Иргэдийнхээ халаасыг хоослох биш сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй байна
2015/06/28
Замын нэгдүгээр эгнээг хааж зогссон, эсвэл түр зогсохыг хориглосон тэмдэг бүхий хэсэгт машинаа тавьсан бол ачдаг болсоор хоёр жилийн нүүр үзлээ. Энэ журам гарахад, иргэдийнхээ сэтгэхүйг өөрчилж, замын хөдөлгөөний дүрэм мөрддөг болох талаас нь ажиллаж эхэллээ гэж бодож, сайшааж байлаа.
Гэвч өнөөдөр машин ачих нь иргэдийн сэтгэхүйг өөрчилж, дүрэм зөрчиж болохгүй гэсэн дадал зуршлыг суулгахаасаа илүүтэй түрийвч рүү нь дайрч, ахиухан хэдэн төгрөг олох арга хэрэгсэл болчихжээ. Ядахад яасан ч олон янзын компани машин ачдаг юм. Хотоор дүүрэн машин ачигч машинууд хөлхөлдөж, сэг зэм хайж байгаа том шувуу аятай л явдаг болсон байна.
Дээрээс ч ачих үнэ нь өндөр гэж жигтэйхэн. Машинаа ачуулчихлаа гэхэд 60, 70, цаашлаад 100 хүртэлх мянган төгрөг гаргаж байж олж авна. Ядаж байхад ачиж байгаа компаниуд нь өөр мөртлөө тэр нь тэндээс, энэ нь эндээс ачна гэсэн зохион байгуулалт байхгүй. Давхиж явж байгаад л жаахан дүрэм зөрчсөн нөхөр гарчихвал машиныг “шүүрээд” давхиад явчихна.
Машинаа ачуулсан хүн нь эхлээд хулгайд алдчихлаа гэж гайхна. Ойр хавийнхаа хүмүүсээс асуугаад, ачуулснаа мэднэ. Тэгээд эхлээд лавлах руу, дараа нь хэд хэдэн янзын утас руу залгана даа. Аль компанийн ачигч машин ирээд, хааш нь аваад явсан нь мэдэгдэхгүй болохоор тэр шүү дээ. Яг үнэндээ хулгайчийн сэтгэхүйгээр ажиллаад байна. Энэ талаар хэвлэлийнхэн бүхий л талаас нь бичиж, сануулж байгаа ч үр дүн гарсангүй.
Монголд замын хөдөлгөөний дүрэм бий юу гэвэл тийм. Тэр дүрмийг дагаж мөрдөх ёстой. Мөрдөхгүй бол торгох, ямар нэг арга хэмжээ авах нь зөв. Энэ бол дэлхийн хаана ч байдаг жишиг. Гэхдээ өндөр хөгжилтэй оронд дийлэнх иргэдийнх нь сэтгэхүй өөрчлөгдөж, ухамсарын төвшин нь дээшилсэн байдаг. Харин манайд бол эсрэгээрээ. Магадгүй бид бүрэн утгаараа хотжоод, олон машин хөлхдөг болсоор нэг их удаагүйтэй ч холбоотой байх. Ерөнхийдөө монголчуудын сэтгэлгээ арай өөр байгаа.
Ухамсар дорой энэ тэр гэж бичдэгтэй санал нийлмээргүй байна. Ухамсарын төвшин харин ч дээшилж, жил ирэх тусам өөрчлөгдөж байгаа. Соёлтой жолооч нар өдөр ирэх тусам олон болсоор байна. Гэхдээ соёлгүй, ухамсаргүй нь илүү олон байгаа л даа. Тэр хэсгийг соён гэгээрүүлэх, сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй байна.
Тэгэхийн тулд юуны өмнө сургалт, сурталчилгаа ашиглах ёстой. Гэтэл өнөөдөр манайд замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, сахих тал руу чиглэсэн сургалт, сурталчилгаа бараг л алга. Тэгсэн мөртлөө замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэг болгох ганц арга нь эдийн засагтай нь ярих гээд л ойлгочихсон. Торго, ахиухан торгоод бай, тэгвэл хаширна, ажлаа сайн хийнэ, алдаа гаргахгүй, дүрэм зөрчихгүй гээд л дайраад байдаг. Гэтэл өнөөх хүмүүсийнх нь сэтгэхүй өөрчлөгдөж өгөхгүй байна шүү дээ. Тиймээс машиныг нь хулгайлах шахам ачаад зугтахын оронд ухуулдаг, сурталчилдаг болмоор байна.
Хүнд ямар ч яаралтай ажил гарч болно. Нөгөө талаар Улаанбаатарт машины зогсоол байгаа бил үү. Машины зогсоол битгий хэл зогсоочих газаргүй болчихсон шүү дээ, худалч хүнд. Тийм болохоор энэ бүхнийг бодолцож үзээд, эхний ээлжинд сануулдаг, ухуулдаг болмоор байна. Машиныг нь хулгайлах шахам ачих биш, уулзаад, хэлээд, ухуулаад, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхийг шаардах хэрэгтэй. Бүгдээрээ л дор бүрнээ замын хөдөлгөөнөө биелүүлбэл бухимдах зүйлгүй болно шүү дээ гэдгийг хэлж байя. Тэгээд дугаар номерыг нь тэмдэглээд авчих. Тэр хүн хоёр дахь удаагаа машинаа нэгдүгээр эгнээнд хаяж явбал ач. Очоод хэрүүл хийхээр нь, танд хэлсэн, сануулсан, ухуулсан гэдгийг хэл. Тэгвэл арай өөр шүү дээ.
Машин ачдаг машинууд “Алтан шар зам” дууг явуулж байя. Хогийн машин дуугаа хангинуулаад ирдэг шиг гээд л манайхан яриад байсан. Тэгвэл замын хөдөлгөөний дүрмийг сануулдаг байя л даа. Бүгдийг нь ч сануулна гэж юу байх билээ. Ядаж л нэгдүгээр эгнээд тавьсан, түр зогсохыг хориглох газарт зогссон бол яах ёстой сануулдаг байя. Нэг цагаан хоолой тавиад л гүйцээ. Энэ мэтээр ухуулах ажил хийдэг байя. Тэгэхгүй түрүүвчтэй хэд рүү дайрч, түрэмгийлээд, мөнгийг нь “сэгсрээд” байвал замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэг хүн олон болно гэсэн ахархан бодлоосоо салах цаг болжээ.