Дэлгүүрийн эздийн ЦАЙНЫ МӨНГӨ буюу НИЙСЛЭЛ ХОТЫН ТАТВАР
2015/06/22
Энэ эрх баригчид яг юу бодож сэтгээд яваад байгааг ойлгох хүн байгаа л байх. Гэхдээ л бас л нэг ойлгомжгүй хуулийн заалт өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оруулж ирсэн хуулийн төсөл болох “Нийслэл хотын татвар” гээд л УИХ маань баталж орхилоо.
Үнэхээр хэлэх үг олдохгүй л гайхаад байгаа юм. За яахав нийслэлийн иргэд худалдаа хийсэн бараа бүтээгдэхүүндээ татвар төлөх шаардлагатай л байх. Гэхдээ Нийгмийн даатгал, эрүүл мэнд, гэнэтийн ашгийн татвар, зам ашигласны татвар, авто тээврийн татвар, малын хөлийн татвар... гээд л нэрлээд байвал барагдахгүй. Энэ олон татвар шимтгэл үнэндээ хаана юунд очиж наалдаад байгааг мэдэх хүн энэ ард түмний дунд ховорхон.
Чухам яаж бодсон ч нэг л санаанд бууж өгөхгүй л байгаа зүйл. Тэр худалдаа хийж байгаа нийслэлийн иргэн бүрийн нэг байцаагч дагаж мөрдөх юм уу эсвэл тэр худалдааны дэлгүүр бүхэнд нь татварын байцаагч байх юм болов уу. Ямартаа ч бараа худалдан авалт бүрдээ 1 хувийн татвар төлөх болсон.
“Нийслэл хотын татвар”-ын төрүүлсэн эцэг нь Улсын маань баатар гэгдэх Э.Бат-Үүл харин эх барьж авсан УИХ-ын гишүүд маань татвар авна л гэсэн болохоос яаж авах гээд байгаа гаргалгаагаа хийсэн юм болов уу. Эсвэл бас л нэг нэр төдийн дэлгүүр, худалдааны төвийг дэмжсэн эздэд нь сул орж ирдэг ЦАЙНЫ МӨНГӨ болгох болов уу.
ЧОЙ