Бөхчүүд яагаад хиймэл зүлгэн дээр барилдаж болохгүй гэж
2015/06/25
Наадам хаяанд ирж байгаа энэ цаг үед амтай бүхэн Төв цэнгэлдэхийг хиймэл зүлэгтэй болгосон тухай ярьж байна. Болно, болохгүй гээд л. Төв цэнгэлдэхэд хиймэл зүлэг дэвссэнийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн хэлдэг ганц үг нь “уламжлал”. Уламжлалаа бодвол бөхчүүдийг хиймэл зүлгэн дээр барилдуулах нь буруу юм шиг.
Яагаад гэвэл монгол соёл алдагдах учраас тэр. Гэхдээ үүнийг арай өөр өнцгөөс харвал бид уламжлалаа хэдийнэ гээсэн улс шүү дээ. Бөхчүүд хиймэл зүлгэн дээр анх удаа барилдах нь гэж халаглаж байна. Үнэн чанартаа ахмадыг эс тооцвол өнөө цаг ид барилдаж буй бөхчүүдийн олонхи нь хиймэл зүлгэн дээр барилдаж явсан.
Яаж гэж үү. Гадаадын орнуудад болдог Монголоо сурталчлах өдөрлөг дээр оролцсон бөхчүүд бүгд л хиймэл зүлгэн дээр барилдаж байв. Тэр ч бүү хэл одоо ч гэсэн гадаадад байгаа монголчууд наадмаа хийхдээ хөлбөмбөгийн талбай ашигладаг шүү дээ. Хэдхэн хоногийн өмнө Польш дахь монголчууд наадмаа хийж хөлбөмбөгийн талбайг эзэгнэн барилдсан. Ер нь бол монгол хүн гадаадад олноор амьдрах болсон тэр цаг үеэс л бөхчүүдхиймэл зүлгэн дээр барилдаж эхэлсэн юм даг. Тэгээд ч төрийн наадмаар барилдахгүй өнгөрч чадахгүйгээс хойш байгаа орчиндоо дасан зохицох л хэрэгтэй. Зарим бөхийн дэвжээд хиймэл зүлгэн дээр бэлтгэлээ хийж байна. Тэгэхээр огт болохгүй гэсэн үг биш. Олон жил бид байгалийн зүлгэн дээр бөх барилдахыг харсан болохоор эхэндээ нүдэнд дасахгүй байж мэднэ. Гэхдээ бөх сонирхогчдод хиймэл зүлэг бус бөхчүүдийн уран барилдаан л чухал шүү дээ. Бас бороо орвол хальтирна гээд байгаа бил үү. Байгалийн зүлэг ч гэсэн дээд зэргийн хальтиргаатай байдаг бус уу. Хальтрах бол асуудал биш. Тэгээд ч та бүхэн анзаарсан бол бөхчүүдийн гутал ногттой байдаг. Тэр нь хальтирахаас сэргийлнэ. Хамгийн гол нь тухайн бөхийн анхаарал, мэдрэмжийг хиймэл зүлэг шалгаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, хайхрамжгүй үйлдэл бага гарна гэсэн үг. Хайхрамжгүй байдлаасаа болж өдийг хүртэл цолоо ахиулж чадаагүй бөх олон бий. Тэдэнд боломж олдож байна гэсэн үг. Нэгэнт хэдэн зуун сая төгрөг зарцуулаад хийсэн ажлыг бид мянган удаа үгүйсгээд ч нэмэргүй. Ямар наадам хийхгүй гэлтэй биш. Юу гэсэн үг вэ гэхээр энд тэнд гомдлын үг чулуудаж, хов базаж суухаар бэлтгэлээ хий, бөхчүүдээ. Төрийн наадам эхлэхэд 16 хоногийн л хугацаа байна. Хэцүү санагдвал хөлбөмбөгийн талбайд барилдаад үз. Болох ч юм билүү. Нийслэлээр дүүрэн хөлбөмбөгийн талбай байна. Очоод хэдэн өдөр ноцолдоод барилдааны арга барилаа олох хэрэгтэй.
