг нь, эрх мэдлийг нь өгч ирсэн хүнтэй өрсөлдөх амаргүй байгаа нь ойлгомжтой. Зөвхөн хувийн амжилтаа бүтээж ирсэн хүн улс эх орондоо амжилт босгож өгдөг хүнтэй өрсөлдөх хэцүү байгаа нь тодорхой. Тэглээ гээд Монгол улсыг хувааж хагалах, жалга довны үзлийг түрэх бодлого руу ингэтлээ хальтирч, ингэтлээ улайрах гэж дээ. Бөхийн өлгий Увс аймагт насан турш хөл тавилгүй явж ирсэн ясны зуумтгай, хагарал ялгаралын хатуу бодол тээж явдаг энэ хүний талаар бөхчүүд нь “Б.Бат-Эрдэнэ бусдыг чимээгүй хувааж, хагалж ирсэн болохоос эвлэлдүүлж, нэгдүүлж яваагүй” гэдэг үг унагадаг нь дэмий үг биш байжээ. Анд нөхдөөрөө гараа амрааж, даваа хялбарчилж ганцаараа мандаж явсан түүхийг Ард түмнээ чирч, анд нөхдөө хөтөлж явсан түүхтэй яаж ч жиших билээ дээ гэх нясуун үгийг түүн рүү иргэд хэлж эхэллээ. Эвийг эрхэмлэх зорилготой хүний үйлдэл эх орноо яс үндсээр хуваах биш шүү дээ, аварга аа.
Эх сурвалж Өнөөдөр сонин №135
Зочин · 2013/06/13
MAN ALI HEDIINEE SUNUSUN SHDEE SUNURUGEI LUIVARCHID AR ARAASAA SHOROND
Зочин · 2013/06/13
YUM OILGOHGUI EEE TER BAIJ BAIGAA TSARAI NI MELIICHEED MAANAAIGAAAAD
Зочин · 2013/06/13
ENE TENEGIIN YARIAND LBEGEE YAMAR HOR HIIGEE VE BAT-ERDENII URUUSUN TENEG EE TA NAR ELBEGEE SHIG ERNUHIILUGCHTEI BAIJ HEZEE CH CHADAHGUI EE ELGEEREE MULHUNU ZA MAANAG MAANAG ERUNHIILUGCHTEI BOLOHGUI EEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE
Зочин · 2013/06/13
ENE TENEGIIN YARIAND LBEGEE YAMAR HOR HIIGEE VE BAT-ERDENII URUUSUN TENEG EE TA NAR ELBEGEE SHIG ERNUHIILUGCHTEI BAIJ HEZEE CH CHADAHGUI EE ELGEEREE MULHUNU ZA MAANAG MAANAG ERUNHIILUGCHTEI BOLOHGUI EEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE
Зочин · 2013/06/13
ENE TENEGIIN YARIAND LBEGEE YAMAR HOR HIIGEE VE BAT-ERDENII URUUSUN TENEG EE TA NAR ELBEGEE SHIG ERNUHIILUGCHTEI BAIJ HEZEE CH CHADAHGUI EE ELGEEREE MULHUNU ZA MAANAG MAANAG ERUNHIILUGCHTEI BOLOHGUI EEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE
Зочин · 2013/06/13
ENE TENEGIIN YARIAND LBEGEE YAMAR HOR HIIGEE VE BAT-ERDENII URUUSUN TENEG EE TA NAR ELBEGEE SHIG ERNUHIILUGCHTEI BAIJ HEZEE CH CHADAHGUI EE ELGEEREE MULHUNU ZA MAANAG MAANAG ERUNHIILUGCHTEI BOLOHGUI EEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE
Зочин · 2013/06/13
DUNHKUU HULDUU ERGUU TENEG BAT-ERDENE YAG ERUNHIILUGCH BOLJ HARAGDAACH AVARGA GEJ NEG TOM NER ZUUCHEED AVARGA TOM TENEG DEE NAAD MUU MAL CHINI
Зочин · 2013/06/13
ZAILUULAA UUR ARGA OLDOHGUI BAIGAA BAS TSEVER MOONGOL NI BAT-ERRDENE YUM UU?BUSAD NI TEGED HEN BOLOOD BAIGAA YUM BE? DOROMJLUULAAD SUUGAAD BAIHAAR NAM DARAACH MAANAGIIG BET-ERDENIIG
Зочин · 2013/06/13
ENE MUU TENEG YAG INGEJ MANGARTANA SHDEE HARAHAAS TENEG MANGUU MAANAG HENTIIH BAIHAARAA YADAG YUM EE YAMAR ODINOOROO EZEN CHINGISIIN UR SAD YM UU?
Зочин · 2013/06/13
Зочин · 2013/06/13
Зочин · 2013/06/13
Н.Удвал :Эмэгтэйчүүд бид нэг шийдээд хөдөлчихвөл бие биенээ хэрхэн дэмждэгийг эрчүүддээ харуулцгаая, монгол бүсгүйчүүд санаа нийлвэл ямар том өөрчлөлт хийж чаддагийг улс төрчидөд сануулцгаая.
Зочин · 2013/06/12
horchin elbegee
Зочин · 2013/06/12
tuilshral, mushgilt l gehees surtei yum huuchnii nereer n helee bizdee busad aimgiig n doosh n hiisen yum sonsogdohgui l baina dag ochson nutgiinh n baharhal bolson nereer n helj