Улс төрийн жүжиг Хаан тодруулах ажиллагаагаар хүрээгээ тэлэв үү?
2015/06/30
Жил хүрэхгүй хугацааны дараа сонгууль болох гэж байна. Сонгууль дөхөх тусам УИХ-ын эрхэм гишүүд дөрвөн жил бараагаа харуулаагүй сонгуулийн тойргоо эргэж, ард түмэндээ бэлдсэн гоё сайхан үгсээ хэлж, өөрсдийн төлөвлөсөн шинэ шинэ жүжгүүдээ дэглэж эхэллээ.
Эдгээр жүжгүүдийн нэг нь Эзэн Чингис хааныг тодруулах ёслол байв. Чингис хааныг Чингисийн талбайд нь тодруулна хэмээн төлөвлөж байсан ч зөвшөөрөл олгоогүйн улмаас Төв цэнгэлдэх хүрээлэнд хийв. Наадамд бэлдээд засвар хийж дуусаагүй хаалттай стадионыг хагас өдөр түрээсэлж, нэг цагийн хэдэн арван саяар үнэлэгддэг телевизийн эфирийг бүхий л арга хэмжээндээ хандуулж, наадмын концертоос ч дутахгүй хувцас, хэрэглэлээр оролцогчдоо гоёсныг харвал энэхүү тэнэглэлийн ард мөнгөтэй хүн байгаа нь ойлгомжтой байв.
Үнэгүй учраас очсон уу, эсвэл онигоо үзэх гэж очсон уу Чингис хаан тодруулах ёслолыг үзэхээр Төв цэнгэлдэхэд цугласан хүний тоо маш олон. Тэднийг зэрэг "хошгирч", зэрэг уухайлж байхыг харвал мөн л ихэнхи төлбөртэй үзэгчид гэдэг нь ойлгомжтой болов.
Цэцэрлэгийн багшийг нүдний булай болгосон ёслолын цаана хэн байна вэ гэдэг асуулт хүмүүсийн дунд үлдлээ. Эзэн Чингис хааны нэр хүндийг уландаа гишгэсэн энэ жүжгийн цаад эзэн нь УИХ-ын гишүүн Г.Батхүү гэж албан бус эх сурвалжууд ярьж байна. Төсөв хэмнэж, бүсээ чангалж буй энэ үед Хаан тодруулах ёслол зохион байгуулж буй өнөө мөнгөтэй хүн Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүн гэлээ. Г.Батхүү гишүүн Хаан тодруулах ёслол, удахгүй тодрох хаанаа сонгуулийн ямар жүжгэндээ ашиглах нь цаг хугацаа өнгөрөх тусам тодорхой болно.
Г.Үжин
Зочин · 2015/06/30
è÷ýõ áóë÷èðõàéãàà àâõóóëñàí íºõºäèéí àæèë àðä ò¿ìíèéã àðõèí äàëàéä æèâ¿¿ëæ áàéæ
Зочин · 2015/06/30
nudnii bulai
Зочин · 2015/06/30
Нэг их хаан тодруулсан хэн бэ чи нэртэйгээр нь Өүлэн болчихооч хаха..
Зочин · 2015/06/30
unen ***** yanaaa muhar susegtee igtechihsen balai yumnuud
Зочин · 2015/06/30
Их л **************** юмдааа.....
Зочин · 2015/06/30
ichij bna.