Нэг зүйлийг сануулъя. Хэрвээ хиймэл зүлгэн дээр барилдахыг хүсэхгүй байгаа бол оролцохгүй байх эрх нь бөхчүүдэд бий. Яагаад бөхчүүд хиймэл зүлгэн дээр барилдаж болохгүй гэж. Төв цэнгэлдэх хүрээлэнд олон улсын стандартад нийцсэн талбайтай болгосон нь Монголын спортын хөгжил нэг алхам урагшиллаа гэх нэгэн бий. Одоогоор манай улсад цэнгэлдэхээс өөр стандарт зүлэгтэй талбай алга. Тиймээс хөлбөмбөгчдөд энэ бол том баяр. Бас хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдвэл хөнгөн атлетикийн тартан зам тавьж болно. Жилд ганцхан болдог наадмаар бөх барилдуулах гэж Төв цэнгэлдэх хүрээлэнг хадгалдаггүй л байлтай.
Б.МӨНХЗУЛ
Зочин · 2015/06/26
энэ бол улс төрийн шахаа, манангийн хийж байгаа луйвар, ард түмнийг доромжилсон гэмт хэрэг, ногоон уутны үргэлжлэл ... түй чорт
Зочин · 2015/06/26
монголыг доромжилсон хэрэг болсон байна шүү дээ, эс**********цэх хэрэгтэй
Зочин · 2015/06/26
олон хүн сайнтай ******тай, ой мод урттай богинотой гэдэг, тэр олон эрчүүдийг бүгдийг нь таньж мэдээгүй байж, битгий олон ************оод бай
Зочин · 2015/06/26
монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг хөлбөмбөгийн дэвжээ болгосныг бөхчүүд эс**********цэх хэрэгтэй ш дээ, наадамд зодоглохгүй байх хэрэгтэй, ард олон цэнгэлдэх орохгүй байх хэрэгтэй, зүлгэн дээр нааддаг монголчуудыг гутаан доромжилсон үйл хэрэгт эс**********цэл үзүүлэх ёстой, энэ эс**********цлийг бөхчүүд өөрсдөө эхлүүлэх хэрэгтэй
Зочин · 2015/06/26
юугаа ******ааад байгааа гөлөг вэ чи
Зочин · 2015/06/25
shoroon deer barildwal bulhait***g humuust ashiggui bsiim shd. yadaj l owdogniihoo shoroog unagaah gej sandrah blaa. odoo bol oichchihood bosood guisen ch hen ch medehgui bolj
Зочин · 2015/06/25
Ter heden mahan bumbugnvvd yundeer ch barildsan yaadag yumb. Uwiaguu muusain nahalnii garuud huligaanuud...
Зочин · 2015/06/25
hol bombogiin stadion barih mongoo oorsnoo idechheed tov tsengeldehiig hiimel zuleg devsej amiin hamhij baigaa yum
Зочин · 2015/06/25
ene jil ongorch ireh jilees hui doloo hudagt amid zulgen deeree naadmaa hiij baisan deer
Зочин · 2015/06/25
Агуа тэнэг ээ... өшөө олон хүний *****************эхээсээ өмнө бас өшөө олон залуу монголын сэтгэлгээг хорлохоосоо өмнө нийтлэлээ устгаа.
Зочин · 2015/06/25
erguu yum bichdeg gar wee. ene chin harin
Зочин · 2015/06/25
алааад арьсыг хуулаад өгнө шүү. Үндэснийхээ уламжлалт бөхийг хөлбөмбөгөөс долоон дор үзэх гэж. Хэзээ та нар хөл бөмбөг тоглодог байсын. Тэнэг юм бичдэг гар вэ?
Зочин · 2015/06/25
******хай хөлс үнэртүүлсэн луйварчид юун дээрч барилдсан яадаг юм Зааланд хэдэн халтар төгрөгний төлөө үхэн хатан зүтгээд л цементэн шалан дээр унаж л байдаг биздээ